| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 175/2018/0028/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 35
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Б.Манлайбаатар
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Д.Нямдэлэг
Шүүгдэгч Г.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 ******* 03 дугаар ******* 0-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4.-д заасан гэмт хэрэгт т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 75/208/0028/Э индекстэй, хавтас хэргийг 208 ******* 04 ******* ******* 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 ээж дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 37 тоотод оршин суудаг, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар төмөр замын харъяа мод боловсруулах үйлдвэрт ачигчаар ажиллаж байсан, /Регистрийн дугаар:МЗ93*******28/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г. нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын -р ийн нутаг дэвсгэр Сахалын даваа гэх газарт 207 ******* 08 дугаар ******* 23-ны өдөр 7 цагийн үед Мустанг нэртэй улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 9. дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас нь 5-40 улсын дугаартай Зил-30 маркийн тээврийн хэрэгсэлд дайрагдаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 208 ******* 03 дугаар ******* 0-ний өдөр хянан хэлэлцээд 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 ******* зүйлийн -д зааснаар ийг мөн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4.-д заасан “Согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4.-д зааснаар шүүгдэгч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 04 жилийн хорих ял шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 3-т зааснаар “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилсан байна. Шүүгдэгч Г.ийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх боловч энэ нь давхар нотлох баримтаар тогтоогдоогүй байгаа эргэлзээтэй байдлыг шүүх шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж чадаагүй. Хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримтыг бүрэн дүүрэн судлахад эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Энэ нь шүүгдэгчийг шүүх дан ганц яллах талаас нь судалж ял оногдуулахгүй байх зарчмын хүрээнд хуулинд тусгалаа олж, бэхжсэн зарчим гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Г.ийг согтуурсан гэж үзсэн нь буруу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Прокурор яллах талын нотлох баримтаар хавтаст хэргийн 98 дугаар талд буй Цагдаагийн байгууллагын ажилтан н. гэрчээр байцаасан тэмдэглэлийг судалж шүүгдэгчийг буруутгасан, мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх баримтаа болгон судалсан байх хэдий ч тухай нотлох баримт нь нотлох чадвартай эсэх дээр анхаарлаа хандуулаагүй, байцаагчийн гарын үсэг зурагдаагүй тул нотлох чадвараа алдаж байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгч яллах талыг барьж шүүгдэгчид “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал дээр маргаан байна уу?” гэж асуулт тавьж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
Шүүгдэгч Г. нь Эрүүгийн хуулийн 27.0 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.ийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдэгт эргэлзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын .6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан. Дээрх тохиолдолд Г.өөс 2 миллилитрийн хэмжээтэй цусыг авсан. Журмаар 5-0 миллилитрийн хэмжээтэй цусыг авч шалгах ёстой байсан боловч шинжилгээнд тэнцээгүй цус авсан нь Г.өөс шалтгаалаагүй, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Г. нь шимийн архи хэрэглэсэн тал дээр маргаагүй учир согтуурсан гэж үзсэн байна. Мөн дээрх журмын 2.5-д” Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэдгээс харахад шимийн архийг а хэмжээтэй хэрэглэсэн нь дээрх хэмжээнд хүрэх эсэх нь эргэлзээтэй байна. Цусан дахь спиртийн агууламжийг тодорхойлох тухайн шинжилгээнд авсан 2 миллилитрийн хэмжээтэй цусыг авахдаа авах ёстой хэмжээнд нь авсан бол цусан дахь спиртийн агууламж 0,5 промильд хүрэхгүй ч байх магадлалтай байна. Шүүгдэгч Г. нь тухайн шимийн архинаас амссан тухай мэдүүлдэг. Тийм учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж оногдуулсан ялыг нийгэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд оногдуулахаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г. миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсонд харамсаж байна. Намайг тухайн эрүүгийн хэрэгт холбогдож буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад манай байгууллага намайг ажлаас халсан учир миний бие хохирлоо барагдуулж чадалгүй явсаар хэрэг шийдвэрлэгдсэн. Миний бие ээж дүүгийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* оршин суудаг, ээж маань эрхэлсэн ажилгүй, дүү ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Миний хувьд хохирлоо барагдуулах арга зам хайсан хэдий ч төлж чадахгүй хувийн хашаа байшингаа зарж хохирлоо барагдуулах гэсэн боловч бичиг баримтын зөрчилтэй учраас зарж чадаагүй. Манай ар гэрийнхэн хохирол төлөх тал дээр анхаарч байгаа төлж барагдуулна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү гэв.
.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:
Шүүгдэгч Г.ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Г. нь талийгаачтай нэрмэл архи хувааж уусан талаар мэдүүлдэг мөн гэрчүүдийн мэдүүлгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.0 дугаар зүйлийн 4.-д зааснаар согтуурсан, мансуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г. нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын -р ийн нутаг дэвсгэр Сахалын даваа гэх газарт 207 ******* 08 дугаар ******* 23-ны өдөр 7 цагийн үед Мустанг нэртэй улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн 9. дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас нь 5-40 улсын дугаартай Зил-30 маркийн тээврийн хэрэгсэлд дайрагдаж нас барсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх түүнд холбогдох эрүүгийн хэргийг 208 ******* 03 дугаар ******* 0-ний өдөр хянан хэлэлцээд 57 дугаартай шийтгэх тогтоолоор Г.ийг мөн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4.-д заасан “Согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 04 жилийн хорих ял шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г. болон түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Шүүгдэгч Г. нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /-р хх-ийн 8-9, 2-р хх-ийн 0-9-р ху/, гэрч /-р хх-ийн 22-р ху/, /-р хх-ийн 23-р ху/, /-р хх-ийн 25-р ху/, /-р хх-ийн 28-р ху/, /-р хх-ийн 38-р ху/, /-р хх-ийн 39-р ху/, /-р хх-ийн 40-р ху/, Шинжээчийн 207 ******* ******* ******* ******* 06-ны өдрийн №75 дугаартай дүгнэлт /-р хх-ийн 42-р ху/, Шинжээчийн 207 ******* 0 дугаар ******* -ний өдрийн №92 дугаартай дүгнэлт /-р хх-ийн 46-р ху/, Шинжээчийн 207 ******* ******* ******* 07-ны өдрийн №06 дугаартай дүгнэлт /-р хх-ийн 20-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 207 ******* ******* ******* ******* 9-ний өдрийн №06 дугаартай дүгнэлт /-р хх-ийн 65-66-р ху/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /-р хх-ийн 05-0-р ху/, Шинжээчийн 207 ******* 0 дугаар ******* 3-ны өдрийн №8-06-08/3 тоот дүгнэлт /-р хх-ийн 74-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэжээ.
Хэдийгээр Г.ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг түүний цусан дахь агууламжаар тогтоогоогүй, Эрүүл мэнд спортын сайд, Хууль зүйн сайдын 206 ******* А/38, А/3 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын .6-д “….Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно…” гэж заасан боловч тухайн гэмт хэрэг гарах үед Г. нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь гэрч Л.Мөнхзул, Ю.Ганхуяг, нарын мэдүүлгүүдээр нотлогдсон, түүний хэрэглэсэн гэх шимийн архи нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.-д “…Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна…” гэж зааснаар согтууруулах ундаанд хамаарч байгаа, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул ******* холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхийг хүссэн шүүгдэгч Г., түүний өмгөөлөгч А.Ариунзаяа нарын давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Харин Г. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан “…Хохирогч Б.Өнөржаргал би хохирол төлбөр болох 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Г.өөс хүлээн авлаа. Цаашид гомдол санал хүсэлтгүй болно. Давж заалдах шатны шүүхээс Г., түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхэд хохирогч талаас гаргах саналгүй болно…” гэсэн тайлбар, Мөнгө хүлээлцэх хэлцэл зэрэг баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн .3-д …энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс агүй ял оногдуулах…” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс ******* оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг 0 жилийн хугацаагаар хорих ял болгож хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 ******* 03 дугаар ******* 0-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 ******* зүйлийн ., .4., 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 208 ******* 03 дугаар ******* 0-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:
2 дугаар заалтыг
“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн .3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 4.-д зааснаар шүүгдэгч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасч, 0 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,
3 дугаар заалтыг
“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ******* оногдуулсан 0 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Г. нь хохирогч Б.Өнөржаргалд гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40. ******* зүйлийн ,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Д.БУЯНЖАРГАЛ