Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 134/ШШ2017/00066

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байрлах Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчГовьсүмбэр Цахилгаан түгээх сүлжээ салбарын салбарын захирал А.Азбаярын /Хуулийн этгээдийн РД:8008904, утас:99199970/-ын гаргасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, өөрийн байранд байрлах Баатар трейд ЗГБХН /Хуулийн этгээдийн РД:2144778, утас:99795023/-д холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөр, алданги, нийт 407 552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Говьсүмбэр Цахилгаан түгээх сүлжээ салбарын салбарын захирал А.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баатар трейд ЗГБХН нь манай салбартай 2006 оноос цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байгаа боловч, төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй манай компанид хохирол учруулж байна. Иймд Баатар трейдЗГБХН-өөс 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 241 669 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх алданги 120 834 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 30 033 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх алданги 15 016 төгрөг, нийт 407 552 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баатар трейд ЗГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Баатар миний бие Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Баатар трейдЗГБХН-ийг төлөөлж оролцож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 407 552 төгрөгийг төлж барагдуулна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Говьсүмбэр Цахилгаан түгээх сүлжээ салбарын салбарын захирал А.Азбаяр нь хариуцагч Баатар трейдЗГБХН-д холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 241 669 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх алданги 120 834 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 30 033 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх алданги 15 016 төгрөг, нийт 407 552 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Баатар трейд ЗГБХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12 877 төгрөгийн тавин хувь болох 6 438 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 6 439 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Баатар трейд ЗГБХН-өөс улсын тэмдэгтийн хураамжинд 6 438 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Говьсүмбэр Цахилгаан түгээх сүлжээ салбарын салбарын захирал А.Азбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 241 669 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-наас 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх алданги 120 834 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 30 033 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх алданги 15 016 төгрөг, нийт 407 552 /дөрвөн зуун долоон мянга таван зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагч Баатар трейд ЗГБХН нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12 877 төгрөгийн тавин хувь болох 6 438 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 6 439 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Баатар трейд ЗГБХН-өөс улсын тэмдэгтийн хураамжинд 6 438 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ