Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 00419

 

 

 

 

 

 

 

 

 

             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 44-12 тоотод оршин суух, РЭ78111928 дугаар регистртэй, эмэгтэй, Бархас овогт Доржготовын Дэлгэрмаа,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 44-12 тоотод оршин суух, РЮ83021014 дугаар регистртэй, эрэгтэй, Онход овогт Ичинхорлоогийн Ганзориг нарт холбогдох

Зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 4.092.222,44 /дөрвөн сая ерэн хоёр мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00314/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын захирал Ц.Баттогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ичинхорлоо овогтой Ганзориг, Доржготов овогтой Дэлгэрмаа нар нь Төрийн банктай 2014 оны 7 дугаар сарын 01-нд 202400322717 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6.800.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлж авсан. Төрийн банк нь зээлдэгч Ичинхорлоо овогтой Ганзориг, Доржготов овогтой Дэлгэрмаа нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байтал банкны итгэл найдварыг алдаж үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийг гэрээ болон өөрийн гаргаж байсан хүсэлтэд заасан хугацаанд төлж барагдуулахгүйгээр банкыг хохироож байна. Банк зээлдэгч Ичинхорлоо овогтой Ганзориг, Доржготов овогтой Дэлгэрмаа нарт удаа дараа зээлийн  гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах шаардлага өгч биечлэн уулзаж зээлийг төлж барагдуулах тодорхой хугацаа өгч байсан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч Ичинхорлоо овогтой Ганзориг, Доржготов овогтой Дэлгэрмаа нар нь зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 3.576.959,81 төгрөг, зээлийн үндсэн хүү 511.561,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.700,62 төгрөг, нийт 4.092.222,44 төгрөг байна.

Ичинхорлоо овогтой Ганзориг, Доржготов овогтой Дэлгэрмаа нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчин, нийт 227 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Төрийн банкны зүгээс гэрээ цуцалж байгаа тул зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 4.092.222,44 төгрөгийг зээлдэгч Ичинхорлоо овогтой Ганзориг, Доржготов овогтой Дэлгэрмаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Ганзориг, Д.Дэлгэрмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Зээлийн өр 3.576.959,81 төгрөг, зээлийн хүү 511.561,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.700,62 төгрөг, нийт 4.092.222,44 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Бид тус нэхэмжлэлийг хариуцаж байгаа С.Сайнжаргал болон эрхлэгчтэй нь уулзсан ба сар бүр 300.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймд нийт 4.092.222,44 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч И.Ганзориг, Д.Дэлгэрмаа нарт холбогдуулан зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 4.092.222,44 /дөрвөн сая ерэн хоёр мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Ганзориг, Д.Дэлгэрмаа нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75.226 төгрөгийн тал хувь болох 37.613 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч И.Ганзориг, Д.Дэлгэрмаа нараас улсын тэмдэгтийн хураамж 37.613 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 4.092.222,44 /дөрвөн сая ерэн хоёр мянга хоёр зуун хорин хоёр/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч И.Ганзориг, Д.Дэлгэрмаа нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.037 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.189 төгрөг, нийт  75.226  төгрөгөөс 37.613 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч И.Ганзориг, Д.Дэлгэрмаа нараас улсын тэмдэгтийн хураамж 37.613 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА