Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2017/00069/И |
Дугаар | 138/ШШ2017/00290 |
Огноо | 2017-03-13 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 138/ШШ2017/00290
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 1 сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч , хариуцагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ай 20 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд онд Дорнод аймгийн Хэрлэн сумын тамгын газарт албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд бид нэг хүүхдийн эцэг эх болсон. Хүү нь оны сарын -ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул би 2013 онд өөрийн төрсөн нутаг болох Сүхбаатар аймгийн сум уруу хүүгийн хамт явсан. Одоог хүртэл нутагтаа амьдарч байгаа бөгөөд бидний хоорондын харилцаа тасарч хамт амьдрахгүй байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Мөн бид хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцсон. нь боломжоороо хүүгээ харж хандана гэсэн учир хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Би хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 20 оноос тэй танилцаж, албан ёсоор гэр бүл болж хамт амьдарч байсан. Бид нэг хүүхдийн эцэг эх болсон. Хүү маань 6 настай Сүхбаатар аймгийн суманд ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Бид одоо хамт амьдрах боломжгүй. нь одоо өөр хүнтэй суух гэж байгаа гэж хэлсэн. Энэ талаар өөрөө ч хэлсэн, би хүнээс бас сонссон. Хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг бид боломжоороо өгч байхаар тохиролцсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд ******* гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Э.******* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
, нар нь гэрлэлтээ оны сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 193 дугаарт бүртгүүлж, 20 оноос 2013 оны 9 сар хүртэл 3 жил гаруй хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд оны сарын -ны өдөр хүү ыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0000701724 дугаартай төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, 01299 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч нь “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан, өргөдөл гаргагч Э.******* гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг сунгах хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Мөн гэрлэгчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч эвлэрээгүй тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь оны сарын -ны өдөр төрсөн хүү ыг өөрийн асрамжинд үлдээх санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хүү ыг эх Э.******* асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар оны сарын -ны өдөр төрсөн хүү ыг эх Э.******* асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ