Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00027/И |
Дугаар | 134/ШШ2017/00068 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 134/ШШ2017/00068
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийнЕрөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйхийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, эмэгтэй, 44 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговьсумын 2 дугаар баг, Нэртийн 2-04 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүйБоржигон овогт Сандагийн Байгалмаа /РД:ЗБ73020501, утас:95776447/-ийн хүсэлттэй
Л.Отгонбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Байгалмаа нь Л.Отгонбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач Л.Отгонбаатартай 1999 онд анх танилцан, үерхэж байгаад 2000 оны 04 дүгээр сараас нэг гэрт орж хамтран амьдрах болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дунд хүү Б.Шинэбаяр, 2010 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бага хүү О.Төгсбаяр нар төрсөн юм. Нөхөртэйгээ анх танилцахдаа бага залуу байсан болохоор гэрлэлтээ батлуулахыг нэг их ойшоогоогүй, үр хүүхдүүд минь төрсөн ч захиргааны байгууллагаар эцгийг нь тогтоолгож болоод байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй өдийг хүрсэн. Миний нөхөр Л.Отгонбаатар 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бусдын гарт амь насаа алдаж туйлын эмгэнэлтэй зүйл болсон. Дунд хүүхэд минь надаар овоглосон болохоор нийгмийн даатгалын байгууллага тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохгүй гэсэн. Харин бага хүү минь төрсөн эцгээрээ овоглосон болохоор тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгсөн. Гэвч 2016 оны эцсээр нийгмийн даатгалын байгууллагад ирсэн шалгалтаар С.Байгалмаа намайг талийгаач Л.Отгонбаатартай гэрлэлтээ батлуулаагүй байна гэсэн үндэслэлээр бага хүү О.Төгсбаярын авч байсан тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зогсооно гэсэн шаардлага тавьсан болно. Шивээговь сумын Нийгмийн даатгалын байгууллагын ажилтан надад та шүүхээр талийгаач С.Отгонбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгож ир, хэрвээ хамтын амьдралтай байснаа тогтоолгохгүй бол бага хүүхдэд тань тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохгүй гэсэн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.14-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг тогтоож болно гэж заасан. Иймд намайг талийгаач Л.Отгонбаатартай 2000 оны 04 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Байгалмаа нь Л.Отгонбаатартай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарах тул шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Байгалмаа, Л.Отгонбаатар нар нь гэр бүлийн харилцаатай байсан боловч албан ёсоор гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлээгүйгээс тэдний дундаас төрсөн хүү О.Төгсбаяр нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжгүй нөхцөл үүссэн бөгөөд дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгт авагдсан доорх баримтыг үндэслэн хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч С.Байгалмаа нь Л.Отгонбаатартай 2000 оны 04 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл буюу түүнийг нас барах хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 52, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 79 дугаартай албан бичгүүд, О.Төгсбаярын №0114501 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Б.Шинэбаярын төрсний гэрчилгээ, С.Байгалмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Л.Отгонбаатарын №0000115180 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 3/115 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар олгосон хүн амын тооллогын баримтууд, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаартай албан бичиг, С.Батсуурь, Л.Урантөгс нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүх дээрх баримтуудыг үнэлэхдээ нэхэмжлэгч С.Байгалмаа, талийгаач Л.Отгонбаатар нарын дундаас төрсөн хүү О.Төгсбаярт захиргааны журмаар эцэг тогтоосон, тухайлбал хүүхдийг эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ олгосон байдлыг харгалзан, мөн гэрчилгээнд хамтран амьдрагч нар буюу эцэг, эхийн нэр бичигдсэн байдлыг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэн шүүхийн шийдвэрт үндэслэсэн болно.
Иймд нэхэмжлэгч С.Байгалмаагийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Сандагийн Байгалмаа, Дамбий овогт Луузангийн Отгонбаатар нарыг 2000 оны 04 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.Байгалмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ