Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 1307

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2017/01307

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-3/9 оршин байрлах Жи Мобайл ХХК /5055873/-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4 хороо, Цэргийн 1-26 тоотод оршин суух, Даваадуламын Даваадоржид /УК92040632/ холбогдох  

180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Даваадорж нь 2014 оны 11 сарын 12-ны өдөр манай компанитай 1165196 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм.

Хэрэглэгч нь 1173608 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 120,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.

Иймээс Д.Даваадоржтой байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 120,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 60,000 төгрөг, нийт 180,000 төгрөгийг хэрэглэгч Д.Даваадоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Д.Даваадорж нь 120,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 30,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 04 сарын 17-ны өдрийн дотор 30,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрч байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Д.Даваадоржоос 180,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингэс нь нэхэмжлэлийн шаардлагын 30,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Давааадорж нь 120,000 төгрөгийг төлж барагдуулсан, 2017 оны 04 сарын 17-ны өдөр 30,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Даваадоржид холбогдох 180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Чингэс нь нэхэмжлэлийн шаардлагын 30,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Давааадорж нь 120,000 төгрөгийг төлж барагдуулсан, 2017 оны 04 сарын 17-ны өдөр 30,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6050 төгрөгийн тал хувь болох 3025 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Даваадоржоос 3025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ