| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00332/И |
| Дугаар | 138/ШШ2017/00367 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2017/00367
| 2017 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 138/ШШ2017/00367 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* холбогдох,
5783412 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын иргэн нь 2013 онд сум хөгжүүлэх сангаас аж ахуй эрхлэх зорилгоор 5000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлж авсан. Одоо зээлийн гэрээний хугацаа дууссан ч үндсэн төлөлт болон хүүгийн төлөлт дутуу байна. Зээлдэгч Ш. удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч зээлийн төлөлт хийхгүй байгаа тул зээлийн гэрээ ёсоор үндсэн зээл 5000000 төгрөгөөс зээлийн төлөлтийн 575399 төгрөг, алданги 29413 төгрөг, нийт 5783412 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ******* сумын сум хөгжүүлэх сангаас 5000000 төгрөгийн төслийн зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 5783412 төгрөгийг 2017 оны 07 сарын 01-ний дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газар нь хариуцагч Ш. холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5783412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газраас 2013 онд сум хөгжүүлэх сангаас аж ахуй эрхлэх зорилгоор 5000000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлж авсан боловч одоо хүртэл зээлийн гэрээний үүргийн биелэлт 5783412 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн биелэлт 5783412 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 5783412 төгрөгийг төлөхийг хариуцагч ******* Батжаргал төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* газар нь улсын тэмдэгтийн хураамжид 107485 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 53743 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
5. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА