Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/123

 

 

 

 

 

 

    2021       02          23                                    2021/ШЦТ/123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,                                           

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-ид холбогдох эрүүгийн 2109000000033 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, уг ялаас 140 цагийн үлдэгдэлтэй / хх 120 /, бие эрүүл, ухаан бүрэн /РД: ... / ... Э.Б- нь:

 

- 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн ... тоотод байрлах гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдээс 2.554.100 төгрөгийн бооцоо цуглуулан, 1.110.000 төгрөгийг буцаан өгч, 1.444.100 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллагдагч Э.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би яг он сараа санахгүй байна. Миний бодож байгаагаар 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 2 удаа техас покерыг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 29 дүгээр гудамжны 337 тоот гэртээ өөрийн эзэмшлийн Айя фоне 5 маркийн гар утсаар Маршил Файс /Marshall Fire/ гэх өөрийн үндсэн хаягнаас лайв хийж нэг хүнээс 10.000 төгрөг аваад 6 хүний хооронд 1 азтан тодруулахаар техас покерыг тоглуулсан. Тухайн өдөр 9-10 удаа хүмүүсийг тоглуулсан ба азтан бүрт 50.000 төгрөгийг өгөөд өөртөө 90.000 төгрөгний ашигтай байсан. Тухайн хүмүүсийн мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5429487626 дансаар авсан. Дараа нь дахин мөрийтэй покер тоглоом зохион байгуулах гэсэн боловч хүн орж ирэхгүй байхаар нь больсон гэжээ. / хх 29 /

 

Э.Б-ийн эзэмшлийн Хаан банкны .... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 45 минутад 5248105472, 5005388423, 5068104347, 5154033976, 5400638781, 5017338503, 5076434149, 5721553325, 5023332831, 5087159702, 5517151979, 506814347, 5005388423, 5016511321, 5068104347, 5005388423, 5248066305, 5603029702, 5248066305 тоот дансаар 10.000 төгрөгийг “Ёндоо, суудал, дугаар” гэх утгаар шилжүүлж, дээрх цаг хугацаанд 5517151979, 5005388423 тоот данс руу буцаалт байдлаар шилжүүлсэн байв” гэжээ. / хх 98-103 /  

 

Шүүгдэгч Э.Б-ийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 36-38 /

           

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 39 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг гэж мэдээгүй. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хууль бусаад олсон орлогоо улсад тушаана гэв.

 

Шүүгдэгч Э.Б- нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн ... тоотод байрлах гэртээ мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 45 минутад 5248105472, 5005388423, 5068104347, 5154033976, 5400638781, 5017338503, 5076434149, 5721553325, 5023332831, 5087159702, 5517151979, 506814347, 5005388423, 5016511321, 5068104347, 5005388423, 5248066305, 5603029702, 5248066305 тоот дансаар 10.000 төгрөгийг “Ёндоо, суудал, дугаар” гэх утгаар шилжүүлж, дээрх цаг хугацаанд 5517151979, 5005388423 тоот данс руу буцаалт байдлаар шилжүүлсэн байв” гэх Э.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 5429487626 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /. / хх 98-103 /, ... Өөрийн Маршил Файс /Marshall Fire/ гэх үндсэн хаягнаас лайв хийж нэг хүнээс 10.000 төгрөг аваад 6 хүний хооронд 1 азтан тодруулахаар техас покерыг тоглуулсан. Тухайн өдөр 9-10 удаа хүмүүсийг тоглуулсан ба азтан бүрт 50.000 төгрөгийг өгөөд өөртөө 90.000 төгрөгний ашигтай байсан. Тухайн хүмүүсийн мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5429487626 дансаар авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Б-ийн мэдүүлэг / хх 29 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.444.100 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Э.Б- нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 140 цаг үлдсэн бөгөөд Э.Б-ийн ялыг биелүүлээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Б- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Б-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Б-ийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Б-ид Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 140 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тусад нь эдлүүлсүгэй.

           

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Б-оос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.444.100 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Э.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Э.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ