| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00358/И |
| Дугаар | 138/ШШ2017/00355 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2017/00355
| 2017 оны 03 сарын 30 өдөр | Дугаар 138/ШШ2017/00355 | ******* аймаг |
Хариуцагч зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: ******* аймгийн Хэрлэн сумын 9-р багт байрлах, ******* аймгийн Засаг даргын дэргэдэх ******* регистрийн дугаартай, ******* аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 19-23 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
Баривчлах байрны төлбөр 89550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
******* аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2017 оны 03 сарын 10-ны өдөр ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дүгээр шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 14 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсаныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гарсан. Төлөгдвөл зохих 85400 төгрөг, 2017 оны 02 сарын 21-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь баривчлах байрны төлбөр 89550 төгрөгийг 2017 оны 07 сард багтаан төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч ******* нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 2017 оны 03 сарын 10-ны өдрөөс 2017 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар баривчлагдан Цагдаагийн газрын саатуулах байранд эдэлсэн болох нь зохигчийн тайлбар болон ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 109 дүгээр шийтгэвэр, 105 тоот баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч ******* нь баривчлах байрны төлбөр 85400 төгрөг, 2017 оны 02 сарын 21-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч Цагдаагийн газрын нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хариуцагч ******* нь баривчлах байрны төлбөр 85400 төгрөг, 2017 оны 02 сарын 21-ний өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 89550 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй баривчлах байрны төлбөр 89550 төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн Цагдаагийн газар улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА