Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

2021          01           04                                    2021/ШЦТ/08

 

 

                               

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: Д.Даваадорж,

Шүүгдэгч Р.Н (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М мовогт Р.Н-т холбогдох эрүүгийн 2009 02726 1527 дугаартай хэргийг 2020 оны .. дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн .. суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод засварчин хийдэг. Ам бүл 2, эхийн хамтаар Сэлэнгэ аймгийн .. сумын .. дүгээр баг, Бүргэдэй найрамдал .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн .. дугаар хороо, “..” дээд сургуулийн дотуур байрны .. тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, М овогт Р.Н

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Р.Н нь 2020 оны 1.. дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” гэх нэртэй зочид буудлын гадна иргэн Д.Б-той үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, толгойгоороо мөргөх мэтээр зодож биед нь “дээд баруун .. дүгээр шүд, дээд зүүн .. дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй...гэв.

Хохирогч Д.Б-ын “...Би 2020 оны 1.. дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” зочид буудлын .. дүгээр давхарт байдаг караокед хамт ажилладаг Т, Н нарын хамтаар орж үйлчлүүлсэн. Тэгээд гарч байхад Н ажлынхаа хэдэн хүмүүстэй зогсож байсан. Тэгээд хамт ажилладаг И, Н нар нь намайг үгээр идээд байсан. Би гар утсаа дотор үлдээснээ санаад эргэж ороод, гар утсаа аваад гарч ирэхэд Н, И хоёр дахин намайг үгээр идэж, Н нь надад хандан “хоёулаа сайхан үзье” гээд байсан. Би түүнд хандаж “яах юм бэ” гэж хэлээд юм яриад зогсож байтал тэрээр намайг нэг удаа нүүр хэсэгт мөргөсөн. Тэр үед би түүнд хандаж “миний шүдийг хугалчихлаа” гэж хэлээд доошоо тонгойход тэрээр надад хандаж “явдаг газраараа заргалдаад яв” гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан бэртэл гэмтлийг надтай маргалдсан Н гэх залуу надтай юм ярьж зогсож байгаад шууд миний нүүр хэсэгт нэг удаа мөргөж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1.. дүгээр сарын ..-ны өдрийн ..044 дугаартай дүгнэлт:

1. Д.Б-ын биед дээд баруун .. дүгээр шүд, дээд зүүн .. дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ...” /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.Н нь 2020 оны 1.. дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” гэх нэртэй зочид буудлын гадна иргэн Д.Бтой үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүнийг гараараа цохих, толгойгоороо мөргөх мэтээр зодож биед нь “дээд баруун .. дүгээр шүд, дээд зүүн .. дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Р.Нын шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Б-ын“...Би 2020 оны 1.. дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” зочид буудлын .. дүгээр давхарт байдаг караокед хамт ажилладаг Т, Н нарын хамтаар орж үйлчлүүлсэн. Тэгээд гарч байхад Н ажлынхаа хэдэн хүмүүстэй зогсож байсан. Тэгээд хамт ажилладаг И, Н нар нь намайг үгээр идээд байсан. Тэгтэл Н надад хандан “хоёулаа сайхан үзье” гээд байсан. Би түүнд хандаж “яах юм бэ” гэж хэлээд юм яриад зогсож байтал тэрээр намайг нэг удаа нүүр хэсэгт мөргөсөн гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1.. дүгээр сарын ..-ны өдрийн ..044 зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Н нь хохирогч Д.Б-ын нүүр рүү нь мөргөж хөнгөн хохирол учруулсан талаар хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, Эрүүгийн хуулийн 2... дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байх тул Р.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Р.Н-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.         

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас-аар тогтоогдсон, хохирогч Р.Н-ын эмчилгээний төлбөрт 2.150.000 / хоёр сая нэг зуун тавин мянга / төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Иймд Р.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,  хохирогч Д.Б нь гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36... дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36..., 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Р.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5... дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5... дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 / гурван / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5... дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Р.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Р.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ДАРЬСҮРЭНР.11.6