Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр           Дугаар 156/ШШ2017/00209      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00193/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багт оршин суух, Хиад боржигон  овогт Рэнцэндоржийн Бямбатуяа /РД:СУ62040563/-гийн нэхэмжлэлтэй
            Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Бямбатуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
      
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Р.Бямбатуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
              Миний бие 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 он хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд агротехникч, хадлангийн механижсан тоо бүртгэгчээр, 1987 оноос 1988 он хүртэл тэжээлийн цехийн бүртгэгчээр, 1989 оноос 1990 он хүртэл цагаан идээний цехэд ажилчнаар нийт 7 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жилийн тушаал архиваас гарахгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/

Нэхэмжлэгч Р.Бямбатуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Миний бие Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл агротехникчээр, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хадлангийн механикжсан бригадын тоо бүртгэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тэжээлийн цехийн эрхлэгчээр, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл Цэнхэрмандал сумын Номын сангийн эрхлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдлийн Цагаан идээний цехэд ажилчнаар, 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ногооны зооринд ажилчнаар тус тус ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

              Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хиад боржигон  овогт Рэнцэндоржийн Бямбатуяа нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд агротехникчээр, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хадлангийн механикжсан бригадын тоо бүртгэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тус нэгдэлд тэжээлийн цехийн эрхлэгчээр, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Цэнхэрмандал сумын Номын сангийн эрхлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдлийн Цагаан идээний цехэд ажилчнаар, 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус нэгдлийн ногооны зооринд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

              Шүүх нэхэмжлэгч Р.Бямбатуяа нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

              Нэхэмжлэгч Хиад боржигон  овогт Рэнцэндоржийн Бямбатуяа нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд агротехникчээр, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хадлангийн механикжсан бригадын тоо бүртгэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тус нэгдэлд тэжээлийн цехийн эрхлэгчээр, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Цэнхэрмандал сумын Номын сангийн эрхлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдлийн Цагаан идээний цехэд ажилчнаар, 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус нэгдлийн ногооны зооринд ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 13х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 5-6х/, гэрч Ж.Төмөрхуягийн мэдүүлэг /хх-ийн 16х/, гэрч Х.Цэрэнхандын мэдүүлэг /хх-ийн 18х/  зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хиад боржигон  овогт Рэнцэндоржийн Бямбатуяа /РД:СУ62040563/-г Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд агротехникчээр, 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хадлангийн механикжсан бригадын тоо бүртгэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд тус нэгдэлд тэжээлийн цехийн эрхлэгчээр, 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд Цэнхэрмандал сумын Номын сангийн эрхлэгчээр, 1989 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Давшилт нэгдлийн Цагаан идээний цехэд ажилчнаар, 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус нэгдлийн ногооны зооринд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Бямбатуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР