Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

         Нэхэмжлэгч:

 

           Хариуцагч: 

         

 

1110000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 01 дүгээр сард миний эзэмшилийн ******* маркийн ******* суудлын авто машиныг 3900000 төгрөгөнд, ДВД 100000 төгрөгөнд тохирч 1500000 төгрөг бэлнээр өгч, 04 дүгээр сард ноолуур гарахаар үлдсэнийг нь өгнө гэж хэлээд миний машиныг унаад явсан юм. 2015 оны 07 дугаар сард 490000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хойш өдийг хүртэл мөнгө шилжүүлсэнгүй. Одоо 1110000 төгрөг дутуу. Нийт 4 удаа ирж хэлсэн, утсаар олон удаа хэлсэн. Иймд үлдэгдэл болох 1110000 төгрөгийг Ц.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.*******ээс нэхэмжилсэн 1110000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “Ц.*******ээс нэхэмжилсэн 1110000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргаан байхгүй болно” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч С.******* нь Ц.*******ийн 1110000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар С.******* нь 1110000 төгрөгийг Ц.*******ид  төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31190 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 15595 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 15595 төгрөгийг тус тус гаргуулж Ц.*******ид олгосугай.
  4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ