Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00933

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШЗ2017/0933

                  Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

Нэхэмжлэгч: “Ариг банк” ХХК-ийн /Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо өөрийн байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001005, РД:2111683/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 46 дугаар гудамж 72 тоотод оршин суух Ганзоригийн Бямбасүрэн /РД:ДЮ87122684/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 46 дугаар гудамж 72 тоотод оршин суух Гөлгөөгийн Ганбаяр нарт /РД:ЧЛ79070971/холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5.983.907 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Тус банк иргэн Г.Бямбасүрэн, Г.Ганбаяр нартай 2015.09.08 өдөр 2104005957 тоот зээлйин гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаа дууссан боловч одоо болтол зээлээ төлж дуусгахгүй байна. Иймд үндсэн зээл 4.955.086,56 төгрөг, хүү 983.820,09 төгрөг нийт 5.983.907 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ганбаяр, Г.Бямбасүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- Гөлгөө овогтой Ганбаяр, Ганзориг овогтой Бямбасүрэн бид 2015 оны 09 дүгээр сарын 08 өдөр 2104005967 тоот зээлийн гэрээ байгуулж, нийт 5.000.000 төгрөгийг зээлийг нийтийн хоолны бизнесийн эргэлтийн хөрөнгөд зориулж, жилийн 36 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Бидний үйл ажиллагаа эрхэлж байсан худалдааны төвд засварын ажил удаан хугацаагаар үргэлжилсэний улмаас үйлчлүүлэгч маш муу байсан бөгөөд улмаар бизнесийн үйл ажиллагаа амжилтгүй болсоноор зээл төлөлтийг хийж чадаагүй болно. Уг зээлийн үлдэгдэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ариг банктай эвлэрлийн гэрээ байгуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Ариг банкны нэхэмжилж буй нийт 5.983.906.65 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд доорх хуваарийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. Үүнд: 2017.03.20 өдөр 500.000 төгрөг, 2017.04.20 өдөр 500.000 төгрөг, 2017.05.20 өдөр 500.000 төгрөг, 2017.06.20 өдөр 500.000 төгрөг, 2017.07.20 өдөр 1.000.000 төгрөг, 2017.08.20 өдөр 1.000.00 төгрөг, 2017.09.20 өдөр 1.000.000 төгрөг, 2017.10.20 өдөр 983.907 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүхэд ирүүлсэн тайлбартаа- Тус хэрэгт нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Г.Бямбасүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, зээлдэгч Г.Ганбаяраас гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж байна. Г.Ганбаярт холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас гаргасан төлбөрийн хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК, хариуцагч Г.Бямбасүрэн, Г.Ганбаяр нарт холбогдуулан 5.983.907 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, хамтран хариуцагч Г.Бямбасүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Хариуцагч Г.Ганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага болох 5.983.907 төгрөгийг 2017.03.20 өдөр 500.000 төгрөг, 2017.04.20 өдөр 500.000 төгрөг, 2017.05.20 өдөр 500.000 төгрөг, 2017.06.20 өдөр 500.000 төгрөг, 2017.07.20 өдөр 1.000.000 төгрөг, 2017.08.20 өдөр 1.000.00 төгрөг, 2017.09.20 өдөр 1.000.000 төгрөг, 2017.10.20 өдөр 983.907 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлттэй гэснийг нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ариг банк” хариуцагч Г.Бямбасүрэнд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Г.Ганбаяр нь 2017.03.20 өдөр 500.000 төгрөг, 2017.04.20 өдөр 500.000 төгрөг, 2017.05.20 өдөр 500.000 төгрөг, 2017.06.20 өдөр 500.000 төгрөг, 2017.07.20 өдөр 1.000.000 төгрөг, 2017.08.20 өдөр 1.000.00 төгрөг, 2017.09.20 өдөр 1.000.000 төгрөг, 2017.10.20 өдөр 983.907 төгрөг буюу нийт 5.983.907 төгрөгийг нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 110.693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганбаяраас 55.346,5 төгрөг, төрийн сангийн 2611192214 тоот данснаас 55.346,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгосугай

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                                                           

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.СОЛОНГО