| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00315/и |
| Дугаар | 135/шш2017/00421 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 135/шш2017/00421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00315/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ****** хороо, ******* гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: *******/-гийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1978 онд Барилгын коллеж худалдагчийн анги төгсөөд Дархан худалдаа бэлтгэлийн ангид 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл худалдагчаар 11 жил 10 сар ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа болон тухайн үед хамт ажиллаж байсан *******, ******* нарын гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь тухайн үеийн нэрээр Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Ц.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсан болох нь Дархан хотын Найрамдлын хорооны Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 76 тоот “Ажилд томилох тухай” тушаалын ... ******* нарыг төвийн хүнсний дэлгүүрт худалдагчаар гэсэн бичилт /хх 6/, Дархан хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “ТМС-ийн Худалдааны анги төгсөгчдийг хувиарлах тухай” 67 тоот тушаалын ... НХХБ ангид хувиарласугай ******* гэсэн бичилт /хх 7/, 1980, 1984, 1987 онуудад ажлын хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх 8, 9/, 1986 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 328 тоот төрөлтийн түүх дэхь Ажлын газар Нийтийн хоол 6 дугаар гуанз гэсэн бичилт /хх 22/, гэрч *******гийн ... Ц.******* нь намайг ажилд орохоор ирэхэд Дарханы худалдаа бэлтгэлийн ангид худалдагч хийдэг байсан гэсэн мэдүүлэг /хх 25/, гэрч *******ын ... Ц.******* нь намайг ажилд орохоор ирэхэд кассчин хийдэг байсан, 1990 онд орон тооны цомхотгол болоод ажлаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 26/ зэргээр тогтоогдож байна.
Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хүсэлт гаргагч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: ********/-г тухайн үеийн нэрээр Дархан хотын худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ