| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00391/и |
| Дугаар | 135/шш2017/00422 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 135/шш2017/00422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00391/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* баг, ****** гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-ын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 1983 онд Хонгор сумын Шийрийн 1 дүгээр бригадад ажилтнаар орж ажилласан бөгөөд тус байгууллагад 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогооч, нормчноор ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр Хонгор сумын архив 1996 онд шатахад хамт шатсан учир шүүхэд хандаж байна. Иймд хүсэлтэд хавсарган өгсөн баримтууд болон тухайн үед хамт ажиллаж байсан *******, ******* нарын гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн миний Хонгор сумын Шийрийн 1 дүгээр бригадад 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогооч, нормчноор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь тухайн үеийн нэрээр Хонгор сумын Шийрийн 1 дүгээр бригадад 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогооч, нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Ц.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь тухайн үеийн нэрээр Хонгор сумын Шийрийн 1 дүгээр бригадад 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогооч, нормчноор ажиллаж байсан болох нь Ургамал, газар тарилангийн эрдэмж шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1983 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 258 тоот тушаал дахь ... Ц.******* нарыг 12 дугаар сарын 01-ний өдрөөс УАА-н секторт нормчноор гэсэн бичилт /хх 5/, 1986 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн цалингийн хүснэгт дэхь ... *******, ажилласан өдөр 30, шагналт цалин 250, бүгд 328 гэсэн бичилт /хх 6/, 1987 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 24 тоот төрөлтийн түүх дэхь МАА-н 1 дүгээр бригадад тогооч гэсэн бичилт /хх /, 1991 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот төрөлтийн түүх дэхь Хонгор 1 дүгээр бригад, Шийрийн үтрэмд нормчин гэсэн бичилт /хх 10/, 1993 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 487 тоот төрөлтийн түүх дэхь Хонгор шийрийн бригадад тогооч гэсэн бичилт /хх 13/, 1995 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 411 тоот төрөлтийн түүх дэхь Хонгор 1 дүгээр бригадад тогооч гэсэн бичилт /хх 16/, ажлын байранд авахуулсан гэрэл зураг /хх 17/, гэрч *******ын ... Бид 2 тус байгууллагад 1982 оноос 1998 он хүртэл хамт ажиллаж байсан, Ц.******* нь тогооч, нормчноор ажиллаж байсан гэсэн мэдүүлэг /хх 27/, гэрч *******ын ... Ц.*******тай би 1982 оноос 2001 он хүртэл хамт ажиллаж байсан, бригадууд хоорондоо нийлээд зарим ньтатан буугдахад бид нар ажилгүй болж байсан гэсэн мэдүүлэг /хх 28/ зэргээр тогтоогдож байна.
Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД:********/-ыг тухайн үеийн нэрээр Хонгор сумын Шийрийн 1 дүгээр бригадад 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогооч, нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ