Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/31

 

 

 

 

 

     2021         01         04                                   2021/ШЦТ/31

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч А.Б,  

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Под овогт А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011014601095 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөр, аюулгүй байдлын эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, “Зак майнд” ХХК-д хөдөлмөр, аюулгүй байдлын эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 4, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 19-41 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Под овогт А.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хамт архи ууж байсан Г.Ууганбаяртай маргалдаж байгаад түүний толгой, нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд “...баруун чамархайн хуйх, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий...” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хэрэг болсны дараа ярилцахад дээрх гэмтлүүдээс духанд учирсан гэмтлийг Александр учруулсан, харин баруун тохойд учирсан зулгаралт гэмтлийг би өөрөө унах үедээ биедээ авсан, үлдсэн 2 гэмтэл буюу баруун чамархайн хуйх, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг Бат-Оргил миний нүүр болон баруун шанаанд тус бүр нэг цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

-гэрч Д.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний харснаар дээрх гэмтлүүдээс урууланд учирсан гэмтлийг Бат-Оргил учруулсан байх нүүр лүү нь цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,

-гэрч Ц.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Тухайн үед Ууганбаярын баруун шанааны орчмоос цус гарсан харагдсан чухам хэн тийм болгосныг нь хараагүй. Харин сая ирээд ярилцаж байхад Бат-Оргил түүний нүүр лүү нэг удаа цохисон талаараа хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х/,

эрч Э.Билэгтийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би тухайн үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна, сая ирээд нөгөө хэдтэй уулзахад Александр Ууганбаяр нар маргалдаж байхад Бат-Оргил дундуур нь ороод салгах үедээ Ууганбаярын нүүр орчимд нэг удаа цохисон талаар хэлсэн, өөр мэдэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44х/,

үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8967 дугаартай “Г.Ууганбаярын биед баруун чамархайн хуйх, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48-49х/,

-шинжээч эмч Г.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний гаргасан 8967 дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдээс баруун чамархай болон уруулд учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух болон баруун тохойны зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун чамархайнд үүссэн гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч А.Бд хохирогч Г.Ууганбаяртай хамт ахуйн хүрээнд хамт архидан согтуурч байх явцдаа хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүний баруун чамархайн хуйх, дээд уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл  санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 Хохирогч Г.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд:  “...хохиролд 200.000 төгрөгийг хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй...” гэх утга агуулга бүхий мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч А.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Под овогт А.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            С.БАТГЭРЭЛ