Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2017/00070/И |
Дугаар | 134/ШШ2017/00071 |
Огноо | 2017-04-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 134/ШШ2017/00071
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375, Улсын бүртгэлийн дугаар: 9016001017/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12-11 тоотод оршин суух, Хаад боржигон овогт Батдэлгэрийн Золзаяа /РД:НВ84052108, утас: 99993718, 99908537/-д холбогдох,
Үндсэн зээл 10 980 698 төгрөг 74 мөнгө, зээлийн хүү 902 270 төгрөг 70 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 36 657 төгрөг 23 мөнгө, нийт 11 919 626 төгрөг 67 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.Золзаяа нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №2054000177 тоот зээлийн гэрээ байгуулж, 13 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан. Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2 500 000 төгрөгийн зээл нэмж, хугацааг 4 сараар сунган гэрээ байгуулсан байна.
Зээлийн гэрээнийн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Б.Золзаяа нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй 374 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй “Капитал банк” ХХК-ийг хохироож байна.
Иймд, Б.Золзаяагаас байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 10 980 698 төгрөг 74 мөнгө, зээлийн хүү 902 270 төгрөг 70 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 36 657 төгрөг, 23 мөнгө, нийт 11 919 626 төгрөг 67 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Золзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Золзаяа миний бие Говьсүмбэр аймгийн “Капитал банк”-иас зээлсэн цалингийн зээлийн үлдэгдэл 11 919 626 төгрөг 67 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Б.Золзаяад холбогдуулан үндсэн зээл 10 980 698 төгрөг 74 мөнгө, зээлийн хүү 902 270 төгрөг 70 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 36 657 төгрөг 23 мөнгө, нийт 11 919 626 төгрөг 67 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 13 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлсэн, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2 500 000 төгрөгийн зээл нэмж, зээлийн хугацааг 4 сараар сунган гэрээ байгуулсан болох нь 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 20540000177 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2054000177 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, мемориалын баримт, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Золзаяа нь нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 11 919 626 төгрөг 67 мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205 665 төгрөгийн тавин хувь болох 102 832 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 102 832 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Золзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 102 832 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 10 980 698 төгрөг 74 мөнгө, зээлийн хүү 902 270 төгрөг 70 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 36 657 төгрөг 23 мөнгө, нийт 11 919 626 төгрөг 67 мөнгийг хариуцагч Б.Золзаяа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205 665 төгрөгийн тавин хувь болох 102 832 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 102 832 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Золзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 102 832 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА