Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 103/2017/00097/И |
Дугаар | 103/ШШ2017/00131 |
Огноо | 2017-04-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2017/00131
20*******7 оны 04 сарын 05 өдөр | Дугаар *******0*******/ШШ20*******7/00********************* | Улаанбаатар хот |
|
|
|
20*******7 04 05 *******0*******/ШШ20*******7/00*********************
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* байрлах, ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах, ******* -т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8*******.865.*******89 төгрөг 8******* мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 2 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 20*******6 оны 2 дугаар сарын *******6-ны өдөр ******* -тай Дулааны эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж байна.
******* ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлж барагдуулахгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа зөрчин, хохироож байгаа болно.
Иймд ******* -аас үндсэн төлбөр *******74.7*******4.505 төгрөг 58 мөнгө, алданги 7.*******50.884 төгрөг 25 мөнгө, нийт *******8*******.865.*******89 төгрөг 8******* мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 20*******7 оны 2 дугаар сарын 2*******-нд шүүхэд нэхэмжлэл гаргаад, ******* дугаар сарын *******5-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хариуцагчийн төлсөн 84.000.000 төгрөгийг зөвшөөрч хасаад, одоо үлдэгдэл 97.7 сая төгрөгөө төлөх ёстой.
Хоёр байгууллага Дулааны эрчим хүчээр хангах, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх гэсэн Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, *******0 гаруй жилийн түүхтэй, сүүлийн *******0 жил хамтран ажиллаж байгаа. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худалдах, худалдан авах гэрээ нь хаана байна, бид төлөх ёсгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх атлаа нэхэмжилсэн төлбөрөөс төлсөн мөнгийг хасуулж тооцоод, үлдэгдэл мөнгийг төлөх ёсгүй гэж зөрүүтэй асуудал ярьж байгаа нь үнэхээр зохимжгүй. Танай байгууллага төлөх ёстой мөнгө гэж зөвшөөрөөд, манай дансанд мөнгийг шилжүүлж байгаа нь үүргээ хүлээн зөвшөөрч, нотлож байгаа асуудал гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай хоёр байгууллагын үйл ажиллагааг огт мэддэггүй хүн байна. ******* дүүргийн иргэд болон аж ахуйн нэгжийг ******* эрчим хүчээр хангахын тулд нэг байгууллага нь дулаан үйлдвэрлээд нөгөө байгууллага нь түгээж, Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан Тогтоол, Хамтран ажиллах болон Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын хоорондын аж ахуйн харилцааг зохицуулах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явагддаг.
Хариуцагч талаас төлсөн 84.000.000 төгрөг хугацаатай, гэрээтэй. Сар бүр инженерүүд тооцоо нийлж, үлдэгдлээ тохируулан дулаан өгч, авах гэрээ болон аж ахуйн гэрээгээр зохицуулагдаад төлбөрөө дараа сарын *******0-ны дотор төлөх ёстой. Энэ заалтын дагуу бид нэг, хоёрдугаар сараа өгсөн. Эдний талын төлбөр төлсөн байдлаас гэрээ яаж зөрчигдсөн нь харагдана. *******- дүүргийн хэрэглэгчдийг манай дулаанаар хангахаас гадна халуун усаар хангаад явдаг. Эднийх дансандаа мөнгөтэй байгаа хирнээ өгөхгүй, сүүлдээ бүр дулаан аваагүй гэж ярьж байна гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй танилцаад зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Манай байгууллагаас 84.589.259 төгрөг 76 мөнгийг нэхэмжилсэн боловч хоёр байгууллагын хоорондын тооцоогоор 82.076.2*******9 төгрөг 22 мөнгөний өртэй гарсан бөгөөд илүү нэхэмжилсэн 2.5**************.040 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх төлбөрөөс 20*******7 оны ******* дугаар сарын 02-ны өдөр *******0.000.000 төгрөг, 20*******7 оны ******* дугаар сарын *******0-ны өдөр *******0.000.000 төгрөгийг тус тус төлсөн.
Иймээс үлдэгдэл 62.076.2*******9 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч : Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч гэрээний үүрэг гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээ нь *******- болон *******ын ******* ******* *******-ийн хооронд байгуулагдсан 20*******6 оны 2 дугаар сарын 2*******-ний өдрийн Дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байдаг.
Уг гэрээний *******.2 дахь заалтан дээр *******ын ******* ******* *******-ийн нийлүүлсэн ******* эрчим хүчийг *******- өөрсдийн өмчлөлийн дулаан түгээх сүлжээгээр дамжуулан түгээдэг. Гэрээний дагуу түгээсэн ******* төлбөр манай байгууллагын дансанд орж ирээд, манайх *******ын ******* ******* *******-д шилжүүлдэг. Энэ харилцааг зохицуулсан гэрээ.
Гэтэл нэхэмжлэгч манайхыг дулаан худалдаж авсан мэтээр ярьж байна. Худалдах, худалдан авах гэрээ хаана байна. Энэ гэрээний дагуу манай байгууллага нэхэмжлэгч байгууллагад ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Энэ хэргийн хариуцагч дулаан хэрэглэсэн аж ахуйн нэгж байгууллагууд болон айл өрхүүд гэж болно. Харин түгээсэн орлогын нийт 8.5 хувийг суутгаж авдаг.
Байгууллагын төлсөн 84.000.000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 97 сая төгрөгт тооцоо нийлсэн акт байхгүй. Бидний хувьд орж ирсэн орлогыг дараа сарын *******0-ны дотор шилжүүлэх үүрэгтэй, орж ирсэн мөнгөнүүдийг тухай бүр шилжүүлсэн. Энэ хоёр компани хоёулаа Төрийн өмчит компани учир ямар нэгэн маргаан байх ёсгүй ******* ******* ******* ******* дулаанаа үйлдвэрлэж, ******* түүнийг нь түгээх үүрэгтэй гэв.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар ******* 20*******7 оны ******* дугаар сарын 02-ноос 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 84.000.000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч, нийт төлбөрийн дүнгээс хасаж тооцоход маргахгүй. Харин хоёр байгууллагын борлуулалтын инженерүүдийн тооцоо нийлсэн үлдэгдэл төлбөрийг төлүүлнэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, хариуцагч ******* -аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 84.589.259 төгрөг 76 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 20*******7 оны ******* дугаар сарын *******5-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 97.276.************** төгрөг 07 мөнгөөр нэмэгдүүлж, нийт *******8*******.865.*******89 төгрөг 8******* мөнгийг нэхэмжилсэн болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
*******.Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, хариуцагч ******* -тай 20*******5 оны 0******* дүгээр сарын *******0-ны өдөр Хамтран ажиллах гэрээ 20*******6 оны 2 дугаар сарын *******6-ны өдрийн 20*******6/******* дугаартай Дулааны эрчим хүчээр хангах, ДЭХ хэрэглэх тухай аж ахуйн гэрээнүүдийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дэх ******* Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд гарын үсгээ зуран, тамгаа дарж харилцан тохиролцон, хүсэл зоригоо илэрхийлж хийсэн байх тул гэрээг байгуулагдсан байна гэж дүгнэв.
2.Талууд харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн дээрх гэрээг байгуулсан тул гэрээг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзээд, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8*******.865.*******89 төгрөг 8******* мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.
*******.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Худалдах, худалдан авах гэрээ хаана байна. Гэрээний дагуу түгээсэн ******* төлбөр манай байгууллагын дансанд орж ирээд, манайх ******* ******* руу шилжүүлдэг. Энэ гэрээний дагуу манай байгууллага нэхэмжлэгч байгууллагад ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, төлөх ёсгүй гэж маргасан боловч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ерөнхий нягтлан бодогч Манай байгууллага сар бүр ******* үнэд *******00-аад сая төгрөг төлдөг. Үүнээс *******4.******* хувиа аваад, 80-90 сая төгрөгийг шилжүүлдэг нь үнэн. Энэ удаа айл өрхүүд болон албан байгууллагуудаас мөнгө орж ирээгүйн улмаас шилжүүлж чадаагүй. Дулааны тооцоог хоёр байгууллагын борлуулалтын инженерүүд заалтаа бүртгэж, тооцоо нийлсний үндсэн дээр ерөнхий нягтлан бодогч нар хянаж үзээд, төлбөрийг шилжүүлдэг. Байгууллагуудын хооронд байгуулсан гэрээ өөрчлөгдөж, хүчингүй болоогүй, бид гэрээний дагуу төлбөр мөнгийг тооцож шилжүүлдэг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр байгууллагын хоорондын үйл ажиллагааны талаар юу ч мэдэхгүй байж ингэж ярьж болохгүй. Яагаад бэ? гэвэл энэ хоёр байгууллага чинь 20, *******0 жилийн түүхтэй, хамтарч ажиллаад төлбөрөө төлөөд өдий хүрсэн. Байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хоёулаа Эрчим хүчний яамнаас Тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүний хэлснээр бид төлбөр авах эрх ч үгүй юм байна. Ингэж ярьж болохгүй. Сар бүр гэрээний дагуу тооцоо нийлээд, ******* төлбөрөө авсаар ирсэн гэх зохигчдын тайлбар, Дулааны эрчим хүчээр хангах, ДЭХ хэрэглэх тухай аж ахуйн гэрээний Ерөнхий зүйлийн ******* дүгээр зүйлийн *******.******* дэх ******* Иргэний хуулийн 200, 24******* дугаар зүйл..... заалтуудыг үндэслэн байгуулсан гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч байгууллага *******г авч айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад түгээсэн болох нь тогтоогдож байх тул ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.Талуудын байгуулсан гэрээний ******* дугаар зүйлийн *******.2******* дахь ******* Түгээгч нь сар бүрийн 20-2*******-ний хооронд хангагчийн эрх бүхий төлөөлөгчийн хамт хэмжүүрийн заалт, бусад холбогдох баримтыг үндэслэн ******* тооцоог хийж гэрээг дүгнэнэ. Тогтоосон хугацаанд ******* тооцоогоо хийгээгүй нөхцөлд бичилтийг захиалгат дулаанаар хийж зөрүүг дараа сард тооцохгүй болно гэж зааснаар хариуцагч ******* 20*******7 оны *******, 2 дугаар сарын ******* үнийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчиж, 20*******7 оны ******* дугаар сарын 02-ноос, 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл нийт 6 удаагийн үйлдлээр 84.000.000 төгрөгийг хэсэгчилэн төлсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож, талууд энэ тал дээр маргаагүй болно.
5.Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.******* дэх ******* хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 2*******2.******* дахь ******* хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэснээр нэхэмжлэгч тал гэрээний дагуу алданги тооцож нэхэмжлэх эрхтэй бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 7.*******50.884 төгрөг 25 мөнгөний алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4 дэх ******* зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчөөгүй, хуулинд нийцжээ.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн *******8*******.865.*******89 төгрөг 8******* мөнгөнөөс, хариуцагчийн зөвшөөрч төлсөн 84.000.000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 97.865.*******89 төгрөг 8******* мөнгийг олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх ******* зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.225.227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 97.865.*******89 төгрөг 8******* мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 647.277 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
*******.Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* -аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 97.865.*******89 төгрөг 8******* мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 84.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх ******* зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.225.227 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 647.277 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь ******* зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь ******* зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА