Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00132

 

 

 

 

 

*******017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ*******017/0013*******

******* хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* ******* гудамж ******* дугаар байр, ******* ******* А тоотод байрлах ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн 1 дүгээр хороо, , ************** дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.*******7*******.*******19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч нь *******013 оны 0******* сарын *******0-ны өдөр манай компаниас 1 тоот зээлийн гэрээ байгуулж 30 хоногийн, 5 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай 1.800.000 төгрөгийн зээл авсан. Зээлээ төлөх боломжгүй байна гэж хугацааг 130 хоногоор сунгаж өгөхийг хүссэний дагуу зээлийн гэрээний хугацааг *******013 оны 09 сарын *******8-ны өдрийг дуустал сунгасан. Ахин төлөх боломжгүй байна сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу хугацааг *******015 оны 1******* сарын 31-нийг дуустал 8*******4 хоног буюу нийт 954 хоногоор сунгасан. Иймд үндсэн зээл 801.743 төгрөг, хүү 69.605 төгрөг, нийт 1.*******7*******.*******19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ХХК-ийн нэхэмжлэлтэй Г. холбогдох иргэний хэргийн хариуцагч тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн дүн болох 1.*******7*******.*******19 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж буюу *******017 оны 05 сарын 04-ний өдөр 600.000 төгрөг, 06 сарын 04-нд 37*******.*******19 төгрөг, 07 сарын 04-нд 300.000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож, төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Шүүх зохигчдоос бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.*******7*******.*******19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.*******7*******.*******19 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч нь 1.*******7*******.*******19 төгрөгөөс *******017 оны 05 сарын 04-ний өдөр 600.000 төгрөг, 06 сарын 04-нд 37*******.*******19 төгрөг, 07 сарын 04-нд 300.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.083 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 17.541 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч гаас 17.541 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ