Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2017/00067/И |
Дугаар | 134/ШШ2017/00078 |
Огноо | 2017-04-10 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 134/ШШ2017/00078
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах, “Капитал банк” ХХК /РД:2556375, Улсын бүртгэлийн дугаар:9016001017/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Шивээгийн 6 тоотод оршин суух, Боржигон овогт Батцэнгэлийн Мөнхбаатар /РД:ЕВ82051312, утас: 89161205/-д холбогдох,
Үндсэн зээл 7 941 982 төгрөг 91 мөнгө, зээлийн хүү 1 450 522 төгрөг 33 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 97 462 төгрөг 28 мөнгө, нийт 9 489 967 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.Мөнхбаатар нь 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №2054000054 тоот зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан.
Зээлийн гэрээнийн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Б.Мөнхбаатар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй 436 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй “Капитал банк” ХХК-ийг хохироож байна.
Иймд, Б.Мөнхбаатараас байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 7 941 982 төгрөг 91 мөнгө, зээлийн хүү 1 450 522 төгрөг 33 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 97 462 төгрөг 28 мөнгө, нийт 9 489 967 төгрөг 52 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхбаатар миний бие “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 9 489 967 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Б.Мөнхбаатарт холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 7 941 982 төгрөг 91 мөнгө, зээлийн хүү 1 450 522 төгрөг 33 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 97 462 төгрөг 28 мөнгө, нийт 9 489 967 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлсэн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2054000054 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, мемориалын баримт, зохигчийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Мөнхбаатар нь нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 9 489 967 төгрөг 52 мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166 790 төгрөгийн тавин хувь болох 83 395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 83 395 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 83 395 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 7 941 982 төгрөг 91 мөнгө, зээлийн хүү 1 450 522 төгрөг 33 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 97 462 төгрөг 28 мөнгө, нийт 9 489 967 төгрөг 52 мөнгийг хариуцагч Б.Мөнхбаатар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166 790 төгрөгийн тавин хувь болох 83 395 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 83 395 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Мөнхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 83 395 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА