| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00128/И |
| Дугаар | 103/ШШ2017/00130 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2017/00130
| *******17 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 1*******/ШШ*******17/001*******0 | Улаанбаатар хот |
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* дүүргийн ******* дугаар хороо, хэсэгт оршин суух, овогт хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох болон улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг *******17 оны ******* дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1975 онд 8 дугаар ангиа төгсөөд ******* аймгийн сумын ТМС-д санитарчаар суралцсан. Улмаар сургуулиа төгсч нэгдлийн бригадад санитарчаар 1977.07.15-наас 198*******.09.01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Дараа нь 198******* оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992.01.01-ний өдрийг хүртэл нэгдэлд саалийн механикчсан фермийн үхэрчнээр, 1992.01.01-ний өдрөөс 1994.01.01-ний өдрийг хүртэл ХК-нд малчнаар тус тус ажилласан. нэгдэл 1992 онд татан буугдаж ХК болж өөрчлөгдсөн. 1994 онд компани тараад хувиараа мал малласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн тушаал бичигдээгүй учраас шүүхэд хандах шаардлагатай болсон.
Мөн 1977.6.25-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрт аав овоглож бичсэн байгаа бөгөөд өнөөдөр надад байгаа бүх бичиг баримт эх овоглодог. Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээнд эх овоглож бичигдсэн байгаа. Тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэй байгаа учраас уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр овогтой намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Н. нь 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн Гэндэнжавын нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох, ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 198******* оны 09 дүгээр 01-ний өдрийг хүртэлх хугацаанд саниторчоор, 198******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэгдэлд саалийн механикжсан фермийн үхэрчнээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ХК-нд малчнаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн талаарх бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.
Нэхэмжлэгч Н. нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Н. нь ******* аймгийн дахь аж ахуйн ТМС-ээс 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон Гэндэнжавын нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар, хөдөлмөрийн дэвтэрт дэвтэр эзэмшигчийн гарын үсэг бичигдсэн байдал, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, 1977.6.26-ны өдөр санитарын мэргэжлийн ангид 2 жил суралцаж дунд дүнтэй төгссөн талаарх **************4 дугаартай санитарын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсад ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Н. нь ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 198******* оны 09 дүгээр 01-ний өдрийг хүртэлх хугацаанд саниторчоор, 198******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэгдэлд саалийн механикчсан фермийн үхэрчнээр, 1992 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- **************4 дугаартай мэргэжлийн үнэмлэх, уг үнэмлэхэнд Гэндэнжав овогтой нь ******* аймгийн дахь аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн саниторын мэргэжлийн ангид 2 жил суралцаж дунд дүнтэй төгсөв гэсэн байв.
- ******* аймгийн ******* сумын нэгдлийн 198******* оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн ажилд томилох ба ээлжийн амралт олгох тухай 12******* дугаар тушаал, уг тушаалд Гэндэнжав овогтой ыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үхэрчнээр томилон ажиллуулсугай гэсэн байв,
- 1984.*******.14-ний өдрийн 1506 дугаартай Тэргүүний залуу малчин алтан медалийн үнэмлэх,
-1986.07.11-ний өдөр олгосон сайшаалын үнэмлэх, уг үнэмлэхэнд Хүндэт танд тус нэгдлийн мал аж ахуй, газар тариалан, туслах үйлдвэрлэлийг хөгжүүлж эхний хагас жилийн төлөвлөгөөт зорилгыг биелүүлэхэд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласан явдалд талархаж сайшаалын үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав гэсэн байв.
- 1989.11.07-ны өдөр олгосон баярын бичиг, уг баярын бичигт Хүндэт Н.т БНМАУ-д нэгдэлжих хөдөлгөөн ялсны *******0 жилийн ойг угтаж гэрээний үүргээ амжилттай биелүүлсэнд талархаж баярын бичиг, 2 толгой малаар шагнаж дурсгав гэсэн байв,
-- 1989.11.12-ний өдрийн *******4*******5 дугаартай Бүгд Найрамдах Монгол Ард улсын Засгийн газрын хүндэт жуух бичиг, уг жуух бичигт аж ахуйн үйлдвэрлэлд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг тэмдэглэж ******* аймгийн ******* сумын нэгдлийн үхэрчин Гандэнжавын ыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнав гэсэн байв,
-1977.06.25-ны өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- гэрч Н. шүүхэд өгсөн Н. нь ын техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд ******* сумын нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 198******* оны 7 дугаар сар хүртэл саниторчоор ажиллаж байгаад, Саалийн механикжсан фермд үхэрчнээр ажилласан. ээжийг , аавыг Гэндэнжав гэдэг байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Гандолгорын шүүхэд өгсөн нь ******* сумын нэгдлийн Саалийн механикжсан фермд 198******* оны намраас нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажиллаж байсан байдал нь нотлох баримтаар тогтоогдсон, гэрч нар түүний ажиллаж байсан байдлыг гэрчилсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4, 1*******5.2.6 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох болон улсад ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь нотариатаар батлуулсан, гэрч нарын мэдүүлэг дээрх нотлох баримттай холбоотой, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115
дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр
зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4, 1*******5.2.6 дахь хэсгүүдэд зааснаар овогт ыг ******* аймгийн дахь аж ахуйн ТМС 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон Гэндэнжавын нэртэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 198******* оны 09 дүгээр 01-ний өдрийг хүртэлх хугацаанд саниторчоор, 198******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэгдэлд саалийн механикчсан фермийн үхэрчнээр, 1992 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрт төлсөн 140.*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА