Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2017/00056

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-д байршилтай, Төрийн банк ХХК /РД:5341469, Улсын бүртгэлийн дугаар 9016001018/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1978 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 10 дугаар байрны 2-27 тоотод оршин суух, Хөхийнхэн овогт Чулуунхүүгийн Өнөрсайхан /РД:ЕТ78011709, утас: 99953362/,

Хариуцагч: 1970 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 10 дугаар байрны 2-27 тоотод оршин суух, Боржигон овогт Авирмидийн Амартүвшин /РД:ЕА70072010, утас: 95280853/ нарт холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл 3 613 209 төгрөг 86 мөнгө, үндсэн хүүний үлдэгдэл 204 818 төгрөг 62 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 2 116 төгрөг 50 мөнгө, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 3 834 644 төгрөг 98 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Авирмидийн Амартүвшин /ЕА70072010/, Чулуунхүүгийн Өнөрсайхан /ЕТ78011709/ нар нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Төрийн банк ХХК-ийн Шивээ-Овоо тооцооны төвөөс 750 тоот зээлийн гэрээ байгуулж, 6 800 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Ч.Өнөрсайхан, А.Амартүвшин нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээл төлөлтийг хийлгүй гэрээгээ зөрчиж байгаа тул Ч.Өнөрсайхан, А.Амартүвшин нараас2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 3 613 209 төгрөг 86 мөнгө, үндсэн хүүний үлдэгдэл 204 818 төгрөг 62 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 2 116 төгрөг 50 мөнгө, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 3 834 644 төгрөг 98 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч А.Амартүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Төрийн банк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 3 834 644 төгрөг 98 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэгт ямар нэгэн маргаан байхгүй. Хуульд заасан хариу талбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Өнөрсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Төрийн банк ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 3 834 644 төгрөг 98 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэгт ямар нэгэн маргаан байхгүй. Хуульд заасан хариу талбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Ч.Өнөрсайхан, А.Амартүвшин нартхолбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3 613 209 төгрөг 86 мөнгө, үндсэн хүүний үлдэгдэл 204 818 төгрөг 62 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 2 116 төгрөг 50 мөнгө, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 3 834 644 төгрөг 98 мөнгө гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч.Өнөрсайхан, А.Амартүвшин нар нь барьцаат зээлийн гэрээ байгуулж, 6 800 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай зээлсэн болох нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 750 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, зээлдэгч нарын Шивээ-Овоо тооцооны төвд гаргасан өргөдөл, Төрийн банк ХХК-иас зээлдэгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, зохигч нарын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 3 834 644.98 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 304 төгрөгийн тавин хувь болох 38 152 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 38 152 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч А.Амартүвшин, Ч.Өнөрсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 38 152 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл 3 613 209 төгрөг 86 мөнгө, үндсэн хүүний үлдэгдэл 204 818 төгрөг 62 мөнгө, торгуулийн хүүний үлдэгдэл 2 116 төгрөг 50 мөнгө, нотариатын зардал 14 500 төгрөг, нийт 3 834 644 төгрөг 98 мөнгийг хариуцагч А.Амартүвшин, Ч.Өнөрсайхан нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76 304 төгрөгийн тавин хувь болох 38 152 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 38 152 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч А.Амартүвшин, Ч.Өнөрсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 38 152 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  

ШҮҮГЧ                          П.ЦОГЗОЛМАА