| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/1028/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/126 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/126
2021 02 24 2021/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Б-,, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч З.Ц-,, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-,т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Ц-,т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006017911145 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт ... тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих, 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: .../ ...Н.Б-,,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ХХК-д ажилладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн / 3хх 179 / бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... З.Ц-, нар нь:
Н.Б-, нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 40-1496 тоотод байрлах иргэн Т.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 46 инчийн хар өнгийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-20б тоотод байх Б.Тэгшцагааны байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч улмаар 40 инчийн Sharp /шарп/ брендийн зурагт, монетон хүзүүний гинжин зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 716.940 төгрөгний хохирол учруулсан,
- 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 3- 8 тоот Р.Эрдэнэчулууны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч, Скайворд маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.720 төгрөгний хохирол учруулсан,
- 2020 оны 03 дугаар сарын 17-ноос 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хан-уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 13 тоотод оршин суух Ц.Мөнхсуурийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж савхин куртик 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 151.980 төгрөгний хохирол учруулсан,
- 2020 оны 04 дүгээр сарын 20-наас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 318 тоотод орших Г.Нарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, Ти Си Эл маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 252.000 төгрөгний хохирол учруулсан, нийт 1.771.640 төгрөгний хохирол учруулсан,
З.Ц-, нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-20б тоот Б.Тэгшцагааны байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч улмаар 40 инчийн зурагтыг Н.Б-, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсныг лавтай сайн мэдсээр байж өөрийн нэрээр барьцаанд 190.000 төгрөгөөр тавьж, мөнгийг нь ашиглаж мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 8, 167, 2хх 29, 2хх 91, 3хх 6/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 9-14, 169-176, 2хх 22-28, 2хх 92-94, 3хх 8-14, /
Яллагдагч Н.Б-,ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / 1хх 23-24 /
Хохирогч Т.Алтанцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр нөхөр бид хоёр 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд байшингийн гэрэл асаалттай байсан. Ороод зурагтаа хартал байхгүй байсан. Байшин доторх эд зүйлээ үзэхэд эмх цэгцтэй байсан боловч байшингийн урагшаа харсан 2 цонхны зүүн талын цонхны порчик дотогшоо хагас онгойсон байдалтай байсан. Хулгайд 46 инчийн Самсунг брендийн хар өнгийн зурагтаа алдсан. Уг зурагтыг 2018 оны 12 дугаар сард 560.000 төгрөгөөр хятад худалдааны төвөөс авч байсан. Манай байшингаас зурагтнаас өөр алдагдсан эд зүйл мэдэгдэхгүй байна гэжээ. / 1хх 27-28 /
Гэрч З.Ц-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Н.Б-,тай 2017 онд Амгалангийн 421 дүгээр хорих ангид хоригдож байхдаа танилцсан. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш холбоогүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ойролцоо Н.Б-, 80114840 дугаараас миний 85554766 дугаар руу залгаад “Найз нь покер тоглоод зурагт хожчихлоо. Ломбарданд тавиад өгөөч” гэж хэлэхээр нь “Өөрийнхөө бичиг баримтыг яасан юм бэ” гэж хэлсэн. Тэгэхэд Н.Б-, ломбард надаас юм авдаггүй юм гэсэн. Тухайн хожсон гэх зурагтыг 130.000 төгрөгийн барьцаанд тавьсан мөнгөнөөс би мөнгө аваагүй. Тэгээд би ганцаараа гэр рүүгээ явсан гэжээ. / 1хх 54-54 /
“Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан Самсунг маркийн 46 инчийн Хятад зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 82 /
Хохирогч Б.Тэгшцагаан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-20Б тоот гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой хулгай орсон байсан. Гэрээс 40 инчийн Шарп брендийн зурагт, монетан хүзүүний гинж алдагдсан. Өөр алдагдсан зүйлгүй. Зурагтыг 2019 оны 01 дүгээр сард 1.249.000 төгрөгөөр, гинжийг 2015 оны 12 дугаар сард 300.000 төгрөгөөр тус тус авч байсан гэжээ. / 1хх 186-187 /
Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулган мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манайд З.Ц-, гэх хүн өөрийн бичиг баримтаар Шарп брендийн 40 инчийн зурагтыг 190.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би хулгайн эд зүйл болохыг нь мэдээгүй. Дээрх 190.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. / 1хх 190-191 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан Sharp 40 зурагтыг 419.940 төгрөг, монетан гинжийг 297.000 төгрөг, нийт 716.940 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 211-212 /
Хохирогч Р.Эрдэнэчулуун мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа яваад орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 3-8 тоот гэртээ ирэхэд хашааны хаалга нээлттэй манай гэрийн хаалганы цоожийг эвдээд газар хаячихсан, гэрийн хаалга бас нээлттэй байсан. Тэгээд гэртээ ороход хулгай орсон шинжтэй хойморт байсан Скайворт загварын өнгөт зурагт хулгайд алдагдсан. Уг зурагтыг Номин их дэлгүүрээс 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөр ямар нэгэн зүйлс алдагдаагүй хамаг юм эмх замбараагүй болсон байсан гэжээ. / 2хх-30-31 /
Гэрч Ц.Энхболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын сүүлээр Н.Б-, миний 89405001 дугаар руу залгаад “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Бичил хороолол дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би яах гэж байгаа тухай асуугаагүй шууд л тохирсон газраа тэр ломбардны гадаа очсон. Н.Б-,аас тухайн зурагтыг ямар учиртай зурагт болохыг асуухад “Манай гэрийн зурагт байгаа юм. Чи бичиг баримтаа үзүүлээд тавиад өгчих” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тус ломбард руу орж өөрийн бичиг баримтыг үзүүлээд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би уг мөнгөнөөс аваагүй гэжээ. / 2хх 36-37 /
Гэрч Г.Жигжид мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай Бүргэд ломбарданд тус өдрийн 17 цаг 29 минутад ТА95111332 регистрийн дугаартай Ц.Энхболд гэж хүн “Skywort” гэх маркийн 32 инчийн зурагтыг 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэжээ. / 2хх 38-40 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний Номин их дэлгүүрээс авсан зурагтыг 300.720 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2хх 51-52 /
Хохирогч Ц.Мөнхсуурь мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Алдагдсан эрэгтэй хүний савхин куртикийг Нарантуул худалдааны төвөөс 2019 оны 08 дугаар сард авсан. Нэг хар өнгийн богино савхин Zara куртикийг 240.000 төгрөгөөр, нөгөө куртикийг 210.000 төгрөгөөр хамт авч байсан гэжээ. / 2хх 104-105 /
Гэрч М.Бямбажав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед гэртээ ирэхэд хаалга онгорхой, хувцасны шүүгээ онгорхой байсан. Эд зүйлээ бүртгэхэд 2 савхин куртик байхгүй байсан гэжээ. / 2хх 106-107 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан 2 ш куртикийг 151.980 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2хх 126- 127 /
Хохирогч Г.Нарантуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 04 дүгээр сарын 26-наас 30-ны хооронд гадуур нөхөртэй ажилтай явж байгаад гэртээ ирэхэд цонх онгорхой байхаар нь эд зүйлээ шалгатал ТСЛ маркийн 49 инчийн зурагт алдагдсан байхаар нь цагдаа дуудсан. Тухайн зурагтыг 2016 онд Некст ХХК-иас 700.000 орчим төгрөгөөр авсан гэжээ. / 3хх 24-25 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан ТСЛ маркийн 49 инчийн зурагтыг 252.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 3хх 30-31 /
Яллагдагч Н.Б-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2020 оны 03 дугаар сарын дундаа, өдрийг нь сайн санахгүй байна. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан гэх газарт явж байгаад гэр хороололд байсан хашаа руу орж 42 инчийн Самсунг загварын зурагт хулгайлж авсан. Тухайн зурагтыг Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд ломбарданд аваачиж таньдаг найз З.Ц-,ыг дуудаж иргэний үнэмлэхээр нь 170.000-180.000 орчим төгрөгний барьцаанд тавиулж мөнгийг нь авсан. Уг мөнгөөр би архи уугаад, ойр зуур хэрэглээд дууссан. Би З.Ц-,т хэлэхдээ покер тоглоод хожсон зурагт байгаа юм гэж хэлсэн гэжээ.
...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ногоон талбайн гудамжинд явж байтал нэг ногоон төмөр хаалгатай айл таарсан. Хашаа руу нь ороход байшингийн урд талын жижиг вакум цонхыг түлхэж онгойлгоод байшин дотор орж 40 инчийн Шарп нэртэй зурагт болон тавиур дээр байсан эмэгтэй хүний нарийхан гинжийг аваад буцаж цонхоор гараад шинэ зам руу алхах замдаа найз З.Ц-, руу утсаар ярьж машинтай нь шинэ зам руу дуудсан. Тэгээд З.Ц-, ганцаараа машинтайгаа шинэ зам дээр ирж намайг авч яваад бид хоёр 21 дүгээр хороололд зурагтыг 180.000 төгрөгөөр З.Ц-,ын бичиг баримтаар ломбардад тавьсан. Ингэхдээ З.Ц-, намайг хулгайн эд зүйл авч яваа болохыг мэдээгүй. Надаас ямар учиртай зурагт болохыг асуухаар нь би найзын зурагт гэж хэлээд бичиг баримтаар нь ломбардад тавьсан.
...Би 2020 оны 03 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Согтуу Хан-Уул дүүргийн Нисэхийн гудамжны нэг хашаанд ороход зүүн хэсэгтээ байшинтай. Баруун хэсэгтээ монгол гэртээ байсан. Гэрийн хаалганы цоожийг эвдээд орж гэрийн баруун талд орны хажууд өлгөөтэй байсан эрэгтэй хүний 2 куртикийг авсан. Нэг нь савхи, нөгөө нь хуурамч савхи байсан гэжээ. / 1хх 95-96, 228-230, 2хх 130-131 /
Яллагдагч З.Ц-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 03 дугаар сарын 29-ний үед Н.Б-, өөрийн дугаараас залгаад “Покер тоглож байгаад мөнгөө алдчихлаа. Гэрийнхээ зурагтыг ломбардад тавих гэсэн юм. Чи завтай бол хүрээд ирээч” гэхээр нь би ахын автомашиныг гуйгаад ганц худгийн буудал дээр очиход хар өнгийн 40 инчийн Шарп маркийн зурагт тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд 21 дүгээр хорооллын тэнд байх ломбардад 190.000 төгрөгний барьцаанд тавьсан. Би уг мөнгөнөөс аваагүй. Өөрийнхөө бичиг баримтаар тавиад мөнгийг Н.Б-,т өгсөн гэжээ. / 1хх 243-245 /
Ялдагдагч Н.Б-,ыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1хх 95-96, 228-230, 2хх 130-131 /
Ялдагдагч З.Ц-,ыг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1хх 243-244 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 1 хх 52-53, 2хх 198 / зэрэг болно.
Шүүгдэгч Н.Б-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эдгээр 5 хулгайн хэргийг үйлдсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эдгээрээс гадна Налайх дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 1 хулгайн үйлдэл байгаа. Улсын мөрдөн байцаах газрын Баярхүү гэх дэд хурандаа 2016 оны хэрэг над дээр авчирсан. Эдгээр хэргүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
З.Ц-, намайг хулгай хийснийг мэдээгүй. Би мөнгөгүй учир З.Ц-,ыг дуудаад бичиг баримтаар нь ломбардад тавиулсан. Надад бичиг баримт байгаагүй. Хориход ажил хийж хохирогч нарын хохирлыг төлнө гэв.
Шүүгдэгч З.Ц-, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Н.Б-, над руу залгаад “Сүхбаатар дүүргийн ганцын автобусны буудал дээр хүрээд ирээч, би гэрээсээ гарах гэж байна. Манай найз руу хүргээд өгөөч“ гэж хэлсэн. Намайг очиход Н.Б-, нь зурагт тэвэрчихсэн зогсож байсан. Н.Б-, нь “Манай гэрийн зурагт байгаа юм. Би бичиг баримтаа олохгүй байна. Ломбардад тавиад өгөөч” гэсэн. Би зурагтыг өөрийнхөө бичиг баримтаар 190.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би хулгайн зурагт гэж мэдээгүй. Н.Б-, ломбардад байхдаа мөнгөө өөрөө тоолоод авсан.
Эрүүгийн цагдаа нар намайг хулгайн зурагт гэдгийг мэдсэн гэж хэлэхгүй бол чамайг шоронд хийнэ гэж дарамтлаад 461 дүгээр хорих ангид 48 цаг хорьсон. Тэр үед эхнэр жирэмсэн байсан болохоор хоригдохоос айгаад мэдэж байсан гэж мэдүүлсэн. Би тэр мөнгөнөөс аваагүй гэв.
Прокуророос шүүгдэгч З.Ц-,ыг 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-20б тоот Б.Тэгшцагааны байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч улмаар 40 инчийн зурагтыг Н.Б-, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсныг лавтай сайн мэдсээр байж өөрийн нэрээр барьцаанд 190.000 төгрөгөөр тавьж, мөнгийг нь ашиглаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай болжээ.
Шүүгдэгч З.Ц-, нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө хулгайн зүйл гэдгийг мэдэж байсан гэж мэдүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заажээ. Зурагтыг өөрийн бичиг баримтаар ломбарданд тавьсан нь нотлогдож байгаа боловч мөнгийг өөрийн эзэмшилдээ оруулсан нь нотлогдохгүй байна.
Эдгээрээс дүгнэхэд шүүгдэгч З.Ц-,ын үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б-, нь 2020 оны 03 дугаар сарын 17-ноос 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Хан-уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн 13 тоотод оршин суух Ц.Мөнхсуурийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж савхин куртик 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 151.980 төгрөгний хохирол учруулсан,
2. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 40-1496 тоотод байрлах иргэн Т.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 46 инчийн хар өнгийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2020оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 3-8 тоот Р.Эрдэнэчулууны хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт нэвтэрч, Скайворд маркийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.720 төгрөгний хохирол учруулсан,
4. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 2-20б тоотод байх Б.Тэгшцагааны байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч улмаар 40 инчийн Sharp /шарп/ брендийн зурагт, монетон хүзүүний гинжин зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 716.940 төгрөгний хохирол учруулсан,
5. 2020 оны 04 дүгээр сарын 20-наас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 318 тоотод орших Г.Нарантуяагийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч, Ти Си Эл маркийн 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 252.000 төгрөгний хохирол учруулж, бусдад нийт 1.771.640 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 8, 167, 2хх 29, 2хх 91, 3хх 6/, ...Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх 9-14, 169-176, 2хх 22-28, 2хх 92-94, 3хх 8-14, /, ...Яллагдагч Н.Б-,ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / 1хх 23-24 /, ...Гэртээ ирэхэд байшингийн гэрэл асаалттай байсан тул ороод хартал зурагт байхгүй байсан. 46 инчийн Самсунг брендийн хар өнгийн зурагт байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Алтанцэцэгийн мэдүүлэг / 1хх 27-28 /, ...Н.Б-, залгаад “Покер тоглож байгаад мөнгөө алдчихлаа. Гэрийнхээ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм. Чи завтай бол хүрээд ирээч” гэхээр нь би ахын автомашиныг гуйгаад 21 дүгээр хорооллын тэнд байх ломбарданд 190.000 төгрөгний барьцаанд тавьсан. Би уг мөнгөнөөс аваагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч З.Ц-,ын мэдүүлэг / 1хх 54-54 /, ...“Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан Самсунг маркийн 46 инчийн Хятад зурагтыг 350.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 82 /, ...Гэртээ ирэхэд байшингийн цонх онгорхой, хулгай орж, 40 инчийн Шарп брендийн зурагт, монетан хүзүүний гинж алдагдсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Тэгшцагааны мэдүүлэг / 1хх 186-187 /, ...Манайд З.Ц-, гэх хүн өөрийн бичиг баримтаар Шарп брендийн 40 инчийн зурагтыг 190.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэбулганы мэдүүлэг / 1хх 190-191 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан Шарп маркийн 40 инчийн зурагтыг 419.940 төгрөг, монетан гинжийг 297.000 төгрөг, нийт 716.940 төгрөгөөр үнэлсэн тайлан / 1хх 211-212 /, ...Гэртээ ирэхэд хашааны хаалга нээлттэй манай гэрийн хаалганы цоожийг эвдээд газар хаячихсан байсан. Гэртээ ороход хулгай орсон шинжтэй хойморт байсан Скайворт загварын өнгөт зурагт хулгайд алдагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Р.Эрдэнэчулууны мэдүүлэг / 2хх-30-31 /, ... “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Бичил хороолол дээр хүрээд ир” гэж хэлэхээр очоод Н.Б-,аас тухайн зурагтыг ямар учиртай зурагт болохыг асуухад “Манай гэрийн зурагт байгаа юм. Чи бичиг баримтаа үзүүлээд тавиад өгчих” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тус ломбард руу орж өөрийн бичиг баримтыг үзүүлээд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Би уг мөнгөнөөс аваагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Энхболдын мэдүүлэг / 2хх 36-37 /, ...Ц.Энхболд гэж хүн “Skywort” гэх маркийн 32 инчийн зурагтыг 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Жигжидийн мэдүүлэг / 2хх 38-40 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний Номин их дэлгүүрээс авсан зурагтыг 300.720 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2хх 51-52 /, ... Алдагдсан эрэгтэй хүний савхин куртикийг Нарантуул худалдааны төвөөс 2019 оны 08 дугаар сард авсан. Нэг хар өнгийн богино савхин Zara куртикийг 240.000 төгрөгөөр, нөгөө куртикийг 210.000 төгрөгөөр хамт авч байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Мөнхсуурийн мэдүүлэг / 2хх 104-105 /, ...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед гэртээ ирэхэд хаалга онгорхой, хувцасны шүүгээ онгорхой байсан. Эд зүйлээ бүртгэхэд 2 савхин куртик байхгүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Бямбажавын мэдүүлэг / 2хх 106-107 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан 2 ш куртикийг 151.980 төгрөгөөр үнэлсэн тайлан / 2хх 126- 127 /, ...Гэртээ ирэхэд цонх онгорхой байхаар нь эд зүйлээ шалгатал ТСЛ маркийн 49 инчийн зурагт алдагдсан байхаар нь цагдаа дуудсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Нарантуяагийн мэдүүлэг / 3хх 24-25 /, ...”Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр хулгайд алдагдсан ТСЛ маркийн 49 инчийн зурагтыг 252.000 төгрөгөөр үнэлсэн тайлан / 3хх 30-31 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч З.Ц-,т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Б-,ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б-,т ял шийтгэл оногдуулахдаа хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б-, нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд шууд санаатай шунахай зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 1.771.640 төгрөгний хохирол учирсан зэргийг харгалзан түүнд хуульд заасан 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б-,ын гэм буруут үйлдлийн улмаас бусдад нийт 1.771.640 төгрөгний хохирол учирснаас хохирогч Т.Алтанцэцэгт 350.000 төгрөг / 1хх 30 /, Б.Тэгшцагаанд 419.940 төгрөгний үнэтэй зурагтыг буцаан өгсөнг / 1хх 182 / дурьдаж, Н.Б-,аас нийт 1.001.700 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Тэгшцагаанд 297.000 төгрөг, Р.Эрдэнэчулуунд 300.720 төгрөг, Ц.Мөнхсуурьд 151.980 төгрөг, Г.Нарантуяад 252.000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Р.Эрдэнэбулганд 205.200 төгрөгийг З.Ц-, нөхөн төлсөн / 2хх 214 /, З.Ц-, нь төлөх төлбөргүй, Н.Б-,ын цагдан хоригдсон 268 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, З.Ц-, 2 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б-,, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нараас Налайх дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 1, Улсын мөрдөн байцаах газарт 1 хэрэг тус тус шалгагдаж байгааг нэгтгүүлэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Б-, нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Одоогоор эдгээр хэрэгт намайг яллагдагчаар татаж, байцаагаагүй ” гэж мэдүүлсэн.
2. Мөрдөн шалгалтын явцад Н.Б-, нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаараа удаа дараа мэдүүлсний дагуу холбогдох Цагдаагийн хэлтсүүдэд албан тоот явуулж тодруулсан боловч, түүнтэй холбоотой хэрэг бүртгэгдээгүй байна.
3. Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ нь дээрх хэргүүдийг тодруулахад түүнтэй холбоотой хэрэг бүртгэгдээгүй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2021.02.24-ний өдрийн 2732 868 тоотоор Н.Б-, нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсан мэдээлэл бүртгэгдээгүй байна гэсэн хариуг ирүүлсэн байна.
4. Өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ хэргийн 2 дугаар хавтасны 79 дүгээр хуудсанд “...Н.Б-,т холбогдох 201000677 дугаартай хэргийг харъяаллын дагуу шилжүүлэхээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналтай 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн...” гэх албан бичигт дурдсан хэрэг нь Н.Б-,ын хэрэгт нэгтгэгдээгүй, хэрхсэн нь тодорхойгүй тул үүнийг тодруулах хүсэлт гаргасан болно. Дээрх хэргийн дугаар нь техникийн шинжтэй алдаа болох нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 1/5043 дугаартай албан тоотоор тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-г журамлан прокуророос шүүгдэгч .. овогт Загдын З.Ц-,т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ... Н.Б-,ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч ... Н.Б-,ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 / хоёр / жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Б-,ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Б-,аас 1.001.700 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Тэгшцагаанд 297.000 төгрөг, Р.Эрдэнэчулуунд 300.720 төгрөг, Ц.Мөнхсуурьд 151.980 төгрөг, Г.Нарантуяад 252.000 төгрөгийг тус тус олгож, З.Ц-, нь төлөх төлбөргүйг дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Б-,ын цагдан хоригдсон 268 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, З.Ц-, 2 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.
8. Н.Б-,т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, З.Ц-, авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б-,т авсан цагдан хорих, З.Ц-,т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ