| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2017/0104/И |
| Дугаар | 150 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 150
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар баг, Банкны 1-10 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагважавын Мөнхжаргал /РД:ЕЭ74030462/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 110 дугаар байрны 03 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Батцэрэнгийн Эрдэнээ /РД:ФВ65101215/-д холбогдох,
Автомашины болон үнэлгээний төлбөр 1025483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батцэрэнгийн Эрдэнээ нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Лхагважавын Мөнхжаргал миний 65-26 ДГО дугаартай Toyota crown маркийн автомашины жолооч талын гуфер, баруун урд их гэрэл, баруун урд крыло, баруун урд шанаа зэргийг гэмтээсэн хохирол учруулсан нь хөрөнгийн үнэлгээний компаниар тогтоогдсон тул хохирлын мөнгө 955200 мөн Вендо ХХК-нд тушаасан бэлэн мөнгө 28000 төгрөг, хүүхдүүдээ сургуульд хүргэж, авах таскины мөнгө 14000 төгрөг, тэмдэгтийн хураамж 28483 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хохирлын мөнгө нийт 1025483 төгрөг гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнээ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Эрдэнээ миний бие нь Л.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1025.483 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал нь хариуцагч Б.Эрдэнээд холбогдуулан автомашины болон үнэлгээний төлбөр 1025483 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Эрдэнээ нь нэхэмжлэлийн шаардлага болох 1025.483 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхжаргалын автомашины болон үнэлгээний төлбөр 1025483 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Эрдэнээ нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29162 төгрөгийн 50 хувь болох 14581 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 061400941 тоот данснаас 14581 төгрөгийг, хариуцагч Б.Эрдэнээгээс 14581 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Мөнхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Б.Эрдэнээ нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ