Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00026/И |
Дугаар | 134/ШШ2017/00055 |
Огноо | 2017-03-24 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 134/ШШ2017/00055
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын нэхэмжлэлтэй Д.Пүрэвцэцэгт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл болох гражийн дээвэр, 1 талын хаалгыг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Д.Пүрэвцэцэг нь 2014 оны 10 дугаар сараас эхлэн жирэмсэн, амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 29-нд 2500,0 мянган төгрөгөөр Н.Баттулгатай граж бариулах гэрээ байгуулж, ажлын хөлсийг олгосон боловч дээвэр, 1 талын хаалгыг огт хийгээгүй. Манай байгууллагын зүгээс 1 талын хаалга, дээврийг дуусгаж өгөхийг байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт Д.Пүрэвцэцэгийг хариуцагчаар тасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гүйцэтгэгч тал болох Н.Баттулгаас бие даасан хэлбэрээр буюу энэ хэргийг шийдвэрлэсний дараа тусад нь нэхэмжлэл гаргаж шаардах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь Д.Пүрэвцэцэгт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл болох гражийн дээвэр, 1 талын хаалгыг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг нь ...Д.Пүрэвцэцэг нь энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдсон үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан учраас хариуцагч шүүхийн зардал төлөхгүй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар ньД.Пүрэвцэцэгт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэл болох гражийн дээвэр, 1 талын хаалгыг хийлгүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ