Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 134/ШШ2017/00070

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375, Улсын бүртгэлийн дугаар: 9016001017/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1968 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Улаанзагалмайн задгайн 1 тоотод оршин суух, Боржигон овогт Туваанжавын Нинжцадмид РД:ГП68112818, утас: 89135374/-д холбогдох,

 Үндсэн зээл 7 397 382  төгрөг 74 мөнгө, зээлийн хүү 1 085 758 төгрөг 64 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 51 740 төгрөг 51 мөнгө, нийт 8 534 881 төгрөг 89 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Т.Нинжцадмид нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр №2054000309 тоот зээлийн гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан. Мөн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн үлдэгдэл дээр 600 000 төгрөгийн зээлийг нэмж авч зээлийн хугацааг 3 сараар сунган гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээнийн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Т.Нинжцадмид нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй 314 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй “Капитал банк” ХХК-ийг хохироож байна.

Иймд, Т.Нинжцадмидаас байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 7 397 382 төгрөг 74 мөнгө, зээлийн хүү 1 085 758 төгрөг 64 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 51 740 төгрөг 51 мөнгө, нийт 8 534 881 төгрөг 89 мөнгө гаргуулж  өгнө үү гэжээ. 

Хариуцагч Т.Нинжцадмид нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Нинжцадмид миний бие нь “Капитал банк”-иас зээлсэн зээлийн үлдэгдэл 8 534 881 төгрөг 89 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Т.Нинжцадмидад холбогдуулан үндсэн зээл 7 397 382 төгрөг 74 мөнгө, зээлийн хүү 1 085 758 төгрөг 64 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 51 740 төгрөг 51 мөнгө, нийт 8 534 881 төгрөг 89 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлсэн, мөн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 600 000 төгрөгийн зээлийг нэмж авч зээлийн хугацааг 3 сараар сунган гэрээ байгуулсан болох нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2054000309 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2054000309 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, мемориалын баримт, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Нинжцадмид нь нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8 534 881 төгрөг 89 мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч  тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151 509 төгрөгийн тавин хувь болох 75 754 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 75 754 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Т.Нинжцадмидаас улсын тэмдэгтийн хураамжид 75 754 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 7 397 382 төгрөг 74 мөнгө, зээлийн хүү 1 085 758 төгрөг 64 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 51 740 төгрөг 51 мөнгө, нийт 8 534 881 төгрөг 89 мөнгийг хариуцагч Т.Нинжцадмид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 151 509 төгрөгийн тавин хувь болох 75 754 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 75 754 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Т.Нинжцадмидаас улсын тэмдэгтийн хураамжид 75 754 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

  

ШҮҮГЧ                                                 П.ЦОГЗОЛМАА