Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00940

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 181/ШЗ2017/0940

                  Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,   

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө Номин юнайтед цогцолборын 5 давхарт байрлах “Номин Юнион” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 5 дугаар хороолол 2а байр 15 тоотод оршин суух Сорс овогт Буянтогтохын Гантулга /РД:УП88061894/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол 18 байр 40 тоотод оршин суух Сорс овогт Буянтогтохын Ганцог нарт /РД:УТ91080213/ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8.257.517,55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэгч “Номин юнион” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Иргэн Б.Гантулга, Б.Ганцог нар нь 2016 оны 06 дугаар сарын 08 өдөр “Номин Юнион” Хадгаламж зээлийн хоршоотой ЗГ/201610028017 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулан 7.500.000 төгрөгийн зээлийг, жилийн 22.8% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.Гантулга, Б.Ганцог нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 25 өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй болно. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хоршооноос мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй. Нэхэмжлэл гаргасан өдрөөр үндсэн зээлийн 7.109.114 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 795.975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.377 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 5.900 төгрөг, нийт 7.926.366 төгрөгийн өртэй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа- Зээлдэгч Б.Гантулга би шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн дүнг бүхэлд нь зөвшөөрсөн бөгөөд учирсан хохирлыг 2017.03.24 өдөр хүртэлх хугацаанд 8.257.517,55 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Номин юнион” ХЗХ, хариуцагч Б.Гантулга, Б.Ганцог нарт холбогдуулан 2016.06.08 өдөр “Номин юнион” ХЗХ-той зээлийн гэрээ байгуулан  7.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 2233.8 хувийн хүүтэй зээлж авсан ба үндсэн зээл 7.109.114 төгрөг, хүү 795.975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.377 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 5.900 төгрөг нийт 7.926.366 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид  2017 оны 03 дугаар сарын 27 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд:

 Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 7.109.113.57 төгрөг, үндсэн хүү 1.111.145.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31.358.42 төгрөг, нотариатын хөлс 5.900 төгрөг нийт 8.257.517.55 төгрөгийг хариуцагч Б.Гантулга, Б.Ганцог нар 2017.03.27 өдөр 3.000.000 төгрөг, 2017.04.25 өдөр 300.000 төгрөг, 2017.05.25 өдөр 300.000 төгрөг, 2017.06.20 өдөр 4.657.517,55 төгрөгийг нэхэмжлэгч “Номин юнион” ХЗХоршоонд төлөхөөр  тохирсон байна.

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Гантулга, Б.Ганцог нар 2017.03.27 өдөр 3.000.000 төгрөг, 2017.04.25 өдөр 300.000 төгрөг, 2017.05.25 өдөр 300.000 төгрөг, 2017.06.20 өдөр 4.657.517,55 төгрөг буюу нийт 8.257.517,55 төгрөгийг нэхэмжлэгч “Номин юнион” ХЗХ-д төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гантулга, Б.Ганцог нараас 73.535,5 төгрөг, төрийн сангийн 2611192214 тоот данснаас 73.535,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр  гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                                               

 

 

 

ШҮҮГЧ                           Д.СОЛОНГО