Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 109/2021/0049/З |
Дугаар | 221/МА2022/0701 |
Огноо | 2022-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2022/0701
Г.Б нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэрэн,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Г.Б Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 94 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 109/2021/0049/З
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.Б Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох, Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 0094 дугаар шийдвэрээр:
2.1.“Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Б Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”
2.2.“Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн бие даасан шаардлагыг хангаж, гуравдагч этгээд М т ХХК-иас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдсэн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх үндэслэх хэсгийн 37 дугаарт М т ХХК-ийн хувьд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, улмаар 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/92 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгосон бөгөөд маргаж буй А/352 дугаартай захирамж нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гарсан байх бөгөөд А/352 дугаар захирамж гарах тухайн цаг хугацаанд М т ХХК нь тус газрыг эзэмших эрхгүй этгээд байсан талаар үндэслэлтэй дүгнэжээ.
3.2.Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар М т ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж өнөөдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа тул М т ХХК нь эзэмшиж байсан газраа эзэмших эрхгүй этгээд байх бөгөөд М т ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх М т ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж, улмаар гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагаас Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.
3.3.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэл болгон дүгнэсэн нь буруу байна. Учир нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамж нь нэхэмжлэгч Г.Б хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарч байна.
Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамжийг гаргах үед М т ХХК нь тухайн газрыг эзэмших эрхгүй этгээд байсан. Мөн нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлтэй А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн захиргааны хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар гуравдагч этгээдээр татагдаагүй байсан байх тул 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамжийг гаргахад сонсох ажиллагаа хийх шаардлагагүй, мөн хариуцагч аймгийн Засаг дарга Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамжийг гаргасан байгаа нь хууль зөрчсөн асуудал биш юм.
3.4.Нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамжаар А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Тиймээс иргэн Г.Б тухайн газрыг эзэмших эрх сэргээгдэж, өнөөдөр тухайн газрыг эзэмших эрхтэй байна гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж болох боловч, гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлага болох А/666 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байх тул Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 0094 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаартай захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Г.Б Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Молор трейд ХХК-аас Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666, мөн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/352 дугаар захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлагуудыг гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хангаж, тус захирамжийг хүчингүй болгож үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй зөв байна.
4. Нэхэмжлэлийн “Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Архангай аймгийн Засаг дарга 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаар захирамжаар “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуй нэгж байгууллагын газрын хэмжээ, зориулалт, хугацаа, байршлыг хавсралтаар баталж, уг захирамжийн хавсралтын 1 дүгээрт Г.Б 0.12 м.кв газрыг зочид буудлын зориулалтаар Тээвэрчдийн гудамж 8-824 гэх байршилд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр”[1] шийдвэрлэсэн байх боловч мөн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаар захирамжаар “Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар байгуулагдсан төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй” гэсэн шалтгаан үндэслэлээр иргэн Б.Батбаатарт газар эзэмшүүлсэн өмнөх шийдвэрээ буюу аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүй болгосон байна[2].
4.2. Иргэн Г.Б Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тус нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн маргаж буй 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, тухайн газрыг өөр иргэн, аж ахуй нэгжид шилжүүлээгүй талаар шүүхэд тайлбар ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2021/0041 дүгээр захирамжаар “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.[3]
4.3. Түүнчлэн Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/715 дугаар захирамжаар иргэн Г.Б газар эзэмших эрхийг дээрх шүүгчийн 109/ШШ2021/0041 дүгээр захирамжийн дагуу сэргээсэн байх боловч 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр М т ХХК-аас “эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэсэн үндэслэл”-ээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 109/ШТ2022/0001 дүгээр тогтоолоор хангаж, тус шүүхийн шүүгчийн 109/ШШ2021/0041 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр болсон байна[4].
4.4. Мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 109/ШЗ2022/0053 дугаар “биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай” захирамжаар аймгийн Засаг даргын А/715 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.[5]
5. Харин нэхэмжлэгч Г.Б гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б хүчингүй болгуулахаар маргаж буй А/45 дугаар захирамж нь Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/666 дугаар захирамжаар хүчингүй болсон, нэгэнт хүчингүй болсон захирамжийг шүүхээс дахин хүчингүй болгох боломжгүй, нөгөөтээгүүр хүчингүй болсон буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй ...” гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна.
Учир нь, хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/666 дугаар захирамжаар хариуцагч өөрийн өмнө гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Г.Б “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
6. Гуравдагч этгээд М т ХХК-ийн “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” бие даасан шаардлагын тухайд:
6.1. Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/352 дугаар захирамжаар “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр явагдсан газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын хэмжээ зориулалт, хугацаа, байршлыг хавсралтаар баталсан”, хавсралтын 1 дэх хэсэгт Г.Б 0.12 м.кв газрыг Тээвэрчдийн гудамж 8,824 байршилд Зочид буудлын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
6.2. Анхан шатны шатны шүүх М т ХХК-ийн дээрх бие даасан шаардлагатай холбогдуулан “... аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаар захирамжаар хүчингүй болгосон, мөн А/45 дугаар захирамж нь 2021 оны А/666 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгосон буюу аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаар захирамж нь өөрөө үйлчлэх эрх зүйн чадамжгүй захиргааны акт байх бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан нөхцөлийг хангаагүй байна. … гуравдагч этгээд М т ХХК-аас маргаан бүхий А/352 дугаар захирамжид холбогдуулан бие даасан шаардлага гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн гэх нөхцөл тогтоогдохгүй байх тул А/352 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэж, тус бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн энэ хэсэгтэй холбогдуулан хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй байна.
7. Гуравдагч этгээд М т ХХК-ийн “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд:
7.1. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар “аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцож, иргэн Г.Б эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ сэргэсэнтэй холбогдуулан газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад үүрэг болгож” шийдвэрлэсэн байна.[6]
7.2. Анхан шатны шүүх хариуцагч нь М т ХХК-аас газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжид холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байх бөгөөд уг хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1157 дугаар аймгийн Засаг даргын албан тоотоор “Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Жавзанпагамыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч нь 2021 оны А/666 дугаар захирамжаар “аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус ... Г.Б эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг сэргээхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу М т ХХК-нд мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн ...” гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж гуравдагч этгээдийн “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
7.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.Б гуравдагч этгээд М т ХХК-иудын маргаан бүхий эзэмшил газрын солбицол, байршлыг харуулсан зураг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл,[7] Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр[8] М т ХХК-ийн эзэмшиж байсан 4000 м.кв газар нь иргэн Г.Б эзэмшиж байсан 1200 м.кв газартай бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид үүнтэй маргаагүй байх тул шүүх Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/666 дугаар захирамжаар Г.Б эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг сэргээсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмших, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
7.4. Түүнчлэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий А/666 дугаар захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн” гэж тайлбарласныг хэргийн бусад оролцогчид үгүйсгэж маргаагүй, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Г.Б нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Молор трейд ХХК-аас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар дахин хянан шийдвэрлэхээр болсон, Молор трейд ХХК-аас аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/507 дугаар захирамжид холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн, хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1157 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар шүүхэд гаргасан, хариуцагчаас А/666 дугаар захирамжийг гаргахдаа Молор трейд ХХК-д сонсох ажиллагаа хийсэн талаар баримт нотолгоо гаргаж маргаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон, хэргийн бусад оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байх тул шүүх гуравдагч этгээдийн аймгийн Засаг даргын А/666 дугаар захирамжийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
7.5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... А/666 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэл болгон дүгнэсэн нь буруу. Учир нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамж нь нэхэмжлэгч Г.Б хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдолд хамаарч байна. Тухайн захирамж гарах үед М т ХХК нь газар эзэмших эрхгүй этгээд байсан ... гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 94 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ