Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16 

 

 

 

 

 

 

 

 

       2021               01                  19                                                 2021/ШЦТ/16 

 

 

                                  

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон Ч.С-д холбогдох эрүүгийн 2034004830473 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон Ч.С, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт оршин суух,  улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УШ91070175 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ч.С-гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл алгаа гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын өгсөн: Бид буцах замдаа ийм асуудал болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Б /хх 25-26/, Г.Т /хх 28-29, 30/, Ц.Б /хх 32/, Ж.Б /хх 34, 42/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б /хх 36, 44/, гэрч Ч.С /хх 37-38/, Н.Болор-Эрдэнэ /хх 39/, О.Батхуяг /хх 40/, Э.Оюунбаатар /хх 41/, П.Энхбаатар /хх 43/  нарын өгсөн мэдүүлгүүд,  

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №100 дугаартай дүгнэлт /хх 49-52/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №370 дугаартай дүгнэлт /хх 57-59/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №369 дугаартай дүгнэлт /хх 61-62/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №373 дугаартай дүгнэлт /хх 64-65/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №372 дугаартай дүгнэлт /хх 67-68/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №374 дугаартай дүгнэлт /хх 70-71/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3718 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Ч.С” гэж хаягласан цус, “Ц.Б” гэж хаягласан цус тус бүрээс спиртийн агууламж илрэхгүй байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б” гэж хаягласан цусанд 0,7 промилли спиртийн агууламж илэрч байна. 3.Цусанд илэрсэн 0,7 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 73-75/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3717 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Б 43н/эр VII/2” гэж хаягласан цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байна. 2.3.Цусанд илэрсэн 1,1 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 77-79/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3716 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Энхбаатар 41н/эр VII/2” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрч байна. 2.3.Цусанд илэрсэн 1,2 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.”гэжээ /хх 81-83/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3715 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б....эр VII/2” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрч байна. 2.3.Цусанд илэрсэн 1,2 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.”гэжээ /хх 85-87/,

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №364 дугаартай дүгнэлт /хх 89/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3142 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 91-105/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-12/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх 14, 15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 126/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 122-125, 129-131/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ч.С нь өөрийн эзэмшлийн 8204 УНЯ улсын дугаартай Хюндай Грейс /Hyundai Grace/ маркийн тээврийн хэрэгсэлтэй Б.Б, Б.Б, Ц.Б, Г.Т, Н.Болд-Эрдэнэ, Э.Оюунбаатар, Б.Б нарын хамт 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 2  дугаар баг 7-н уул гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр явж байгаад МУ-ын ЗХдүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас 1 хүний амь насыг хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.  

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.С нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 2  дугаар баг 7- уул гэх газар Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр Хюндай Грейс /Hyundai Grace/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын ЗХДүрмийн 3-р бүлгийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн 12 дугаар бүлгийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" мөн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" дахь заалтуудыг зөрчсөний улмаас Б.Б амь насыг хохироож, Б.Б, Ц.Б нарын эрүүл мэндэд хүнд, Г.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ж.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь;

 

Шүүгдэгч Ч.С-гийн өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 8204 УНЯ улсын дугаартай Хюндэй грэйс маркийн автомашин жолоодоод хамт ажиллаж байсан хүмүүсээ суулгаад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт байх Салхитын мөнгөний орд гэх уурхайгаас Улаанбаатар хот руу буцаж явсан. Бид тэнд ажилчдын байрны барилга барих ажилтай байсан. Бид орой 16-17 цагийн орчим тэндээс гараад 22 цагийн үед Төв аймгийн нутаг дэвсгэр лүү орж ирээд явж байтал өөдөөс том машин гэрлээ шилжүүлэхгүй зөрөөд замын эвдрэл дээгүүр гараад баруун гар тал руугаа хажуулдаж зам дээр хөндөлсөж унасан. Түүнээс хойш юу болсныг би мэдээгүй. Нэг сэрэхэд машин ертөнцийн зүгээр замын баруун тал руу буюу зүүн гар тал руу эсрэг урсгал давж хажуугаараа унасан байсан. Машин тойроод зорчигчид маань шидэгдчихсэн байсан. Би 65-70 км/цагийн хурдтай явсан. Би суудлын бүс зүүгээгүй байсан. Мөн зорчигч нар суудлын бүс зүүгээгүй байсан. Миний тээврийн хэрэгсэл О.Батхуяг гэх хүний нэр дээр байдаг. Тэр хүнээс би лизингээр худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан. Одоо 1 600 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хх 120-212/,

 

Хохирогч Б.Б-н өгсөн: “Аарцагны яс цуурсан, нурууны гол яс хугарсан, 2 талд 8 хавирга нийт 16 хавирга хугарсан. Зүүн талын бөөр бяцарсан. Хэвлий орчмын гэмтэлтэй. Би осол юунаас болж гарсныг ерөөсөө санахгүй байна. Ой ухаан сэргэхгүй байна. Би ажлынхантайгаа Дундговь аймгийн Гурвансайхан сумаас 2020.7.01-ний орой Улаанбаатар хот руу Ч.С гэх жолоочтой жижиг оврын автобустай гарсан. Бид тэнд Салхитын мөнгөний уурхайд ажилчдын байр барьж байсан юм. Би хамгийн арын суудалд сууж явсан. Би суудлын бүс зүүсэн байсан. Бусад зорчигчид яасныг мэдэхгүй байна. Хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна. Би архинаас уусан. Жолооч уугаагүй.” гэх мэдүүлэг /хх 25-26/,

 

Хохирогч Г.Т-ийн өгсөн: “Баруун шилбээрээ 2 хугарсан. Шагай бяцарсан өөр гэмтэлгүй. Өөдөөс ирж явсан машин гэрлээ шилжүүлээгүй их хурц гэрэлтэй байсан. Тэгтэл жолооч рулээ баруун гар тал руугаа дарж замаас гараад машин онхолдсон. Би хамгийн ард Ц.Б, Болд-Эрдэнэ нартай сууж явсан. Зорчигч болон би бүс зүүгээгүй. Жолооч зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Зорчигч нар ууж байсан. Жолооч бол уугаагүй. Ерөөсөө архи уудаггүй хүн байгаа юм. Болд-Эрдэнэ, Ц.Б бид гурав пиво уусан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх 28-29, 30/,

 

Хохирогч Ц.Б-гийн өгсөн: “Нурууны 2-р үе цуурсан. Өөр гэмтэл байхгүй. Би хамгийн хойд талд сууж явсан. Яг юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд л осол болчихсон байсан. Би жаахан унтаж зүүрмэглэж явсан. 60-70 орчим километр цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Жолооч архи уугаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч манай хүргэн ах байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

Хохирогч Ж.Б-ийн өгсөн: “Зам тээврийн ослын улмаас миний баруун талын гар, хөл хавдаж тухайн үедээ хөндүүрлэж байгаад одоо гайгүй болсон. Зүүн талын эгэмний яс цуурсан байсан одоо гайгүй эдгэсэн зүгээр болсон байгаа. Өөр гэмтэл учраагүй. Юунаас болж осол гарсныг мэдээгүй. Жолооч болон зорчигч нар суудлын бүс зүүгээгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгаас Улаанбаатар хот орох гээд бригадын хүмүүстэй Баянцогт, Мөнхбаатар, Б.Б, Ц.Б, Г.Т, Ч.С Болдоо, Оюунбаатар, Б.Б нарын хамт жолоочтой нийлээд 10-уулаа ногоон өнгийн микро маркийн тээврийн хэрэгсэл, мөн араас Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ч.С-гийн эхнэр 2 жижиг хүүхэдтэй явж байсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд явж байтал зам тээврийн осол болчихсон байсан би тухайн үед унтаж явсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Ч.С-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тээврийн хэрэгслийн урд талд жолоочтой нийлээд 2 хүн, харин хойд талын зааланд нь найман хүн зорчиж явсан. Тээврийн хэрэгслийг Ч.С жолоодож явсан. Жолоочоос бусад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хараа нэртэй архи хувааж уусан. Суудлын бүс зүүгээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 34, 42/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын өгсөн: “Б.Б манай төрсөн ах байгаа юм. Бид эхээс долуулаа дээрээсээ 3 дахь ах маань байгаа юм. Улаанбаатар хотын 57 дугаар сургуулийг төгсөөд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд цэргийн алба хааж цэргээс ирээд Улаанбаатар Цахилгаан шугам сүлжээнд цахилгаанчин хийж байгаад 1998 онд Амарсайхан гэх эмэгтэйтэй гэр бүл болоод хоёр хүүхэдтэй болсон хоёулаа Солонгос улс руу 2006 онд ажил хийхээр яваад 2010 онд эргэж ирээд гэр бүл салсан. Ингээд том охиноо ээж нь аваад бага хүүгээ талийгаач аваад үлдсэн хүү нь манай ээж дээр өссөн. Одоо 16 настай хүү бий. Түүнээс хойш хүнтэй гэр бүл болоогүй хүүтэйгээ манай ээжтэй цуг амьдарч байсан. Би төрсөн ах Б.Б, эхнэр Батцэцэг, хадам дүү Оюунбаатар, Оюунболд нарын хамт бригадынхаа ажилтнуудтай 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймаг руу барилгын ажил хийхээр яваад материалгүй болоод хэд хоног амрах гээд бүгд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 18 цаг өнгөрч байхад 8204 УНЯ улсын дугаартай Грейс маркийн тээврийн хэрэгслийг Ч.С жолоодоод гарсан. Машинд жолоочоос гадна надтай нийлээд 9 хүн явсан. Ингээд замд явж байгаад гэнэт нэг эвгүй жолоо мушгиад дарах шиг болсон. Ингээд л түүнээс хойш юу болсныг мэдээгүй нэг мэдэхэд онхолдчихсон байсан. Манай эхнэр Батцэцэг, Одхүү, Оюунболд, Жаргалмаа нар 2 жижиг хүүхэдтэй араас өөр машинтай дагаад явж байсан. Ингээд тэд араас ирээд биднийг гаргаж авсан юм билээ би дарагдчихсан байсан. Гараад л 60-70 орчим километр цагийн  хурдтай явсан бөгөөд осол болохын өмнө хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдээгүй. Жолооч болон би ард сууж байсан жолооч бид нар суудлын бүс бүслээгүй байсан. Жолоочоос бусад нь бүгд замдаа машин дотроо архи уугаад явж байсан. 2 шил 0,75 литрийн Хараа архи, 1 шил 0,5 литрийн Хараа архи хувааж ууцгаасан. Машинд сууж явсан хүмүүсээс Г.Т, Ц.Б, Болд-Эрдэнэ нар архи уугаагүй пиво ууцгааж явсан. Миний биед гэмтэл учраагүй байна.” гэх мэдүүлэг /хх 36, 44/,

 

Гэрч Н.Болор-Эрдэнийн өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймагт Салхитын Мөнгөний орд гэх газарт Сэндвичэн барилга барих ажил авсан юм. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан ажлаа дуусгасан. 2020 оны 7 дугаар сарын 01-ний 15-16 цагийн орчим микро маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Асфальтан замын эвдэрсэн хэсгээр донсолгоо нь их мэдрэгдэж байсан. Хурд нь гайгүй байх гэж би бодсон жолооч нь маш тайван хүн гэж ярьж байсан. Гэхдээ би хэдэн км цагийн хуртай явж байсныг мэдэхгүй байна. Би хамгийн ард суугаад явж байсан жолоочийн хажууд Б.Б ах сууж явсан. Суудлын бүс зүүсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэр хоёроос бусад хүмүүс бүс зүүгээгүй байсан. Хамгийн ард сууж явсан болохоор сайн харагдаагүй. Гэхдээ Баясаа, Г.Т бид нарт урд хэдээс маань пиво өгөөд та гурав пиво оо уугаад яв гэсэн. Бид гурав архийг ер нь уудаггүй юм. Микроны суудлуудын зайнд картонон хайрцагт архинууд байх шиг байсан. Миний харснаар Наагий ах голын суудалд гартаа архи бариад сууж байсан, архийг ихээр аваагүй дийлэнхдээ ундаанууд байсан. Удалгүй архи дуусаж замдаа нэг дэлгүүрт зогсоод авах гэтэл тэр дэлгүүр нь карт уншдаггүй байсан болохоор юу ч аваагүй цаашаа хөдөлсөн. Жолоочийг архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Зам маш их эвдрэлтэй байсан, донсолгоотой ойр ойрхон зайтай донслоод л яваад байсан, гэнэт л баруун тал руугаа унаад өнхрөх шиг болсон. ...Гэмтлийн эмнэлэгт хүлээн авахын эмч нь мөр цээжний зөөлөн эдүүд гэмтсэн мөн тархи хөдөлсөн байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх 39/,

 

Гэрч О.Батхуягийн өгсөн: “Би машинаа Ч.С-д 2019.7-р сард 10 сая төгрөгөөр зарсан. Бид нэгнийгээ таньдаг учир ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулаагүй итгэлцлээр өгсөн. Одоо төлбөрөө төлөөд 1 600 000 төгрөгийн үлдэгдэлтэй үүнийгээ шилжүүлж дуусахаар нь нэрээ шилжүүлэх ёстой байсан. Тэгтэл сая аваар хийчихлээ гэж надад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх 40/,

 

Гэрч Э.Оюунбаатарын өгсөн: “...Дундговийн Дэлгэрцогт суманд зогсоод ус, ундааны зүйл болон 0,75 граммын Хараа архинаас 2 шил, 500 граммын 1 шил Хараа гэх архи тус тус худалдаж авсан би микрод сууж явсан. Дэлгэрцогт сумын дэлгүүрээс ус, ундаа, архи зэргийг худалдаж авсны дараа Приус машинд архи уудаггүй, тамхи татдаггүй хүмүүсээ суулгаад цааш хөдөлсөн. Тэр үед микрог жолоодож явсан Ч.С, тэрний хажууд Б.Б, хойд талын суудлуудад Б.Б, Ж.Б, Б.Б, Энхбаатар, Г.Т, Болд-Эрдэнэ, Ц.Б болон би сууж явсан. Замдаа Б.Б, Ж.Б, Энхбаатар, Б.Б, Б.Б бид нар худалдаж авсан архиа машин дотроо ууж дуусгасан. Ууж дуусгаад унтацгаасан, унтаж байхад түс тас гэх чимээ гараад Оюунболд намайг сэрээрэй, сэрээрэй гэж дуудаж байсан, нүд сэргээд харахад машин онхолдсон байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор машины хурдыг анзаараагүй. Бид нар жолоо барьж яваа хүнд архи өгөөгүй. Донсолгоотой замаар явж байх шиг байсан. Би эрүүл байна. Гэмтэл аваагүй.” гэх мэдүүлэг /хх 41/,

 

Гэрч П.Энхбаатарын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед Дундговь аймаг Дэлгэрцогт сумаас Улаанбаатар хот орох гээд ажлын хүмүүс Б.Б, Б.Б, Ц.Б, Г.Т, Ч.С, Болдоо, Оюунбаатар, Б.Б нарын хамт жолоочтой нийлээд 10-уулаа ногоон өнгийн микро маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Харин араас приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Ч.С-гийн эхнэр 2 жижиг хүүхэдтэй явж байсан нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд явж байтал тас гэх чимээ гараад л машин далбилзаад онхолдсон юм. Тээврийн хэрэгслийн урд талд жолоочтой нийлээд 2 хүн, харин хойд талын зааланд нь найман хүн зорчиж явсан юм. Тээврийн хэрэгслийг Ч.С жолоодож явсан. Жолоочоос бусад нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх 43/,

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №100 дугаартай дүгнэлт: “1.Талийгаачийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр баруун ухархайн хананаас дээш дух яс, баруун зүүн чамархай яс, доошоо суурь ясны их бага далавч, хойшоо дагз яс хүрч олон салаалж, сэлтэрхий үүсгэсэн шугаман хугарлууд, хатуу хальсны урагдал, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, баруун нүдний зовхины гадна булангаас баруун хөмсөг, дух зулайн хуйх дайрч, баруун хөхлөг сэртэн хүрсэн ангайж язарсан, хууларсан шарх, баруун мөр, баруун тохой, баруун шуу, зүүн сарвуу, бүсэлхий, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.3.Талийгаачийн цусанд хийсэн шинжилгээгээр цусанд 4,3 промилли, шээсэнд 3,9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 4.Талийгаач нь зам тээврийн ослын улмаас гавал тархины их гэмтлээр нас баржээ. 5.Талийгаачийн цусанд хийсэн биологийн шинжилгээгээр О /I/-р бүлгийн харьяаллын цустай байна.” гэжээ /хх 49-52/,

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №370 дугаартай дүгнэлт: “1.Б.Б-н-н биед бүсэлхийн 1, 2-р нугалам, ахар сүүлний 1, 2-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, аарцаг ясны сүүжний дэлбээ, суудал ясны зөрөөгүй, умдаг ясны зөрөөтэй хугарал, баруун 5, 6, 8, 9, 10, 11-р хавирганы дан хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун уушгины бүрэн бус авчилт, баруун зүүн уушгины эдийн няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, ховдолын цус харвалт, тархи доргилт, зулай, дагз, баруун өвдөгний шарх, дух, баруун шанаа, баруун шуу, бүсэлхий, хоёр гуя, хоёр шилбэний зулгаралт, зулай, хэвлийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6, 3.1.12, 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /хх 57-59/,

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №369 дугаартай дүгнэлт: “1.Г.Тийн биед баруун шагай ясны далд хоёрлосон хугарал, баруун шилбэ, шагайны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх 61-62/,

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №373 дугаартай дүгнэлт: ”1.Ц.Б-гийн биед бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /хх 64-65/,

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №372 дугаартай дүгнэлт: “1.Ч.С-гийн биед сээрний 11, 12-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, зулайн хуйхны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэжээ /хх 67-68/,

 

            Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №364 дугаартай дүгнэлт: “1.Ж.Б-ийн биед баруун сарвуу, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал, дух нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 89/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3142 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн БНСУ-д үйлдвэрлэгдсэн, HANKOOK фирмийн, 215/70R16 хэмжээстэй зүүн хойд дугуйн хаймар дугуй зүсэгдэж хагарсан гэмтэл, обуд хагарч, хугарсан гэмтлүүд ослын үед автомашин онхолдож өнхрөх үед үүссэн байна. 2.БНСУ-д үйлдвэрлэгдсэн, HANKOOK фирмийн, 215/70R16 хэмжээстэй баруун хойд дугуйн нүүр талд обудын амсар элэгдэж, хонхойж, зурагдаж, хаймар дугуй, обудын завсар чулуу мэт зүйл хавчуулагдсан гэмтэл, уг дугуйн ар талд обудын амсар хагарч эмтэрсэн гэмтэл, хагас гол хугарсан гэмтлүүд нь ослын үед автомашин онхолдож өнхрөх үед үүссэн байх үндэслэлтэй. 3.Зүүн, баруун хойд хоёр дугуйн хагарал, эвдрэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. 4.Зүүн хойд дугуй ашиглалтын явцад 1,4 мм хүртэл хээ элэгдэж, стандарт шаардлага хангахгүй болсон байна. Осол хэргийн материал ирүүлээгүй тул хээний элэгдэл осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.” гэжээ /хх 91-105/,

 

            2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ч.С МУ-ын ЗХДүрмийн зүйл заалтыг зөрчсөн эсэхийг тогтоосон мөрдөгчийн магадлагаа: "...8204 УНЯ дугаарын Х.Грэйс маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.С нь МУ-ын ЗХДүрмийн 3-р бүлгийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/.хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн 12 дугаар бүлгийн 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" мөн 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв" гэжээ /хх 106-107/,  

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-12/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх 14, 15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-20/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.   

 

            Шүүгдэгч Ч.С-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

         Гэмт хэргийн улмаас  Б.Бийн амь насыг хохироож, Б.Б, Ц.Б нарын эрүүл мэндэд хүнд, Г.Т-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ж.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч болон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.Сг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргадаггүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ч.С нь ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй /хх 126/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгч Ч.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно." гэж заасан байх тул мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ч.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгчийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.

 

Эрүүгийн 2034004830473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн №869367 дугаартай В, C, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Г.Т болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Чойжилсүрэнгийн Ч.С-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.С-гийн тэнссэн 2 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-гийн үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  7.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ч.С-гийн №869367 дугаартай В, C, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн Г.Т болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

  8.Эрүүгийн 2034004830473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

  9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Г.Т болтол шүүгдэгч Ч.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ