| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2021/0026/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж, Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, Улсын яллагч Э.Гантулга, Шүүгдэгч Н.Г, Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г д холбогдох эрүүгийн 2115000000021 дугаартай, 163/2021/0026/Э индекстэй хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бурэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, ахын хамт Булган аймгийн ... од оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм хорын хохиролд 1000000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг болон эрүүгийн 2115000000021 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2020 оны 12 дугаар сарын 08-ны шөнө Булган аймгийн ... гэх газарт байрлах иргэн Ч.М ийн гэрт Б.М , Б.Н , Г.Т , Б.Н , Д.Н , Б.Г , Б.А нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад Б.А , Н.Г нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэний улмаас маргалдаж Н.Г нь Б.А рүү өмсөж явсан гутлаа шидэх, түүний баруун чих, шанаа хэсэг рүү алгадах, нүд рүү нь цохих зэргээр зодож биед нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, Бохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Б.Н гийн хамтаар Булган аймгийн БаянАгт сумаас хүнс, малын тэжээл цуглуулах зорилгоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төв рүү 13 цагийн орчим очоод 19 цагийн орчимд буцаж Булган аймгийн Баян-Агт сум руу явах замдаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “З” гэх газарт манай нөхрийн нагац ах Ч.М ийнд ирсэн юм. Биднийг очиход М ахын эхнэр Т , М ах өөрөө байсан. Тэгээд бид нар хоол хүлээгээд сууж байгаад ХутагӨндөрөөс авчирсан “Ерөөл” нэртэй 0.5 литрийн савлагаатай архи гаргаж ирээд М ахад өгсөн. Тэгээд бид нар хоолоо идчихээд байж байтал М ах бид хоёрын авчирсан архийг задалж уусан, орой 22 цагийн үед гаднаас Б.Н , Н.Г, Д.Н нар орж ирсэн. Бид нар үлдсэн архиа хувааж уугаад сууж байтал Б.Н , Н.Г , Ч.М , манай нөхөр Б.Н нар хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Удалгүй гаднаас Б.Н , Д.Н хоёр байсан шиг санаж байна, тэр хоёр манай нөхрийг хоёр талаас нь өргөчихсөн орж ирж байсан. Тэр үед би сандраад “наад хүн чинь үхчихсэн юм биш үү, та нар хүн алчихсан юм биш үү, наад хүн чинь гурван хүүхэдтэй” гэж хэлэхэд Н.Г “гайгүй сэргэчих байх аа” гэж хэлээд нөхрийг маань сэргээх гэж их оролдсон. Манай нөхөр сэргэхгүй байхаар нь би Д.Н , Н.Г , Б.Н нарт хандаж “наад хүн чинь үхчихсэн юм биш үү, та нар хүн алчихсан юм биш үү, наад хүн чинь гурван хүүхэдтэй шүү дээ” гэж хэлэхэд Н.Г надад “Яадаг юм, үхвэл үхнэ биз” гэж хэлээд над руу өмсөж явсан гутлаа шидсэн. Тэгэхээр нь би “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гээд Н.Г рүү уурлаад дөхөөд очтол миний үснээс зулгааж баруун чих, шанаа хэсэг рүү алгадаж, баруун гараараа зүүн нүд рүү цохисон. ...Би Н.Г эс өөр хүнд зодуулсан зүйл огт байхгүй. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-6-11 тал/,
Гэрч Ч.М ийн өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Хутаг-Өндөр сумын Т гэх газарт эхнэртэйгээ гэртээ байж байтал Баян-Агт сумаас дүү Н , эхнэр А ийн хамт Хутаг-Өндөр сум ороод буцаж явна гээд ирсэн. Тэгээд манайд хоол идчихээд архи задлаад бид дөрөв хувааж ууж байтал гаднаас Н , Г хоёр орж ирсэн. Тэр хоёрын араас Д.Н гэх хүн орж ирсэн. ...Г гэх залуу Н г “ухаан орооч ээ” гээд цээжин дээр нь дараад ус дээрээс нь хийгээд байж байтал А “манай нөхрийг та нар алчихаж байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь Г “би танай нөхрийг алаагүй” гэж хэлээд А рүү хэрүүл хийгээд үснээс нь зулгааж, “алсан байсан ч яадаг юм” гэж хэлээд цохисон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад байж байтал гаднаас нэг залуу орж ирээд Г ийг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч Г.Т ын өгсөн: “...Тэгээд тэр хэд нэрмэл архи гаргасан. Тэр архинаас нь бид хэд уугаад сууж байтал Н гэх залуу гэрээс гарсан. Тэгээд удалгүй Н , Г хоёр Н г гараад уулзъя гэж хэлээд аваад гарсан.
Хэсэг гадаа байж байгаад “Н ухаан алдчихлаа” гэж хэлээд Н , Г хоёр Н г хоёр талаас нь өргөөд гэрт оруулж ирээд Залын орны хажууд газар Н г хэвтүүлсэн. Тэгээд Г гэх залуу Н г “ухаан орооч ээ” гээд цээжин дээр нь дарж ус дээрээс нь хийгээд байж байтал А “манай нөхрийг та нар алчихаж байгаа юм биш үү” гэж хэлсэн чинь Г “би танай нөхрийг алаагүй” гэж хэлээд А рүү хэрүүл хийгээд үснээс нь зулгааж байгаад баруун хацар руу нь алгадсан. Тэгэхээр нь манай нөхөр М салгаад байж байтал гаднаас нэг залуу орж ирээд Г ийг гэрээс аваад гарсан юм” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
Гэрч Д.Н гийн өгсөн: “...Тухайн үед Г ах Н гийн эхнэр А тэй маргалдсан гээд уурлаад дайраад байсан. Юу болсныг би хараагүй юм. Намайг гадаа гарч тамхи татаад ороод ирэхэд Г ах, А хоёр маргалдсан байдалтай байсан. ...Тэр үед Г ах архи, согтууруулах ундааг хэрэглэсэн бөгөөд их хэмжээний согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,
Гэрч Д.М ын өгсөн: “...Тэгээд унтаж байхад гэрт хүмүүс хэрүүл хийж байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би М гэх айлд ороод харсан чинь тэр айлын Залын орны урд Н гэх хүн ухаан алдсан, М ах нэг танихгүй ахтай Балын авдрын урд суусан, Г рүү Н гийн эхнэр А “нөхрийг маань алчихлаа” гээд дайраад байсан. Н , Н , М ахын эхнэр нар Н гийн хажууд Н ахыг ухаан оруулах гээд Н Н ахын толгой руу ус хийсэн байдалтай байж байсан. Тэгээд Г , А хоёр гэрийн Балд хэрүүл хийгээд бие биенийхээ үснээс зулгааж байхаар нь би тэр хоёрын дундуур орж салгасан чинь Г уурлаад гутлаа тайлж Н гийн эхнэр А рүү шидсэн. Тэгээд байж байтал Н ах ухаан орж тэр хоёрын хэрүүл гайгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай: “Магадлуулагч Б.А ийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, Бохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-30-31 тал/,
Шүүгдэгч Р.М ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би 2020 оны 12 дугаар 08-ны 16 цагийн орчимд найз Д.М ын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас “Б” гэх газарт найз Б.Н гийнд өөрийн **-** УБО улсын дугаартай “Хондо Инсайт” загварын тээврийн хэрэгслээр идэшний мах авах гэж очсон. ...Тэгээд Б.Н бид хоёр Ч.М ахын гэрт нь яваад ороход Ч.М ах, түүний эхнэр Г.Т , Б.Н , Б.Г , бас урьд өмнө харж байгаагүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Бид хоёрыг орж ирэхэд тэд нар 5 литрийн савтай нэрмэл архийг савны тал хүртэл нь уучихсан байсан. Тэгээд бид найм нийлж тэр нэрмэл архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд байж байтал Г.Т Б.Н д хандаж “чаддаг юм бол чи архи олоод ир” гэхэд нь Б.Н “одоо хаанаас олдох юм бэ?” гэж хэлэхэд нь Г.Т “голын хажууд Г гэх айлд нэрмэл архи байгаа аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Б.М , Б.Н бид гурав Г гэх айл руу очоод
Б.Н гэрт нь яваад ортол Г ын эхнэр болох З гэгч хүн “манай хажууд дүүгийн маань гэрт архи байгаа. Намайг ав гэсэн гэж хэлээд очоод авчих” гэж хэлэхээр нь хажууханд нь байрлах У гэх айлд явж очоод 15 литр нэрмэл архи аваад буцаад 00 цагийн орчимд явж байтал Д.Н тааралдахаар нь бид 3 хамт аваад цааш Ч.М ахынд ирсэн. Тэгээд Б.Н , Д.Н бид гурав Ч.М ахынд ороход урьд байсан хүмүүс байж байсан. Тэгээд Б.Н барьж явсан 20 литрийн савтай нэрмэл архиа барьж яваад Г.Т ын цээжин хэсэгт цохисон чинь Г.Т “цээжрүү цохичихлоо. Өвдөөд байна” гэж хэлэхэд нь Б.Н босож ирээд Б.Н д “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гэж хэлээд маргалдаад байсан. Тэгээд удалгүй маргалдахаа болиод авчирсан нэрмэл архиа хамт ууцгаасан. Удалгүй Б.Н босож ирээд “би каратегийн хар бүстэй, та хоёр шиг хүүхдийг бол зодчихно” гэж хэлэхээр нь Б.Н бид хоёр уурлаад Б.Н д “Тэгвэл гараад учраа олчихъё” гэж хэлээд Б.Н , Б.Н бид гурав хамт гарсан. Тэгээд би Б.Н д “Би чамтай муудалцах гэж ирээгүй шүү” гэж хэлэхэд Б.Н надад “За уучлаарай хөгшөөн, би жаахан буруу зан гаргачихсан байна” гэж хэлэхээр нь би буцаад Ч.М ахын гэр рүү ганцаараа орсон. Тэр үед Б.Н , Б.Н нар гадаа үлдсэн. Удалгүй гаднаас Б.Н надад “Н ухаан алдчихлаа” гэж хэлэхээр нь би гэрийн үүдэн дээрээс хартал Б.Н газар хэвтэж байсан бөгөөд Б.Н , Д.Н нар Б.Н г хоёр талаас нь өргөөд гэрлүү оруулж ирсэн. Тэгээд бид нар Б.Н г сэргээх гэж оролдож байх үед Б.А надад “чи манай нөхрийг алчихлаа” гэж хэлэхээр нь би юу гэж хэлсэнээ санахгүй байна, ямар ч байсан нэг юм хэлчихээд байж байтал Б.А миний үснээс зулгаахаар нь би салгах гэж ноцолдож байтал гаднаас Д.М орж ирээд бид хоёрыг салгахад нь би гутал аваад Б.А рүү шидсэн юм. Тэрнээс цааш юу болсоныг би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-46-47 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.А ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Г ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Г нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.А ийн гэм хорын хохиролд 1000000 төгрөгийг төлснөөр хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Г ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Н.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6
дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 55-59 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Булган аймгийн ... од амьдардаг, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 4/09 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Н.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ... биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: