Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00333

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00333

******* *******

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* ******* ******* Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: багт байрлах, ******* аймгийн Засаг даргын дэргэдэх ******* регистрийн дугаартай, ******* ******* ******* ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* холбогдох,

Баривчлах байрны төлбөр 126150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

******* ******* ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: нь 2017 оны 02 сарын 24-ний өдөр ******* ******* ******* Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаар шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 20 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 122000 төгрөг, 2017 оны 02 сарын 23-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 126150 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь баривчлах байрны төлбөр 126150 төгрөгийг 2017 оны 06 сард багтаан бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 02 сарын 24-ний өдрөөс 2017 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаагаар баривчлагдан ******* газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон ******* ******* ******* Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 88 дугаар шийтгэвэр, 83 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь баривчлах байрны төлбөр 122000 төгрөг, 2017 оны 02 сарын 23-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 126150 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч ******* газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч нь баривчлах байрны төлбөр 122000 төгрөг, 2017 оны 02 сарын 23-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 126150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 126150 төгрөгийг хариуцагч ******* овогт ******* бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

        ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА