Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 162

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа,

хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа

тус тус татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

       Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

 

        Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч:   

 

6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

        Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  В.******* нь иргэн С.*******аас 2015 оны 04 дүгээр сард 6000000 төгрөг зээлж авсан бөгөөд 2015 оны 06 дугаар сард багтаан төлж барагдуулна гэж тохиролцсон боловч одоо болтол төлөгдөхгүй байна. Энэ мөнгийг охин *******даа өгсөн гэх боловч анх би В.*******г таньдаг болохоор В.*******д өгсөн. Иймд *******д хамааралгүйгээр В.*******гээс гаргуулж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч ******* нь эвлэрээгүй В.******* нь  ирээгүй учраас эвлэрч чадаагүй. Иймд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

            Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч С.******* миний бие хариуцагч В.*******гээс 6.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүй гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Үндсэн хариуцагч В.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* миний бие 2013 оны 04 дүгээр сард С.*******аас 6.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр зээлэхээр очиход чамд өгөхгүй ээжийгээ дагуулаад ирвэл өгөх боломжтой гэхээр нь дэлгүүр ажиллуулахын тулд ээжийгээ дагуулж очиж 6.000.000 төгрөгөөс эхлээд 2 сая төгрөг аваад 1-2 сарын дараа нэмж үлдэгдэл 4000000 төгрөгийг 7 хувийн хүүтэйгээр тус тус амаар харилцан тохиролцож авсан. Түүнээс хойш сардаа багтаагаад хүүгээ төлөөд явж байсан. *******ын эхнэр Сарантуяагийн 5585113794 тоот дансаар буюу зарим үед ******* өөрөө дэлгүүр дээр ирж дэлгүүрт орсон орлогыг харж зогсож байгаад бэлнээр авч явдаг байсан ба бэлнээр өгсөн мөнгө болон дансаар өгсөн мөнгөө тооцооны дэвтэр дээр тухай бүрт нь тэмдэглээд явж байсан. Миний хувьд би өөрөө *******аас хүүтэй мөнгө зээлж аваад дэлгүүр ажиллуулж байхдаа ээж В.*******н болон эгч Э.*******, дүү Ц.******* нарын дансаар дамжуулан мобайлдаж байсан, ******* нь хамгийн сүүлд миний төрсөн дүү Э.Наранбатаас 2016 оны 09, 10 сарын үед 300.000 төгрөгийг ажил дээр нь очиж бэлнээр аваад явсан байсан. Мөн зарим үед банкан дээр очиж *******ын эхнэрийн дансанд нь хийж байсан учраас тооцож үзэхэд үндсэн мөнгөөс илүү мөнгө буюу 9.870.000 төгрөг өгсөн нь баримтаар нотлогдож байгаа юм. Нэхэмжлэгч С.*******ын “*******” дэлгүүрт очиж бэлнээр авч явсан мөнгөний тооцоог оруулж бодоогүй ба С.******* гуайг тухайн үед тус болж мөнгө зээлдүүлсэн болохоор өгсөн мөнгөнөөсөө гадна авсан мөнгөө заавал эргүүлж төлнө гэсэн бодолтой байхад энэ хүн аав, ээжтэй тааралдсан газраа элдвээр хэлэн доромжилж, шүүхийн шатанд ч эвлэрэх боломжгүй хэлдэг муу үгээрээ доромжлон дээрэлхэж харьцаж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч В.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* миний бие С.*******д холбогдуулан 3.870.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ асуудлыг шүүхээр шийдэрлүүлэх шаардлагагүй болсон тул сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болох нь тэдний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч С.******* нь В.*******д холбогдуулж 6.000.000 төгрөг гаргуулах, хариуцагч В.*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь С.*******д холбогдуулж 3.870.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115.500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 55.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР