| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0158/И |
| Дугаар | 152 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Амарын гудамж 1-12 тоотод оршин суух, Хайрхан Оргил цэвэр усны газрын захирал ажилтай, Боржигон овогт Чулуунбаатарын Ганбаатар /РД: ГЮ65080774/-ын нэхэмжлэлтэй,
Хатигин овогт Готовын Баасандоржийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч Ч.Ганбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ганбаатар хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Хатиган овогт Готовын Баасандоржид 2014 оны 10 сард гүний худаг ухуулахаар тохиролцож 1 эр үхэр, 1 адуу, 1 эр хонь, 1 эр ямаа зэргүүдийг урьдчилгаа болгож өгсөн. Тухайн үед замын цагдаагийн малчин Амараа худгийг ухаад Замын-Үүдэд ажиллаж байсан. Үүн дээр нь тулгуурлан үнэмшсэн. Гэтэл намайг эзгүй хойгуур хашаанд байсан ЗИЛ-133 маркийн 81-88 ДГА улсын дугаартай машиныг хүүхдэд худлаа хэлж залилан авч яваад Замын-Үүдээс 60 км зайд эзгүй хээр газар машины моторыг зад хөлдөөж хаясан байсан. Хулгай хийж, залилан мэхэлсэн учир би өөрийн зардлаар хойноос нь явж хайсан боловч олоогүй. Хатиган овогт Готовын Баасандоржийг эрэн сурвавжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Ч.Ганбаатарын гаргасан Хатигин овогт Готовын Баасандоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Ганбаатар нь 2014 оны 10 сард Г.Баасандоржоор худаг ухуулахаар аман хэлэлцээр хийж, түүнд төлбөрийн урьдчилгаа болгож эр үхэр, адуу, эр хонь, эр ямаа өгсөн байна. Г.Баасандорж нь аман хэлэлцээрээр тохиролцсон ажлаа гүйцэтгэхүй оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа болох нь тогтоогдохгүй байгаа учир Хатигин овогт Готовын Баасандорж /РД:СУ63062576/-ийг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Г.Баасандорж нь сүүлд 2016 оны 07 сарын 21-ний өдөр Нийслэлийн Багануур дүүргийн Замын цагдаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сараар хасуулсан мэдээлэл байгаа болно. Тухайн үед 96689922, 99257812 дугаарууд дээр байсан. Түүний сүүлийн оршин сууж байсан хаяг нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 6-р бичил 6 а байр 113 тоот гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан ЗШийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Хатигин овогт Готовын Баасандорж /РД:СУ63062576/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Хатигин овогт Готовын Баасандоржийг эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА