Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-н Н-т холбогдох эрүүгийн 20030 0512 0462 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар /томилолтоор/, шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 252 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- мөн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар хорих ял гэж тогтоосныг биеэр эдэлж байгаад хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-н Н- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.33 хувийн согтолттой үедээ 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 26 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн замд “Toyota Presel” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгал руу орсоны улмаас Ц.Д жолоочтой “North Benz” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Ц.С, Д.Ч, Д.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “North Benz” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.430.750 төгрөгийн шууд, 1.470.750 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.  

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Н нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Нын өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хасуулсан байсан ба эрх нь сэргээгдээгүй байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй талаар би мэднэ. Тухайн үед өвөлжөөн дээр шарилж зулгааж байхад хажуу айлын хүн айраг өгөхөөр нь уусан байсан.

Хохирогч С нь манай төрсөн дүү байгаа юм. Би малаа зараад эмчилгээг нь хийлгэж байгаа. Дүүгээ би өөрөө асарч байгаа. Одоо айлын мал сааж, өдрөөр цалинждаг.

Би иргэний нэхэмжлэгч Баянжаргалд “хохиролд тооцож үхэр авах уу” гэхэд “хавар тугалтай үнээ авна” гэж байсан. Би утасны дугаарыг нь байцаагчаас аваад ярьсан. “Мөнгө өгөхөд хэцүү байна” гэхэд “надад мэдэх юм алга, шүүх шийдэх байх” гэж хэлсэн.

Авто ослын улмаас манай эхнэрийн мэдрэлийн судас дарагдсан гэсэн онош тогтоогдоод одоо арай гайгүй болж байгаа. Би дахин согтуугаар машин барихгүй, буруугаа маш сайн ойлгож байгаа.

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.470.000 төгрөгийн нэхэмжлэлд маргах зүйлгүй, төлж барагдуулна. 02-75 дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийг нэр дээрээ шилжүүлж аваагүй байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээж аваагүй байгаа. Тусдаа сургалтад суугаад шалгалт өгч байж эрхээ сэргээлгэнэ.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20030 0512 0462 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-14х/,

 

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 2.23% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 16х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ч-ы хохирогчоор өгсөн:

“...Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн төрсөн хүү Ц.Н-ын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зам тээврийн ослын улмаас миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, өөр гэмтэл байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.С-гийн хохирогчоор өгсөн:

“...Ц.Н нь манай төрсөн ах байгаа юм. Би өөрийн төрсөн ахын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зам тээврийн ослын улмаас миний зүүн хөлийн дунд чөмөг, зүүн гарын шуу хэсгээр хугарсан. Өөр гэмтэл байхгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н-ын хохирогчоор өгсөн:

“..Миний нурууны 12 дугаар нугалам хугарсан гэсэн, өөр гэмтэл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардалд 917.000 төгрөг гарсан, баримтуудыг хэрэгт хавсаргахгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Бадрах Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Кувейтийн аманд ачаа буулгах гээд байгууллагын ачааны машин дээр ачаад, жолооч Дагва, механик Бямбадорж нарыг явуулсан юм. Тэгэхэд орой цагийг нь бол санахгүй байна, Бямбадорж над руу яриад “Өлзийтийн аманд осол боллоо, Замын цагдаа руу очиж байна” гэхээр нь Замын цагдаа дээр ирсэн. Авто замын ослын улмаас манай байгууллагын эзэмшлийн North Benz маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд 2 дугуй язраад, шаврын хаалт унасан байсан. Үнэлгээгээр гарсан хохирлын 1.470.000 төгрөгийг гаргуулаад авчихвал гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Бямбадоржийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед ...жолооч Ц.Д манай компанийн эзэмшлийн Нордбенз маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон, би хажууд нь суугаад, Төв аймгаас хот орох замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад бид хоёрын өөдөөс ирж байсан жижиг суудлын машин хажуугаар гараад явах нь уу гэтэл шууд урсгал сөрөөд манай машиныг чиглээд ирэхээр нь “хүүе” гэхийн завдалгүй машины толгой хэсгийн зүүн хойд дугуй руу мөргөсөн. Тэр үед манай жолооч шууд тоормос гишгэж зогсоод, бид хоёр буугаад ирсэн чинь нөгөө машины замын урд хэсэг ертөнцийн зүгээр урагшаа харчихсан, машины урд хэсэг нилээд эвдэрчихсөн, жолооч нь шал согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй хүн байсан. Урд сууж байсан эрэгтэй хүн нь бага зэрэг хавчуулагдсан байдалтай, хойд суудалд дээр хоёр эмэгтэй байсан ба нэг нь хөгшин эмээ, нөгөө нь дунд зэргийн настай хүн байсан. Тэгээд бид хоёр шууд 102, 103, 105-д дуудлага өгсөн.

...Тухайн үед Дагва 30-40 орчим км цаг хурдтай явж байсан. Машинд хохирол учирсан. Эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 1.470.000 хохирол гарсан байгаа. Осол гарах үед харуй бүрий болчихсон, машинууд гэрлээ асаагаад явж байсан, хөдөлгөөний ачаалал сийрэг байсан.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 47-48х/,

 

8. Хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 27054 дугаартай:

 “North Benz 2536S 0” маркийн хххх улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг засварлах эд ангийн шууд зардлын дүн 45.750 төгрөг, шууд бус зардлын дүн 40.000 төгрөг, солих эд ангийн шууд зардлын дүн 1.385.000 төгрөг, нийт тогтоогдсон хохирлын үнэлгээний дүн 1.470.750 /нэг сая дөрвөн зуун далан мянга долоон зуун тавь/ төгрөг” гэж тогтоосон тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 58-60х/,

 

9. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12750 тоот актын:

1. Д.Нын биед сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн осол хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 66-67х/,

 

10. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12749 тоот актын:

1. Ц.Сгийн биед зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн гарын шуунд зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн осол хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 72-74х/,

 

11. ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12751 тоот актын:

1. Д.Чы биед зүүн дунд чөмөгт ясны доод булууны сэлтэрхийт далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн осол хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 79-80х/,

 

12. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 224 дугаартай тоот:

1. T.Presel маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Цэдэн-Иш овогтой Наянбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

North Benz маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэрэн овогтой Дагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа баримт /хэргийн 83-84х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Нын яллагдагчаар өгсөн:

“...Миний бие яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би хамт зорчиж явсан өөрийн төрсөн дүү, эх, эхнэр нарын эмчилгээний зардалд нийт 5.190.000 төгрөг зарцуулсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 94х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 99х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 101х/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хэргийн 102х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 107х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 7 сарын 25-ны өдрийн 252 дугаар таслан шийдвэрлэх тогтоол, мөн шүүхийн 2004 оны 02 сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 110-111х, 112х/, Ц.Н нь төрсөн эх Д.Чы асран хамгаалагчаар тогтоогдсон тухай Нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хэргийн 179х/ баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон үнэлгээний шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Нын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан эрх нь сэргээгдээгүй байхдаа согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 26 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн замд “Toyota Presel” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын эсрэг урсгал руу орж, “North Benz” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-14х/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 2.23% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 16х/,

- хохирогч Д.Чы: “...Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн төрсөн хүү Ц.Нын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зам тээврийн ослын улмаас миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан, өөр гэмтэл байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

- хохирогч Ц.Сгийн: “...Ц.Н нь манай төрсөн ах байгаа юм. Би өөрийн төрсөн ахын эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Зам тээврийн ослын улмаас миний зүүн хөлийн дунд чөмөг, зүүн гарын шуу хэсгээр хугарсан. Өөр гэмтэл байхгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,

- хохирогч Д.Нын: “..Миний нурууны 12 дугаар нугалам хугарсан гэсэн, өөр гэмтэл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Эмчилгээний зардалд 917.000 төгрөг гарсан, баримтуудыг хэрэгт хавсаргахгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 26х/,

- иргэний нэхэмжлэгч “Бадрах Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын:

“...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Кувейтийн аманд ачаа буулгах гээд байгууллагын ачааны машин дээр ачаад, жолооч Дагва, механик Бямбадорж нарыг явуулсан юм. Тэгэхэд орой цагийг нь бол санахгүй байна, Бямбадорж над руу яриад “Өлзийтийн аманд осол боллоо, Замын цагдаа руу очиж байна” гэхээр нь Замын цагдаа дээр ирсэн. Авто замын ослын улмаас манай байгууллагын эзэмшлийн North Benz маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд 2 дугуй язраад, шаврын хаалт унасан байсан. Үнэлгээгээр гарсан хохирлын 1.470.000 төгрөгийг гаргуулаад авчихвал гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,

- Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 224 дугаартай тоот:

1. T.Presel маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Цэдэн-Иш овогтой Наянбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

North Benz маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Цэрэн овогтой Дагва нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

7. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа баримт /хэргийн 83-84х/,

- Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сан дахь Ц.Нын жолоодох эрхийн лавлагаа баримт /хэргийн 98х/,

- гэрч Ж.Бямбадоржийн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед ...жолооч Ц.Д манай компанийн эзэмшлийн Нордбенз маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон, би хажууд нь суугаад, Төв аймгаас хот орох замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байхад бид хоёрын өөдөөс ирж байсан жижиг суудлын машин хажуугаар гараад явах нь уу гэтэл шууд урсгал сөрөөд манай машиныг чиглээд ирэхээр нь “хүүе” гэхийн завдалгүй машины толгой хэсгийн зүүн хойд дугуй руу мөргөсөн. Тэр үед манай жолооч шууд тоормос гишгэж зогсоод, бид хоёр буугаад ирсэн чинь нөгөө машины замын урд хэсэг ертөнцийн зүгээр урагшаа харчихсан, машины урд хэсэг нилээд эвдэрчихсөн, жолооч нь шал согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй хүн байсан. Урд сууж байсан эрэгтэй хүн нь бага зэрэг хавчуулагдсан байдалтай, хойд суудалд дээр хоёр эмэгтэй байсан ба нэг нь хөгшин эмээ, нөгөө нь дунд зэргийн настай хүн байсан. Тэгээд бид хоёр шууд 102, 103, 105-д дуудлага өгсөн.

...Тухайн үед Дагва 30-40 орчим км цаг хурдтай явж байсан. Машинд хохирол учирсан. Эвдрэлийн үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр 1.470.000 хохирол гарсан байгаа. Осол гарах үед харуй бүрий болчихсон, машинууд гэрлээ асаагаад явж байсан, хөдөлгөөний ачаалал сийрэг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48х/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн , шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас шүүгдэгч Ц.Нын жолоодон явсан “Toyota Presel” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Ц.Сгийн эрүүл мэндэд “...зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн гарын шуунд зулгаралт, шарх” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Д.Чы эрүүл мэндэд “...зүүн дунд чөмөгт ясны доод булууны сэлтэрхийт далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Д.Нын эрүүл мэндэд “...сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол тус тус учирсан, мөн осолд өртсөн иргэний нэхэмжлэгч “Бадрах Ойл” ХХК-ийн эд хөрөнгө болох “North Benz 2536S 0” маркийн хххх улсын дугаартай автомашины зүүн хойд дугуй, шаврын хаалтын цацруулагч, зүүн хойд дугуйны урд шаврын хаалт, зүүн хий хураагчийн гадна талын хамгаалалтын цацруулагч зэрэг эд ангид эвдрэл гэмтэл үүсч нийт шууд зардлын дүнгээр 1.470.750 /нэг сая дөрвөн зуун далан мянга долоон зуун тавь/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хохирогч Ц.С /хэргийн 22-23х/, Д.Ч /хэргийн 18-19х/, Д.Н /хэргийн 26х/, иргэний нэхэмжлэгч “Бадрах Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б-ын /хэргийн 33х/ мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 27054 дугаартай тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 58-60х/, ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12749 тоот актын дүгнэлт /хэргийн 72-74х/, ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12751 тоот актын дүгнэлт /хэргийн 79-80х/, ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12750 тоот актын дүгнэлт /хэргийн 66-67х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгох бөгөөд ийнхүү зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирах үр дагавар үүсгэдэг. 

 

“Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ заалт, 11.3 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цаг 26 минутын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу эрхгүй үедээ согтуугаар “Toyota Presel” маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн замд тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа урсгал сөрж “North Benz” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас “Toyota Presel” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ц.Сгийн эрүүл мэндэд “...зүүн гарын шуу, богтос ясны далд хугарал, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн гарын шуунд зулгаралт, шарх” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Д.Чы эрүүл мэндэд “...зүүн дунд чөмөгт ясны доод булууны сэлтэрхийт далд хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Д.Нын эрүүл мэндэд “...сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт” ” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 заалт дахь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Тээврийн Прокуророос шүүгдэгч Ц.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий, хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч Ц.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

 

Хэргийн шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

 

“Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашилгах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан ба “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заажээ.   

 

Энэ хэргийн хохирогч Ц.С, Д.Ч, Д.Н нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь шүүгдэгчтэй гэр бүл, садан төрлийн харилцаа холбоотой, түүний эрх зүйн байдлыг дордуулах мэдүүлэг өгөх боломжгүй хэмээн тус тус тайлбарлаж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл шаардлага гаргаагүй, гомдол саналгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ тус тус илэрхийлсэн баримттай /хэргийн 18-19х, 22-23х, 26х/ тул шүүгдэгчийн хувьд нэр бүхий хохирогч иргэдэд төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас “Бадрах Ойл” ХХК-ийн эзэмшил өмчлөлийн “North Benz 2536S” маркийн хххх улсын дугаартай автомашинд 1.470.750 /нэг сая дөрвөн зуун далан мянга долоон зуун тавь/ төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож тогтоогдсон тул шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчийн /хэргийн 29-30х/ үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон дүнгээр иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүгдэгч Ц.Наар нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Ц.Н нь урьд: Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 252 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар хорих ял гэж тогтоосныг биеэр эдэлж байгаад хугацааны өмнө тэнсэн суллагдсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 107х/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 110-111х, 112х/ тус тус авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халж, “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан.

 

Иймээс шүүгдэгчийн урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэх боломжгүй юм.

 

Шүүх, шүүгдэгч Ц.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хэмжээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн, нэр бүхий хохирогч иргэдэд гэм хорын хохирол тооцон төлөх төлбөргүй болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, өндөр настай төрсөн эх Д.Чы асран халамжилдаг /халамжийн дэвтэр/ зэрэг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зэрэг зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн болно.     

 

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар Ц.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Ц.Нт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 03 /гурав/ жилийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.С, Д.Ч, Д.Н нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

                                                              ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц-н Н-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар Ц.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалт, 3 дахь хэсгийн 3.3 заалтад тус тус зааснаар Ц.Нт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 03 /гурав/ жилийн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Н нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн болон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйл тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд Ц.Наас 1.470.750 /нэг сая дөрвөн зуун далан мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч хххх тоотод оршин суух, /РД: /, Бовогт Ц-ын Б/-д олгосугай. 

 

7. Энэ хэрэгт Ц.Н нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.С, Д.Ч, Д.Н нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД