Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар  2021/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

        2021         03          09                                      2021/ШЦТ/163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч Р.Г, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Түвшинбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овгийн Б-ийн Б.Б /регистрийн дугаар: 0300000/,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Савар овгийн Ринзааны Р.Г, /регистрийн дугаар: 0372100414/ нарт холбогдох 2109 00000 0192 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Увс аймаг Наранбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагч Р.Цолмонгийн хамт Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Дамба 00 дугаар гудамж а тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Монголмууд овгийн Балжингийн Б.Б, регистрийн дугаар: аө00000000,
  2. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг Наранбулаг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Дамба 8 дугаар гудамж а тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Савар овгийн Ринзааны Р.Г, регистрийн дугаар: ээ000000000,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

  1. Шүүгдэгч Р.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамба 50 дүгээр гудамж а тоотод хохирогч Р.Цолмон, Б.Б нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
  2. Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамба 40 дүгээр гудамж 0 тоотод хохирогч Р.Б.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамба 60 дүгээр гудамж а тоотод хохирогч Р.Цолмон, Б.Б нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамба 60 дүгээр гудамж а тоотод хохирогч Р.Б.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас тус тус яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2109000000192 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Р.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн миний төрсөн дүү Р.Б.Б “ажил мэргэжлийн аварга” боллоо гээд миний хамтран амьдрагч Б.Б бид хоёрыг гэртээ дуудсан. Бид хоёрыг яваад ороход миний Дүү Р.Г, Р.Б.Бын эхнэр н.Баярмаа нар байсан. Ингээд бид тав пиво ууж дүүгийнхээ шагналыг тэмдэглэсэн. Энэ үед Баярмаа согтож агсам тавиад жаахан хэрүүл болсон. Тэгээд хэрүүл намжихаар нь би Р.Б.Б, Б.Б нарын хамт гэртээ орж ирсэн. Гэрт орж ирээд бууз жигнэх гээд байж байхад хоёр Б.Б хоорондоо маргалдсан ба хамтран амьдрагч Б.Б манай дүү Р.Б.Бын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод, газар унахад нь дээрээс нь зодоод байсан. Гаднаас Р.Г орж ирсэн. Энэ үед би цагдаа дуудаж байхад хамтран амьдрагч Б.Б гараад гүйсэн. Тэгтэл Р.Г чи нөхрийгөө зугтаалгасан гээд над руу дайрч улмаар бид хоёр маргалдаж манай дүү Р.Г намайг газар унагаагаад дээрээс цохиж зодсон. Мөн Р.Г дүүгээ өмөөрч манай хамтран амьдрагч Б.Быг газар унагааж цохиж, зодсон. ...төрсөн дүүдээ гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дүгээр хуудас/,

Хохирогч Р.Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би ажлаасаа шагнуулж манай гэрт эгч Р.Цолмон, ах Р.Г, эгчийн хамтран амьдрагч Б.Б, манай эхнэр н.Баярмаа нар тэмдэглэсэн. ...ингээд би эгч Р.Цолмон, Б.Б нарын хамт эгчийн гэрт бууз идэхээр орсон. Тэгээд ...Б.Бтой маргалдахад Б.Б миний нүүр орчим 2-3 удаа цохиод би газар унахад миний дээрээс цохиод байсан. Нэг мэдсэн манай ах Р.Г гаднаас орж ирээд Б.Быг холдуулж газар унагаачихсан байж байсан. Энэ үед эгч Р.Цолмон та нар болиоч, цагдаа дуудна гэж хэлэхэд хүргэн ах Б.Б гараад зугтсан. Миний шүд, уруулаас цус гарахаар нь би гэртээ орохоор гарсан. Намайг гарахад ах Р.Г, эгч Р.Цолмон нар маргалдаад үлдсэн. ...одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр ах, дүү хүмүүсийн хооронд хэрүүл маргаан болсон. Би хадам дүү Р.Б.Бтой юм ярьж байгаад маргалдаж, улмаар түүний нүүр орчим 2-3 удаа цохиж, газар унахаар нь дээрээс цохисон. Тухайн үед хадам ах Р.Г гаднаас орж ирээд миний нүүр, хамар орчим 2-3 удаа цохиод намайг газар унагаагаад дээрээс цохиж зодож надад гэмтэл учруулсан. Намайг гараад явсны дараа Р.Г манай эхнэр Р.Цолмонг зодсон байсан. ...одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дүгээр тал/,

Шүүгдэгч Р.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Р.Цолмон, Б.Б нарт учирсан гэмтлийг би учруулсан. ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн “...Р.Цолмонгийн биед дагзны хуйханд няцарсан шарх, эрүү, хүзүү, цээж, баруун мөр, баруун бугалга, баруун дал, ууц, зүүн бугалга, зүүн шуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 419 дугаартай шинжээчийн “...Р.Б.Бын биед зүүн зовхи, хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт, хүзүү, цээж, баруун шилбэнд зулгаралт, нуруу, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх "эмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Тогтоогдсон зулгаралт, цус хуралт "эмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хавтаст хэргийн 57-58 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн “...Б.Бын биед хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад няцарсан шарх, доод уруулын гадна хэсэгт зулгаралт, цээжинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 71-105 дугаар хуудас/,

Хохирогч Р.Цолмонгийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт гаргасан “...би Р.Гтой сайн дураараа эвлэрсэн, санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх, хохирогч Р.Б.Бын “...гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2109 00000 0192  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Г, Б.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Р.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамба 46 дүгээр гудамж 00 тоотод хохирогч Р.Цолмон, Б.Б нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож Р.Цолмонгийн биед “...дагзны хуйханд няцарсан шарх, эрүү, хүзүү, цээж, баруун мөр, баруун бугалга, баруун дал, ууц, зүүн бугалга, зүүн шуу, зүүн ташаа, зүүн гуя, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт...” гэмтэл, Б.Бын биед “...хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад няцарсан шарх, доод уруулын гадна хэсэгт зулгаралт, цээжинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал...” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Дамба 46 дүгээр гудамж 00 тоотод хохирогч Р.Б.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан зодож “...Р.Б.Бын биед зүүн зовхи, хамар, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, доод уруулд шарх, баруун доод зовхинд цус хуралт, хүзүү, цээж, баруун шилбэнд зулгаралт, нуруу, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт...” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч Р.Цолмон /хх-ийн 32, 34 дүгээр хуудас/, хохирогч Р.Б.Б /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,  хохирогч Б.Б /26-28 дугаар хуудас/ нарын нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Р.Г, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №384 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №385 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 419 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53, 57-58, 63-64, дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

- Шүүгдэгч Р.Г, Б.Б нар нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 121, 123 дугаар хуудас/ прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Р.Г нь хоёр хүний /Р.Цолмон, Б.Б/ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан шинжийг хангаж байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундаа хэрэглэж, согтуурсан байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Б.Б, Р.Б.Б, Р.Цолмон нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Р.Г, Б.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Быг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...шүүгдэгч Б.Бод таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...”, “...шүүгдэгч Р.Голд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох...” ялаар тус тус шийтгэх гэх саналыг хүрээнд шүүгдэгч Ринзааны Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан дээрх торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүгдэгч нар “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Монголмууд овогт Б Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Савар овогт Р Р.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Б.Бод таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ринзааны Р.Год зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.БАТСАЙХАН