Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

   2021         02         10                                   2021/ШЦТ/129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Чимгээ,

хохирогч Б.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Э.М,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Буянт овогт Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000001170 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 8 дугаар гудамжны 70 тоотод оршин суух, урьд нь 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэгдэж байсан, Буянт овогт Э.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Э.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.М нь согтуугаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 8 дугаар гудамжны 70 тоотод байх гэртээ хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан хохирогч Б.Эрдэнэчимэгт төмсгөн тус газраа өшиглүүлсэндээ уурсан түүний нүүрэнд 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ найз Дагиймаа, Мөнхтөр, Дагиймаагийн найз эмэгтэй болох Эрдэнэчимэг нарын хамт нэг шил 0.5 л-ийн, нэг шил 0.75 л-ийн архийг хувааж ууж дуусаад том өрөөндөө Дагиймаагийн хамт орж унтахаар хэвтэж байтал Эрдэнэчимэг нь бид 2-ыг босгоод унтуулахгүй юм ярья гээд байхаар нь босоод гал тогооны өрөөнд ороод хамт байж байтал юм ярьж инээж байгаад Эрдэнэчимэг нь миний бэлэг эрхтэн орчим өвдгөөрөө нэг удаа өшиглөж би эвхэрч суугаад бараг 5 орчим минут болоод босож ирээд намайг өвдөглөсөнд нь уур хүрээд Эрдэнэчимэгийн нүүр орчим нь нэг удаа гараараа алгадсан. Эрдэнэчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

- хохирогч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг гал тогооны өрөөнд гар утсаа цэнэглэх гээд зогсож байхад Мөнх-Эрдэнэ том өрөөнөөсөө гарч ирэнгүүтээ миний өгзөг рүү маш хүчтэй алгадсан. Би цочоод эргэж харангуутаа өөрийгөө хамгаалах гээд нэг удаа өшиглөсөн чинь Мөнх-Эрдэнэ төмсөгөө гараараа дарж байснаа чи намайг цохидог хэн бэ гээд над руу дайрч түлхэж унагаад би элгээрээ унаад босох гэтэл араас сугаараа хоолой боогоод би ухаан балартаад дээшээ хараад хэвтэж байтал миний дээр гарч суугаад 2 гараараа ээлжпэн миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Яг намайг цохиж байхад дэргэд хүн байгаагүй, хажуу өрөөнд Эрдэнэчимэг Мөнхтөр 2 байсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, энэ дүгнэлтэнд бичсэн гэмтлүүдийг Мөнх-Эрдэнэ надад учруулсан. Би эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

- гэрч А.Дагиймаагийн мөрдөн шалгах ажиллагааын үед өгсөн: “Эрдэнэчимэг бид хоёр 2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байхад манай найз Э.Мөнх-Эрдэний гэрт ирэхэд найз Мөнхтөр нь байсан. Экс архи ууж байгаад Мөнх-Эрдэнэ Эрдэнэчимэг 2 тамхи татах гээд өөр өрөө рүү орсон чинь удалгүй Э.М намайг төмсөгдчихлөө гээд паар налаад зогсож байсан, тэгээд Мөнхтөр очоод юу болсон бэ гэсэн чинь наадхи чинь миний толгой руу цохиод төмсөгдчихлөө гэхэд Эрдэнэчимэг чи гичий минь намайг амжихгүй шүү гэсэн чинь Мөнх-Эрдэнэ уурлаад Эрдэнэчимэгийг үсдээд гал тогоо руугаа оруулаад нүүр рүү нь гараараа цохиод байсан.удалгүй учраа олоод эвлэрлээ гэсэн чинь Эрдэнэчимэг бие засаад ирье гэж гараад цагдаа дагуулаад ирсэн. Юунаас болж маргасныг мэдэхгүй. Мөнх-Эрдэнэ л цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16х/,

- шүүхийн шинжилгээний үндэсний     хүрээлэнгийн           шинжээч эмч Г.Энхбаатарын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн инжилгээний 13253 дугаартай шинжээчийн дүгнэлт “Б.Эрдэнэчимэгийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21х/,

- шүүхийн шинжилгээний үндэсний     хүрээлэнгийн           шинжээч эмч Б.Ганзоригийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13306 дугаартай “Э.Мөнх-Эрдэний биед хуухнагийн зөөлөн эдийн няцрал, дух хамар хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.М хохирогч Б.Эрдэнэчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэчимэг нь нийт 455.382 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан болох нь тогтоогдож байх ба үүнээс хавтас хэрэгт авагдсан баримтаар 200.000 төгрөгийг Э.М нь төлсөн болох нь тогтоогдож байна. Иймээс 255.382 төгрөгийг Э.Мэс гаргуулж, хохирогч Б.Эрдэнэчимэгт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

               Хохирогч Б.Эрдэнэчимэг нь цаашид гарах эмчилгээний зардалдаа 3.000.000 төгрөг нэхэмжилнэ гэх боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй, цаашид гарах эмчилгээний зардалд хэдий хэмжээний зардал гарахыг шүүх тооцоолох боломжгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Э.Мд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Буянт овогт Э.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мд 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Мэс нийт 255.382 /хоёр зуун тавин таван мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эрдэнэчимэг /РД:НА98121502/-д олгож, уг хохирлыг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус журамлан Э.Мөнх-Эрдэнийг 1 сарын дотор гэмт хэргийг хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хохирогч Б.Эрдэнэчимэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ