Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

         Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                    Шүүгчид                             Б.Манлайбаатар                                       

                                                                            Д.Буянжаргал

                               Оролцогчид:

                                  Прокурор                            А.Энхтуяа

                                    Шүүгдэгч                               П.

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч     М.Гансүх

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэгт т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 1*******0/2018/0006/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* ******* оны 0******* дугаар сарын 10-нд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд болосролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2 ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* тоотод оршийн суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1999 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэгсэж хянан харгалзаж байсан, 2012 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял, 2017 онд *******6 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дугаар зүйлийн 1201.1-д зааснаар 01 сар 10 хоногийн баривчлах ял шийтгүүлж байсан, МЮ7*******0*******1096/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П. нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Сэлэнгэ аймгийн ******* ******* нутаг дэвсгэрт 2016 оноос хойш 2017 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийг хүртэл байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч т 10 сарын хорих ял шийтгэж, урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  ... 1.П.ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжпэн судалсан баримтыг үндэслэж улмаар шийтгэх тогтоолын тодорхойлох т дурьдсан баримтыг судалж үзвэл хохирогч Б.Батхишиг болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэсэн нь учир дутагдалтай байна. Хэдийгээр санаатай худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулж хохирогч, гэрч хоёроос мэдүүлэг авсан байх боловч хохирогч гэрч нар нь гэр бүлийн харилцаатай буюу гэрч нь хохирогч Б.Батхишигийн төрсөн эх тул хэргийн талаар харилцан нэг сонирхолтой гэж үзэх боломжтой байна. Болсон асуудлын талаар тухайн хэрэгт хамааралгүй боловч хэргийн талаар мэдэж болох өөр гэрчийг олж, мэдүүлэг авах ажиллагаа явагдаагүй байдал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллах болон цагаатгах нотлох баримтыг аль алиныг цуглуулж, бэхжүүлэх хуулийн зарчим, шаардлага алдагдсан байна. П. нь гэмт хэрэгт холбогдсон боловч түүний хувийн зан байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, зөвхөн яллах талыг барьж мөрдөн байцаалт явагдсан хэргээс тодорхой харагдана.

2. П. нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан нь баримтаар тогтоогдох боловч үүнийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулсан. Өмнө нь өөрийн үйлдэлдээ тохирсон ял шийтгэлийг хүлээж биечлэн эдэлсэн байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй нөхцөл байдал дурьдсан бөгөөд шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

3. П. нь өөрийн холбогдсон хэрэгт чин санаанаасаа гэмшиж буй байдал, өөрийн төрсөн эх Гүндэгсүрэн нь зам тээврийн ослын улмаас хүний асаргаанд байгаа байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Жич; П. нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

.  

Шүүгдэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би өндөр настай ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл ногдуулж өгнө үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. П. өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан нь баримтаар тогтоогдох боловч үүнийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэдийгээр хохирогчид зулгаралт үүсгэсэн гэмтэл учруулсан боловч энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна. Тиймээс учруулсан хор уршиг, гэр бүлийн нөхцөл байдал, хамаарал бүхий хүмүүсийн биеийн байдлыг харгалзан үзээд ял шийтгэлийг тэнсэн харгалзах ялаар солих санал гаргаж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:   

Өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдолтой танилцлаа. Дээрх гэмт хэрэгт хохирогчийн гэр бүлийнхэн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх хохирогчийн ээжийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт гаргасан гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч П. нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Сэлэнгэ аймгийн ******* ******* нутаг дэвсгэрт 2016 оноос хойш 2017 оны 08 дугаар сарын 0*******-ний өдрийг хүртэл байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар түүнд 10 сарын хорих ял шийтгэж, урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

          Шүүгдэгч П. болон түүний өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

          П. нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Батхишиг /хх-ийн 20-2*******,112-р ху/, гэрч /хх-ийн 2*******-26-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №270 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 30-р ху/, Захиргааны журмаар албадан саатуулсан этгээдийн лавлагаа /хх-ийн 38-*******0-р ху/, Зөрчлийн хэрэг хянан шалгасан материалын хуулбар /хх-ийн *******1-*******6-р ху/, Ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******7-р ху/, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн *******0-*******7-р ху/, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн *******8-61-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалын хуулбар /хх-ийн 6*******-90-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан эрүүгийн хариуцлагыг ******* хүлээлгэсэн байх тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн шүүгдэгч П. болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П. болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П. болон түүний өмгөөлөгч М.Гансүх нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1,2 дахь т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ