Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2017/00058

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375, Улсын бүртгэлийн дугаар:9016001017/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1959 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулагийн 2-6 тоотод оршин суух, Боржигон овогт Намжилын Оюунчимэг /РД:ЕЙ59012409, утас: 91690741, 80280741/-т холбогдох,

 Үндсэн зээл 6 931 105  төгрөг 10 мөнгө, зээлийн хүү 1 457 343 төгрөг 26 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 49 945 төгрөг 67 мөнгө, нийт 8 438 394 төгрөг 03 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.Оюунчимэг нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №2054000269 тоот зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан.

Мөн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөгийн зээл нэмж, зээлийн хугацааг 3 сараар сунгасан гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээнийн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Н.Оюунчимэг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй 285 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй “Капитал банк” ХХК-ийг хохироож байна.

Иймд, Н.Оюунчимэгээс байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 6 931 105 төгрөг 10 мөнгө, зээлийн хүү 1 457 343 төгрөг 26 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 49 945 төгрөг 67 мөнгө, нийт 8 438 394 төгрөг 03 мөнгө гаргуулж  өгнө үү гэжээ. 

Хариуцагч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь “Капитал банк” ХХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн үлдэгдэл 8 438 394 төгрөг 03 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

      ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Н.Оюунчимэгт холбогдуулан үндсэн зээл 6 931 105 төгрөг 10 мөнгө, зээлийн хүү 1 457 343 төгрөг 26 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 49 945 төгрөг  67 мөнгө, нийт 8 438 394 төгрөг 03 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, мөн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөгийг нэмж зээлсэн болох нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2054000269 тоот  цалингийн барьцаат зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, мемориалын баримт, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Н.Оюунчимэг нь нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8 438 394. 03 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч  тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149 965 төгрөгийн тавин хувь болох 74 982 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 74 982 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Н.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 74 982 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 6 931 105 төгрөг 10 мөнгө, зээлийн хүү 1 457 343 төгрөг 26 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 49 945 төгрөг 67 мөнгө, нийт 8 438 394 төгрөг 03 мөнгийг хариуцагч Н.Оюунчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149 965 төгрөгийн тавин хувь болох 74 982 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 74 982 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Н.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 74 982 төгрөгийг тус тус  гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                                 П.ЦОГЗОЛМАА