Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 146

 

 

 

2017 оны 03 сарын 03 өдөр     Дугаар 156/ШШ2017/00146    Хэнтий аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00032/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Бадамгэрэл, 
Хариуцагч: Ш.Мөнхбат, 
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга оролцов.

Хариуцагч: Хэнтий аймгийн, Дадал сумын, 1 дүгээр баг, “Онон”-д оршин суух, Халбин овогт Шуурайн Мөнхбатад (РД: СЙ-78090512) холбогдох, 
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, “Дэнж”-ийн 4 дүгээр гудамжийн 55 тоотод оршин суух, Улаан хүрэмт овогт Дүгэржавын Чинбатын (РД: ПЕ-84113017)  нэхэмжлэлтэй,  
"зээл 3 000 000 төгрөгийг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Д.Чинбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ш.Мөнхбаттай зээлийн гэрээ хийж 2 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүүгүйгээр зээлсэн юм. Хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд заагдсан. Ш.Мөнхбат нь дээрх хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд надад нэг ч төгрөг төлж барагдуулаагүй байна. Иймд Ш.Мөнхбатаас үндсэн зээл 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Ш.Мөнхбат нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Д.Чинбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Д.Чинбатаас бэлэн мөнгө зээлж аваагүй. Харин осолд орсон портер маркийн машиныг худалдан авч 1 100 000 төгрөгөөр засуулж Хэнтий аймагт авчирсан юм. Би уг машиныг Омбоо гэдэг хүнээс худалдаж авсан. Д.Чинбат нь намайг машин худалдаж авах гэж байхад ирж иргэний үнэмлэхийг минь авч нотариатаар ороод та гарын үсэг зур гэснээр би гарын үсэг зурсан. Иймд би Д.Чинбатын нэхэмжлэлийн шаардлага болох 3 000 000 төгрөгийг төлөхгүй гэжээ. (хх-ийн 12 тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүх хуралдаанд 

C:\Users\234\Documents\Хадгалсан\2017 оны 04 сарын 03 өдөр.docx
гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл би  Ш.Мөнхбаттай хэлэлцэн тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Би нэхэмжлэлийн шаардлагаас  1 250 000 (нэг сая хоёр зуун тавин мянган) төгрөгөөс татгалзаж, 1 750 000 (нэг сая долоон зуун тавин мянган) төгрөгийг нэхэмжилж байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь Ш.Мөнхбат нь хүлээн зөвшөөрсөн болно. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт гаргахгүй болно гэжээ. 
Хариуцагч Ш.Мөнхбат нь шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэлтэй эвлэрэн хэлэлцэж 1 750 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 750 000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Чинбат нь, хариуцагч Ш.Мөнхбатаас " зээл 3 000 000 төгрөгийг гаргуулах "-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                              

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүхэд гаргасан зээл 3 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 250 000 (нэг сая хоёр зуун тавин мянган) төгрөгөөс татгалзаж, Ш.Мөнхбатаас 1 750 000 (нэг сая долоон зуун тавин мянган) төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Ш.Мөнхбат нь 1 750 000 (нэг сая долоон зуун тавин мянган) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Ш.Мөнхбатад холбогдох, Д.Чинбатын нэхэмжлэлтэй,   "зээл 3 000 000 төгрөгийг гаргуулах" тухай  иргэний хэрэгт зохигчид 1 750 000 (нэг сая долоон зуун тавин мянган) төгрөгт эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 
 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч Д.Чинбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  62 950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 31 475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31 475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ш.Мөнхбатаас 31 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Чинбатад тус тус  олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.Мөнхбат нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ