| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00408/И |
| Дугаар | 00408 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 00408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1985 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн "Тосон өгөөж" мини маркетад туслах ажилтан ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 39-01 тоотод оршин суух, РД85041801 дугаар регистртэй, Өөлд овогт Ёндонгийн Даваажаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багт оршин суух, РМ85072317 дугаар регистртэй, Хаасууд овогт Наранбаатарын Мөнхзаяад холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00283/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ё.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Н.Мөнхзаяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ё.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Н.Мөнхзаяатай танилцан үерхэж байгаад хуримаа хийж, дагавар хүүгийн хамт амьдрах болсон. Энэ хугацаанд 2013 оны 04 сарын 07-ны өдөр хүү М.Эрдэнэбаяр, 2014 оны 08 сарын 08-ны өдөр охин М.Эрдэнэзул нарыг төрүүлсэн бөгөөд Н.Мөнхзаяа архи ууж, намайг болон дагавар хүү Буманбаярыг зоддог, хутга барьж ална гэж хөөдөг, хоол ундгүй олон хоногоор орхиж явдаг байсан. Мөн гэр бүлээс гадуур харилцаанд орж, удаа дараа эмэгтэй хүмүүстэй холбогддог. Хамгийн сүүлд 2015 оны 09 сард зодуулсны улмаас тусдаа амьдарч байна. Одоо Н.Мөнхзаяа өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Би гурван хүүхдээ өөрийн асрамжид авна, хүү М.Эрдэнэбаяр, охин М.Эрдэнэзул нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Анх шүүхэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 3 хүүхэд болон өөрт ногдох 4.500.000 төгрөгийн эд зүйлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Н.Мөнхзаяа 5 ханатай, давхар бүрээстэй гэр буюу 800.000 төгрөг, гэр доторх иж бүрэн тавилга болох ор 1, авдар 1, хоймрын мөлхөө тавилга, гал тогооны тавилга буюу 700.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг, ямаа 5 толгой буюу 250.000 төгрөг өгнө гэснийг зөвшөөрч байна. Ямааны 1 бүрийн үнэ 50.000 төгрөгөөр тооцож үнэлсэн. Биднийг тусдаа амьдарч байх хугацаанд Н.Мөнхзаяа нь Портер маркийн автомашин худалдаж авсан. Үүнийг 3.000.000 төгрөгөөр үнэлээд хамтын хөрөнгөөс орсон 1.850.000 төгрөгөөс 4 ам бүлд ногдох 1.480.000 төгрөг өгч авахаар тохиролцлоо. Иймд хамтран өмчлөх дундын хөрөнгөөс бүгд 3.0230.000 төгрөгийн эд зүйл авахыг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Н.Мөнхзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүү М.Эрдэнэбаяр, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин Эрдэнэзул нар мэндэлсэн. Даваажаргал бид хоёр гэр бүл болохдоо хоёр талаасаа өөрсдийн өмчтэй ирж байсан. Би хааяа архи уудаг ч тэгж зовоож, дарамтлаж байгаагүй. Ё.Даваажаргал өөрөө их хартай, намайг ажилд явахаар уурлаж, элдэв үгээр харааж дарамтладаг байсан. Би нэг эмэгтэйтэй хамт амьдарч байсан ч одоо ганцаараа байгаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү М.Эрдэнэбаярыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байсан ч хоёр хүүхдээ эхийн асрамжид үлдээхээр шийдсэн. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Бид 4 жил хамт амьдраад бий болгосон хамтын эд хөрөнгө байхгүй, өөрийн гэсэн орлогогүй байсан. Ё.Даваажаргал өөрийн эд хөрөнгөө авсан, одоо нэхэмжлээд байгаа зүйл нь миний хуваарьт хөрөнгө юм. Гэхдээ өөрийн 5 ханатай, давхар бүрээстэй гэр буюу 800.000 төгрөг, гэрийн иж бүрэн тавилга болох ор 1, авдар 1, хоймрын мөлхөө тавилга, гал тогооны тавилга бүгд 700.000 төгрөг, 3 толгой ямаа үхсэн учир 5 толгой ямаа буюу 250.000 төгрөг өгнө. Тухайн эд зүйлийн үнэлгээг Ё.Даваажаргалын үнэлснээр зөвшөөрч байна. Портер машиныг тусдаа амьдарч байх хугацаандаа авсан боловч хамтын хөрөнгөөс орсон гэх 1.850.000 төгрөгөөс ногдох хэсгээс өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ё.Даваажаргал нь хариуцагч Н.Мөнхзаяад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 3.0230.000 /гурван сая хорин гурван мянга/ төгрөг гаргуулахаар багасгажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ё.Даваажаргал, Н.Мөнхзаяа нар гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргалгүй удаан
хугацаагаар тусдаа амьдарч байгаа, хариуцагчийн гэр бүлдээ хүндэтгэлтэй ханддаггүй байдал, нэхэмжлэгч болон дагавар хүү Д.Буманбаярыг зоддог зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №0177975/17 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Д.Буманбаяр 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдөр, хамтран амьдрах хугацаанд 2013 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүү М.Эрдэнэбаяр, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр охин М.Эрдэнэзул нар төрсөн болох нь №0339154 дугаартай, №0000892112/39 дугаартай, №6740000072 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж, сурч хөгжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан бичиг, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон учир 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Буманбаяр, 2013 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Эрдэнэбаяр, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Эрдэнэзул нарыг эх Ё.Даваажаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Н.Мөнхзаяагаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь хүү Д.Буманбаярт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар гэрлэгчид тохиролцсон тул 5 ханатай, давхар бүрээстэй гэр буюу 800.000 төгрөг, гэр доторх иж бүрэн тавилга болох ор 1 ширхэг, авдар 1 ширхэг, хоймрын мөлхөө тавилга, гал тогооны тавилга буюу 700.000 төгрөг, ямаа 5 толгой буюу 250.000 төгрөг, Портер маркийн автомашинаас ногдох хэсэг 1.480.000 төгрөг бүгд 3.0230.000 төгрөгийг Н.Мөнхзаяагаас гаргуулж, нэхэмжлэгч Ё.Даваажаргал, хүү Д.Буманбаяр, хүү М.Эрдэнэбаяр охин М.Эрдэнэзул нарт олгох үндэслэлтэй байна.
Иймд Ё.Даваажаргал, Н.Мөнхзаяа нарын гэрлэлтийг цуцалж, хүү Д.Буманбаяр, М.Эрдэнэбаяр, охин М.Эрдэнэзул нарыг эх Ё.Даваажаргалын асрамжид үлдээн, хариуцагч Н.Мөнхзаяагаас хүү М.Эрдэнэбаяр, охин М.Эрдэнэзул нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 5 ханатай, давхар бүрээстэй гэр буюу 800.000 төгрөг, гэр доторх иж бүрэн тавилга болох ор 1 ширхэг, авдар 1 ширхэг, хоймрын мөлхөө тавилга, гал тогооны тавилга буюу 700.000 төгрөг, ямаа 5 толгой буюу 250.000 төгрөг, Портер маркийн автомашинаас ногдох хэсэг 1.480.000 төгрөг бүгд 3.0230.000 төгрөгийг Н.Мөнхзаяагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамрагддаг ба түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 3.0230.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөх 66.630 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Эрдэнэбаяр 4 нас, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Эрдэнэзул 2 нас 4 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Н.Мөнхзаяа төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү М.Эрдэнэбаяр, охин М.Эрдэнэзул нарт сар бүр төлөх тэтгэлэг 173.500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 2.082.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 48.262.төгрөг, бүгд 185.092 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 185.092 гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 2012 оны мал тооллогын дансны хуулбар, 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/41 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамж, тус захирамжийн хавсралт, газрын кадастрын зураг зэрэг баримтууд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Өөлд овогт Ёндонгийн Даваажаргал, Хаасууд овогт Наранбаатарын Мөнхзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Буманбаяр, 2013 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Эрдэнэбаяр, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Эрдэнэзул нарыг эх Ё.Даваажаргалын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Эрдэнэбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М.Эрдэнэзулыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Н.Мөнхзаяагаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч нь хүү Д.Буманбаярт хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг
дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Н.Мөнхзаяа, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ё.Даваажаргал нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 5 ханатай, давхар бүрээстэй гэр буюу 800.000 төгрөг, гэр доторх иж бүрэн тавилга болох ор 1 ширхэг, авдар 1 ширхэг, хоймрын мөлхөө тавилга, гал тогооны тавилга буюу 700.000 төгрөг, ямаа 5 толгой буюу 250.000 төгрөг, Портер маркийн автомашинаас ногдох хэсэг 1.480.000 төгрөг бүгд 3.0230.000 /гурван сая хорин гурван мянга/ төгрөг буюу эд зүйлийг хариуцагч Н.Мөнхзаяагаас гаргуулж, нэхэмжлэгч Ё.Даваажаргал, хүү Д.Буманбаяр, хүү М.Эрдэнэбаяр, охин М.Эрдэнэзул нарт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ё.Даваажаргалаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 185.092 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Н.Мөнхзаяагаас улсын тэмдэгтийн хураамж 185.092 гаргуулан нэхэмжлэгч Ё.Даваажаргалд олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА