| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00200/И |
| Дугаар | 208 |
| Огноо | 2017-04-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 208
2017 оны 04 сарын 06 өдөр Дугаар 156/ШШ2017/00208 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00200/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан 16 дугаар баг, 1 дүгээр хорооло, 5 дугаар байр 03 тоотод оршин суух, Молом овогт Далхаагийн Энхтуяа /РД:СЮ62041262/-гийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь миний бие Дархан-Уул аймагт амьдардаг ба шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1984 онд Монгол Улсын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдийн засагчаар ажиллаж байгаад Ахуйн үйлчилгээний комбинатад хөдөлмөрийн эдийн засагч, ахлах эдийн засагчаар ажиллаж байсан. 1992 онд өмч хувьчлал болж Ахуйн үйлчилгээний комбинат татан буугдаж, Монгол гоёл ХХК-д эдийн засагчаар ажиллах болсон. 1984 оноос 1992 он хүртэл Ахуйн үйлчилгээний комбинат, Монгол гоёл ХХК-д эдийн засагчаар, 1992 оны 04 дүгээр сараас 1994 оны 10 дугаар сар хүртэл Монгол гоёл ХХК-д эдийн засагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 23х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Молом овогт Далхаагийн Энхтуяа нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газарт 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд хөдөлмөрийн эдийн засагч, ахлах эдийн засагчаар, Монгол гоёл пүүс болон Монгол гоёл ББХК-д 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд эдийн засагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Д.Энхтуяа нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Молом овогт Далхаагийн Энхтуяа нь Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газарт 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд хөдөлмөрийн эдийн засагч, ахлах эдийн засагчаар, Монгол гоёл пүүс болон Монгол гоёл ББХК-д 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 23х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-6х/, нэхэмжлэчгийн ажиллаж байх хугацаандаа авхуулсан гэрэл зургийн хуулбар /хх-ийн 7х/, Хэнтий аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 83 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 8-9х/, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 364 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 11-13х/, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 14-15х/, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 16-17х/, Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 18-19х/, гэрч Ө.Оюунбаатарын мэдүүлэг /хх-ийн 26х/, гэрч Л.Баттөмөрийн мэдүүлэг /хх-ийн 28х/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Молом овогт Далхаагийн Энхтуяа /РД:СЮ62041262/-г Хэнтий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газарт 1984 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд хөдөлмөрийн эдийн засагч, ахлах эдийн засагчаар, Монгол гоёл пүүс болон Монгол гоёл ББХК-д 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд эдийн засагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР