Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210

 

 

 

2017 оны 04 сарын 06 өдөр      Дугаар 156/ШШ2017/00210    Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00140/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Хэрлэн сум, 2 дугаар баг, Булагийн 10-20 тоотод оршин суух, Индэрсүрэнгийн Батдоржид холбогдох, 
Зээл 7 190 770 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22 өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 28 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“И.Батдорж, З.Оюунцэцэг нар нь 2013 оны 04 дүгээр сарын 12 өдөр тус сангаас 10 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 0.25 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан харилцан тохиролцож зээл авсан. И.Батдорж, З.Оюунцэцэг нар нь 2016 оны 06 дугаар сарын 25 өдөр үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 460 575 төгрөгийг төлж дуусгах байсан боловч төлөөгүй 6 531 128 төгрөг, хүү 429 927 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байна. 
Иймд И.Батдорж, З.Оюунцэцэг нараас үндсэн зээл 6 531 128 төгрөг, зээлийн хүү 429 927 төгрөг, алданги 22 715 төгрөг, нийт 7 190 770 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч И.Батдорж, З.Оюунцэцэг нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Бид Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид тус сангаас 2013 оны 04 дүгээр сарын 12 өдөр тус сангаас 10 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 6 531 128 төгрөг, зээлийн хүү 429 927 төгрөг, алданги 22 715 төгрөг, нийт 7 190 770 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулхыг зөвшөөрч байна. Энэ хэрэгт маргаангүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй болно” гэжээ.

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\шийдвэр\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\210-Ш-И.docx
                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч И.Батдоржид холбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлт зээл 6 531 128 төгрөг, хүү 429 927 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 715 төгрөг, нийт 7 190 770 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч банк нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд хариуцагч И.Батдорж нь нэхэмжлэлийн шаардлага 7 190 770  төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01 өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байна. 
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч И.Батдорж, З.Оюунцэцэг нарт холбогдох, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, “зээл 7 190 770 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч И.Батдорж, З.Оюунцэцэг  нараас улсын тэмдэгтийн хураамжийн 65 001 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч И.Батдорж, З.Оюунцэцэг нар нь 2017 оны 08 дугаар сарын 01 өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА