| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/67 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч ********************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********************холбогдох эрүүгийн 2138000000018 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********************* нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар баг Цагаан булгын зах гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 12-ны шөнө өөрийн эзэмшлийн Бонго жи 3 загварын 22-44 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар тээврийн хэрэгслийн бүхээгт зорчиж явсан ****************амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********************* нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар баг Цагаан булгын зах гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 12-ны шөнө өөрийн эзэмшлийн Бонго жи 3 загварын 22-44 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар тээврийн хэрэгслийн бүхээгт зорчиж явсан ****************амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000018 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Машины баруун талын дугуй руу юм ороод шууд үрүүл булаагаад явчихсан. Тэгээд нэг мэдэхэд л машин маань эрэг рүү ороод уначихсан. Гараад бүхээгээ онгойлгоод ****************, Үзмээ, Болормаа, талийгаач нарыг гаргасан. Талийгаач ямар ч ухаангүй байдалтай байсан...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13-р хуудас/,
Цогцост болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар *********************гийн машины бүхээг дотор юм ууж ярьж суусан. Машин хөдлөөд удаагүй онхолдсон. Машин онхолдсоноос хойш юу болсныг санахгүй байна. Маргааш нь эмнэлгээс гараад гэртээ хариад эхнэрийгээ нас барсныг мэдсэн...*********************тай эвлэрлийн гэрээ хийсэн. Одоо санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машины бүхээг дотор талийгаач ****************, ****************, Үзмээ, Баасанжав, Болормаа бид нар сууж явсан. Машин дөнгөж хөдлөөд явж эхэлсэн. Явж эхлээд удаагүй байж байхад тас няс хийх чимээ гарсан. Энэ чимээг сонсоод миний ухаан балартсан байсан. Нэг ухаан ороход амьсгалж болохгүй маш их утаатай, тас харанхуй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байсан. Би тухайн үед сэрээч ээ, туслаач ээ гэж хашхирсан. Тэгж байхад машины бүхээгний хаалга онгойж гаднаас агаар орж байгаа нь мэдэгдсэн. Хамгийн сүүлд талийгаач ****************ыг бүхээгнээс гаргасан...Би гомдолгүй байна. Би тухайн хүмүүстэй өөрийн сайн дурын үндсэн дээр салхинд гарсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”... Машин дөнгөж хөдлөөд удаагүй гэнэт л онхолдчихсон. Нэг ухаан ороход машины бүхээг нил утаа болчихсон, хүмүүс орилолдож байсан. Тэгж байхад ********************* ах намайг бүхээгнээс татаж гаргасан. Гадаа гараад харахад машин маань эрэг рүү ороод хажуу талаараа уначихсан байсан. Бүхээгнээс хамгийн сүүлд **************** багшийг татаж гаргасан бөгөөд **************** багш гарч ирэх үедээ ухаангүй байсан. Талийгаач **************** эгчийг машинд нь суулгаад эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очоод **************** эгчийг үзүүлэхэд нас барсан байна гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”... ****************, ****************, Баасанжав, Үзмээ бид нар машины бүхээг дотроо юм яриад сууцгааж байсан. Машин дөнгөж хөдлөөд удаагүй онхолдчихсон. Нэг ухаан ороход машины бүхээг нил утаа болчихсон, хажууд хүн ёолох чимээ гарсан. Тэгээд буцаад ухаан балартсан байсан. Нэг ухаан ороход гадаа гарчихсан, *********************, Үзмээ хоёр сэрээчээ гээд орилж байсан. Гадаа гарсан байхдаа ойр орчмоо харахад машин маань эрэг рүү ороод хажуу талаараа уначихсан байсан. Бүхээгнээс хамгийн сүүлд талийгаач ****************ыг татаж гаргасан. **************** гарч ирэх үедээ ухаангүй байсан. Тэгээд бужигналдаж байхад Лхагваа машинтайгаа ирсэн. Лхагваа машинаараа талийгаач ****************ыг эмнэлэг рүү авч явсан. Удалгүй Лхагваа буцаж ирээд **************** бид хоёрыг аваад эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр очоод ****************ыг нас барсан байгааг мэдсэн...********************* жолоо барьж яваа гээд архинаас уугаагүй. Тийм болохоор ********************* эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
Гэрч **************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Архинаас талийгаач ****************, Үзмээ, ****************, Болормаа, **************** нар уусан. Харин ********************* бол уухгүй байгаа ажиглагдсан. Учир нь Чачирийн дөрөлж рүү гарахад халтиргаа гулгаатай байсан бөгөөд ********************* машин барьж яваа гээд архи уухгүй байсан...Цагаан булгын зар гэх газарт байхад шар ус халиад тухайн орчмоор манан ихтэй байсан. Би гэртээ хариад унтаж амарч байх үед шөнийн 02 цагийн үед миний гар утас дугарахаар нь авахад Үзмээ багш машин маань эрэг рүү уначихлаа гээд уйлж ярьсан. Би үүнийг сонсоод нөгөө хэдийнхээ байсан газарт машинтайгаа явж очсон. Намайг тэд нар луу очиж явахад ********************* багш миний урдаас гүйсээр ирж явсан бөгөөд түүнийг машиндаа суулгаад унаж явсан машин эрэг рүү ороод баруун хажуу талаараа уначихсан байдалтай байсан ба талийгаач ****************ыг Үзмээ, **************** хоёр тэвэрчихсэн сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Машин хөдлөөд удаагүй онхолдсон. Намайг ухаан ороход эмэгтэйчүүд орилдсон нэлэнхийдээ утаа болсон үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...Эмнэлэг дээр ирээд ****************ыг үзүүлэхэд нас барсан байна гэсэн. Архи уусан байдал ********************* багшаас ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Талийгаач миний том охин байсан. Миний охин ажлаа хийгээд явж байсан бол гэр бүлдээ түшигтэй, хань, үр хүүхдээ хайраар дутаахгүй байх байсан. Тийм болохоор маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч, талийгаач охины маань нөхөр хүүхэд нь учирсан, цаашид учирч болох хохирлыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
1. Амь хохирогч **************** нь гавал, хүзүү болон цээжний битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдал, цочмог цус алдалтын шоконд тус тус орж нас баржээ.
2. ****************цогцост гавал, хүзүү, цээжний битүү гэмтэл дух, баруун хацар, дээд, доод уруул, зүүн хацарт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Энэ нь зам тээврийн ослын улмаас үүссэн ба нас бархад шууд нөлөөлжээ.
3. **************** нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхээс 24 цагийн өмнө нас баржээ. ****************цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. **************** нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/,
1. ********************* гэх цусанд спиртийн агууламж илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 63-р хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн магадалгаад:
1. Бонго жи 3 маркийн 2244 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ********************* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасан байх үндэслэлтэй байна.
2. Жолооч ********************* нь замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн 23.1 дэх хэсэгт заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр замын хөдөлгөөний дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэх магадалгаа /хх-ийн 66-68-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 79, 82-89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000018 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********************* нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 6 дугаар баг Цагаан булгын зах гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 12-ны шөнө өөрийн эзэмшлийн Бонго жи 3 загварын 22-44 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар тээврийн хэрэгслийн бүхээгт зорчиж явсан ****************амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *********************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 8-13-р хуудас/,
Цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Хохирогч ****************/хх-ийн 26-27-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 29-30-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 32-33-р хуудас/, гэрч **************** /хх-ийн 37-38-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 39-40-р хуудас/, гэрч ****************/хх-ийн 42-43-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт хх-ийн 63-р хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн магадалгаад:
1. Бонго жи 3 маркийн 2244 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ********************* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасан байх үндэслэлтэй байна.
2. Жолооч ********************* нь замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн 23.1 дэх хэсэгт заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр замын хөдөлгөөний дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно”, мөн замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэх магадалгаа /хх-ийн 66-68-р хуудас/,
Шүүгдэгч ********************* нь хохирол 20.300.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************тай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ********************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ********************* нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ****************амь насыг хохироосон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************д хохирол нийт 13.872.000 төгрөгийн бодит хохирлыг нөхөн төлж барагдуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************д 20.300.000 төгрөгийн хохирол нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчээс 20.300.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****************д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********************* нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********************* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч ********************* нь ам бүл-4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000018 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********************г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********************д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *********************д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *********************гаас 20.300.000 /хорин сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ****************д олгосугай.
6. Эрүүгийн 2138000000018 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР