Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2017/00057

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай  

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Капитал банк ХХК /РД:2556375, Улсын бүртгэлийн дугаар: 9016001017/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 1 дүгээр байрны 116 тоотод оршин суух, Нумчин овогт Чимэдцэрэнгийн Наранцэцэг /РД:ЦЗ66031408, утас: 94599303, 98209594/-т холбогдох,

Үндсэн зээл 10 288 247 төгрөг 77 мөнгө, зээлийн хүү 1 345 116 төгрөг 84 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 47 836 төгрөг 69 мөнгө, нийт 11 681 201 төгрөг 30 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ч.Наранцэцэг нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №2054000361 тоот зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан.

Зээлийн гэрээнийн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Ч.Наранцэцэг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй 243 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй Капитал банк ХХК-ийг хохироож байна.

Иймд, Ч.Наранцэцэгээс байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 10 288 247 төгрөг 77 мөнгө, зээлийн хүү 1 345 116 төгрөг 84 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 47 836 төгрөг, 69 мөнгө, нийт 11 681 201 төгрөг 30 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь тус банкнаас нэхэмжилж буй цалингийн зээлийн үлдэгдэл 11 681 201 төгрөг 30 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Ч.Наранцэцэгт холбогдуулан үндсэн зээл 10 288 247 төгрөг 77 мөнгө, зээлийн хүү 1 345 116 төгрөг 84 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 47 836 төгрөг 69 мөнгө, нийт 11 681 201 төгрөг 30 мөнгө гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийнцалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлсэн болох нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 20540000361 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, мемориалын баримт, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Ч.Наранцэцэг нь нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11 681 201.30 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201 850 төгрөгийн тавин хувь болох 100 925 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 100 925 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ч.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 100 925 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болохзээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 10 288 247 төгрөг 77 мөнгө, зээлийн хүү 1 345 116 төгрөг 84 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 47 836 төгрөг, 69 мөнгө, нийт 11 681 201 төгрөг 30 мөнгийг хариуцагч Ч.Наранцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201 850 төгрөгийн тавин хувь болох 100 925 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 100 925 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Ч.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 100 925 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  

ШҮҮГЧ                 П.ЦОГЗОЛМАА