Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

   2021         01         29                                   2021/ШЦТ/99

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Н.О, Ж.Б, тэдгээрийн өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.О, Шарнууд овогт Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2011008140552 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 428 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ын 791 тоотод оршин суух хаягтай,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1998 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр зүйлийн 19-ний өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 06 сар хорих хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Н.О

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай эрэгтэй.бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй.бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй.ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний 120-07-01 тоотод оршин суух хаягтай,

  • Сонгинохайрхан дүүргийн 1992 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнссэн,
  •  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 239.1 хэсэгт зааснаар 3 жил хорих хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1996 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
  •  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2дахь хэсэгт зааснаар 50 000 төгрөгөөр торгох ял,
  •  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих ял шийтгүүлж 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
  •  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 07 сар хорих ял шийтгүүлж 2004 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
  •  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 07 сар 06 хоног хорих ял шийтгүүлж
  1.  оны 7 дугаар сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан,
  •  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 02 сар 00 хоног хорих ял шийтгүүлж
  1.  оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,
  •  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 19- ний өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
  •  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 дүгээр хорих ял шийтгүүлж 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 710 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  Шарнууд овгийн Ж.Б

     

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.О, Ж.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.О, Ж.Б нар бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч А.Оюунчимэгийг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  57 дугаар сургуулийн урд талын авто зам дээр өөрийн эзэмшлийн 45-27 УАЕ улсын дугаартай “Тоёота филтер” загварын тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байхад нь түүний гар цүнхтэй бэлэн мөнгө 1.580.000 төгрөг, байгууллагын тамга, банкны карт зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1.744.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн өглөө найз Одхүүтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Баянхошууны эцэст уулзсан. Тэгээд бид хоёр танилтайгаа утсаар яриад уулзахаар болоод гэрлүү явах гээд Баянхошууны эцсээс такси бариад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх 7 буудалруу явж байхад 57 дугаар сургуулийн ойролцоо явж байхад замын эсрэг талд цонх нь онгорхой саарал өнгийн автомашин харагдахаар нь би хулгай хийх санаа төрөөд таксины жолоочийг зогсож байгаарай, хүнтэй уулзаатхий, удахгүй гэж хэлээд зам дагуу уг автомашины эсрэг талд зогсоогоод Одхүүгийн хамтаар автомашинаас буугаад зам хөндлөн гараад уг автомашины ойролцоо очиход 45-27 УАЕ дугаартай саарал өнгийн Фейлдэр маркийн автомашин байсан ба жолооны ард эмэгтэй жолооч сууж байсан ба жолоочийн 2 талын цонх онгорхой ногоон саарал өнгийн цүнх жолоочийн эсрэг талын сандал дээр байсан. Тэгэхээр нь Одхүү бид хоёр уг цүнхийг хулгай хийж авах санаа төрөөд би жолоочийг саатуулж байх хооронд Одхүү цүнхийг авахаар тохирсон. Тэгээд би жолоочийн талын хаалган дээр очиход жолооч эмэгтэй мессеж бичээд сууж байхаар нь би цонхоор нь шагайгаад дугуйны калпатик авах уу? гэж асуусан. Тэр хооронд Одхүү жолоочийн эсрэг талын цонхоор гараа оруулаад цүнхийг авсан. Тэгээд Одхүү цүнхийг авсан. Тэгээд бид хоёр зам гараад замын эсрэг талд байсан таксиндаа суугаад таксины жолоочид 21 дүгээр хороолол явна гээд 21 дүгээр хороолол явах замдаа таксины арын суудал дээр сууж байхдаа Одхүү бид хоёр цүнхий онгойлгож үзэхэд ногоон өнгийн түрийвч байсан ба уг түрийвчийг онгойлгоход бэлнээр 1.580.000 төгрөг байсан. Тэгэхээр нь мөнгийг аваад түрийвчийг буцаагаад цүнхэнд нь хийгээд таксинаас буухдаа жолоочид мэдэгдэлгүй газар шалан дээр үлдээгээд буусан. Тэгээд 1.580.000 төгрөгөөр Одхүү бид хоёр архи уугаад ойр зууртаа хэрэглээд дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 172х/,

- хохирогч А.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо,” Их азар" ХХК-ийн урд талын зам дагуу замын нэгдүгээр эгнээнд 4527 УАЕ улсын дугаартай тоёота филтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож шахаж зогсоод гар утсаараа мессеж бичих гээд байж байтал жолооч талын хаалгыг нэг хүн онгойлгоод сайн байна уу гэхээр нь би цочоод хаалгаа түгжих гэсэн чинь хаалга онгойлгосон тэр залуу дугуйны юм зарах гэсэн юм гээд хаалга хаагаад яваад өгсөн юм. Тэгээд би ашгүй машинаас юм аваагүй байна гээд хөдлөөд 200 гаруй метр явж байтал өөдөөс дугуй засварын хүмүүс гараа өргөөд зогс зогс гээд байхаар нь зогссон чинь нөгөө залуус машинаас чинь юмыг чинь авчихлаа ш дээ гэж хэлэхээр нь эргээд харсан чинь миний зогсож байсан газрын замын эсрэг тал руу хоёр залуу гүйгээд цагаан өнгийн таксинд сууж байхыг би харсан. Тэгээд би араас нь явах гэсэн боловч хөдлөөд яваад өгсөн. Гар цүнх дотор 1.580.000 төгрөг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, түрийвч, банкны картууд, харааны шил, хөнгөлөлтийн картууд, байгууллагын тамга байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

- гэрч В.Дашбатын мөрдөн шалгах ажиллагааны үд өгсөн: “...би тухайн өдөр Дашнямын нэр дээр байдаг 3637 УХЦ улсын дугаартай автомашинтай хотын төвөөр халтуур хийж байсан юм. Тэр өдөр би таксинд явж байхад Баянхошуунд явж байхад 40 гарсан насны нэг залуу гар өргөөд 32-ын тойрог хүргээд өгөөч гэхээр нь аваад явсан юм. Тэгээд 57 дугаар сургуулийн автобусны буудлын урд талд түр зогсоод байж байгаарай хүнтэй уулзаад юм аваад ирье гэж хэлээд буусан юм. Тэгээд замын эсрэг талд нэг машинтай хүнтэй уулзаад байх шиг байсан. 5 минутын дараа буцаад машинд суугаад буцаад 21 дүгээр хороолол дээр хүргүүлэхээр болчихлоо гээд буцаад явсан юм. Тэгээд тэр залууг хүргэж өгчихөөд таксины хөлс гээд 20.000 төгрөг аваад явсан. Нэг залуу нь намхан бор туранхай ч биш ердийн биетэй 165 см өндөртэй 40 гаран насны архи уудаг байрын царайтай хүн байсан. Тухайн үед маск зүүсэн байсан болохоор сайн царай нь харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,

-хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх-ийн 39х/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8х/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 167х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н.О нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Цэцэгзулын эзэмшлийн 35-75 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 690.400 төгрөгийн  хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Цэцэгзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаа буудлын орчим байх гүний худаг дээрээс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 10 цагийн орчим өөрийн эзэмшлийн 35-75 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ ус авах гээд багаж болон арын хаалгаа онгорхой орхиод ус авчхаад машиндаа суухад жолооч талын голын хайрцаг дээр байсан миний хар өнгийн арьсан цүнхтэй эд зүйлс байхгүй байхаар нь ойр орчмоор хартал миний цүнхийг энгэртэй хийсэн намхандуу хар царайтай эрэгтэй над руу эргэж харсан аа зам хөндлөн гүйж гарч байсан. Би араас нь машинаа цоожлоод зам хөндлөн гүйгээд гарахад такси бариад дотор нь суухаар нь жолоочийн цонхыг тогшоод түлхүүрийг нь шүүрч аваад цагдаад дуудлага өгсөн. Миний тээврийн хэрэгсэл дотроос алдагдсан цүнхтэй эд зүйлсээ буцааж авсан зүйл байхгүй. Миний цүнхийг авсан хүн надтай холбогдоод хохирлын мөнгө 400 000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-21х/,

-гэрч М.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 12-26 тоотод оршин суудаг. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад таксинд явсан, өдрийн 10 цагийн орчим Баянхошууны тойргоос Зүүн салааны эцэс рүү өгсөөд явж байтал Зүүн салааны 01 дүгээр буудал орчмоос зүс таних залуу гараа өргөхөөр нь зогсож авсан. Тэр зүс таних залуу миний машинд нэг залуугийн хамт суусан. Би тэр хоёр залууг суусны дараа хөдлөх гэтэл 30-40 орчим насны нэг эмэгтэй гүйж ирээд миний тээврийн хэрэгслийн түлхүүрийг булаагаад авсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа ирээд тэр хоёр залууг хүний цүнх хулгайлсан гээд аваад явсан.Би тухайн залууг олон жилийн өмнөөс таньдаг болсон. Намайг таксинд явж байхад Баянхошуу орчмоор үйлчлүүлдэг байсан. Хамт явж байсан залууг нь өмнө нь хэд хэдэн удаа зүс харж байсан би тухайн хоёр залуутай төрөл садангийн болон өөр ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Миний тээврийн хэрэгсэл дотор тэр хоёр залуу ямар нэгэн эд зүйл авч орж ирээгүй. Замын хажууд гараа өргөж байхад зүс таних залуу өвөртөө нэг зүйл хийсэн харагдаж байсан. Миний тээврийн хэрэгсэлд суух үед өвөрт нь эд зүйл байгаагүй....” гэх мэдүүлэг,

        - гэрч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “... Би Н.Ог тээврийн хэрэгсэл дотроос эд зүйл авч байгааг хараагүй. Н.О эрүүлжүүлэхэд байхдаа надад замын баруун талд худгийн урд байсан тоёото приус 30 загварын тээврийн хэрэгслийн голын хайрцаг дээр байсан хар өнгийн цүнхийг хулгайлаад машинд суухаасаа өмнө хашааны булан руу шидсэн гэж надад хэлсэн. Би тухайн үед нэлээн муудсан байсан болохоор юу болсныг харж чадаагүй гэхдээ Н.О хар өнгийн куртканыхаа энгэрт хар өнгийн цүнх хийчихсэн гүйж ирж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх- ийн 30/,

- Мастер үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх-ийн 34-35х/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 22-24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна .

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Огийн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор ганцаараа болон Ж.Бтай бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Бы шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор Н.Отэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.О, Ж.Б нарын бүлэглэж үйлдсэн хэргийн улмаас хохирогч А.Оюунчимэгт учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ж.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч Н.Огийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цэцэгзулд учирсан хохирлоос нийт 290.400 төгрөг үлдсэн болох нь тогтоогдож байх тул Н.Огээс гаргуулж, хохирогч Б.Цэцэгзулд олгуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Од Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, 2 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоо зэргийг нь тус тус харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулж, түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор 8 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.     

 

Шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг нь тус тус харгалзан үзэж 7 сар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг, энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогтой Н.О нь ганцаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

Шүүгдэгч Шарнууд овогтой Ж.Б нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бд 7 /долоо/ сар,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Н.Од 8 /найм/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сар хорих ялд, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногийн хорих ялаар тооцон нийт 37 хоногт шилжүүлэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/ сар, 7 /долоо/ хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.О, Ж.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.О, Ж.Б нарын цагдан хоригдсон тус тус нийт 165 /нэг зуун жаран тав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шүүгдэгч Н.Огээс нийт 290.400 /хоёр зуун ерөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Цэцэгзулд /РД:ПМ80081408/-д олгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.О, Ж.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 С.БАТГЭРЭЛ