Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

 

 

    2021          01               20                                                2021/ШЦТ/17

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Уранчимэг,

Шүүгдэгч Э.Э, А.А, А.А, Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Нэрэн Э.Э, Харьд А.А, Бэсүд А.А, Багш Э.А нарт холбогдох эрүүгийн 1934005670149 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Э.Э, 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ Монгол технологийн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УЗ99105656 регистрийн дугаартай.

 

2.Монгол улсын иргэн, Харьд  А.А, 1999 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг  хариуцах чадвартай,  ФБ99087894 регистрийн дугаартай.

 

3.Монгол улсын иргэн, Бэсүд А.А, 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, ах, эгч нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УП98969586 регистрийн дугаартай.

 

4.Монгол улсын иргэн, Багш Э.А, 1997 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, философич мэргэжилтэй, ам бүл 3, эх, эмээгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, хувиараа орчуулагч хийдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УШ97031234 регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Э.Э, А.А, А.А, Э.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Э.Э-ын өгсөн: Э.А түүсэн. Би ямар ургамал байдгийг мэдээгүй учраас түүгээгүй гэх мэдүүлэг, 

 

Шүүгдэгч Э.А-гийн өгсөн: Ургамлыг би түүсэн. Энэ гурвыг мэдээгүй байхад  нь авч явсан. Зарим нь унтчихсан байх, зарим нь бие засах гээд явчихсан байсан гэх мэдүүлэг, 

 

Шүүгдэгч А.А.А өгсөн: Өмнө мэдүүлэг өгсөн тул дахин ярих зүйлгүй. Тухайн үед цагдаа нар миний Самсунг ноте 4 гар утас, жолооны үнэмлэх, 20 000 төгрөгийг авсан. Би эд зүйлээ эргүүлэн авмаар байна гэх мэдүүлэг, 

 

Шүүгдэгч А.А-ын өгсөн: Өмнө мэдүүлэг өгсөн тул дахин ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч А.А-ын өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой Э.А залгаад хамт хөдөө явах уу нөгөө найзын чинь байдаг газар ургадаг өвсийг очиж үзэх үү гэж асуусан. Би зөвшөөрч 3-4 цагийн үед Борнуур явахаар тохиролцсон. Тэгээд маргааш өдөр нь 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад замдаа бид нар 2 литрийн Сэнгүр пиво 1 савыг аваад түүнийгээ уугаад явсан. Э.А машин бариад явсан. Тэгээд би нэлээн согтсон. Урьд шөнө нь шөнөжингөө тоглоом тоглоод унтаагүй болохоор их ядарсан арын суудал дээр унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн Төв аймгийн Борнуур сум орж байгаа харагдсан бөгөөд тэндээс Урьхан зоогийн газраас жоохон өнгөрөөд замаас салах шиг болсон. Тэгээд нэг сэрээд хартал Э.А машинаа бариад буцаад Улаанбаатар хот руу явж байсан. Замдаа Баянчандмань сумын Цагдаагийн постон дээр саатуулагдан шалгуулахад ууттай өвс түүсэн байсан. Угаасаа түүх талаар яриад, түүх зорилготой, өөрсдөө л хэрэглэх гэж түүхээр явсан. Би урьд өмнө нь ганц нэг удаа татаж үзэж байсан.” гэх мэдүүлэг /хх 43, 102/,

 

Шүүгдэгч Э.А-гийн өгсөн: “Би одоогоор 2 долоо хоногийн өмнө өдрийг нь сайн санахгүй байна 11 дүгээр хороололд байдаг Уран бүтээлчдийн нэгдсэн Урлангийн ард ганцаараа тамхи татаад зогсож байтал намхан 3-4 ширхэг жижиг каннабисийн ургамалтай адилхан ургамал байхаар нь аваад гэртээ авч очиж өрөөндөө дэвтрийн завсар хийгээд хатаасан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө салхилах санаатай Э.Э-тай уулзаад нөгөө хатаасан өвсөө тамхины дотор талыг нь гаргаж байгаад хийж татсан. Тэгээд тэр өвсийг татсан чинь нойр хүрээд айхтар сүртэй мэдрэмж төрөөгүй. Хоолны дуршил нэмэгдэж байсан өөр онц зүйл болоогүй. Тэгээд Э.Эд би уг өвс хаана ургадаг талаар хэлсэн ба маргааш хамт явахаар болж би А.А-ыг хамт явах талаар утсаар асуухад зөвшөөрсөн. Тэгээд ямар унаагаар явах уу гэж яриад Э.Э-ы найз А.А машинтай учир асуугаад зөвшөөрвөл хамт авч явахаар болсон. Тэндээсээ тараад гэртээ очиж амарчхаад маргааш өдөр нь Э.Э 15 цагийн үед А.А машинтай нь авчирсан. А.А ирээд уулзацгаагаад 16 цаг өнгөрч байхад бид дөрөв Борнуур явахаар болсон. Өмнө жил А.А бид хоёр наадмаар Борнуур суманд очиход тэр өвс ер нь ургасан байсан харагдсан. Тэгээд тэрийг ярьж байгаад бөөндөө явахаар болоод л явцгаасан. А.А лангуун дээр суугаад ядраад байна гэсэн болохоор би машин барьж явсан. Би эрхийн үнэмлэхгүй болохоор Баянчандмань сумын постыг тойроод гарсан. Тэгээд Борнуур суманд очиж нөгөө өвсөө олж 5 уутанд хувааж түүсэн бөгөөд тэр үед А.А, А.А 2 замдаа ганц нэг пиво уугаад  тэгээд нойргүй хоносон гээд унтацгаасан байсан. Э.Э бие засаад хүрээд ирье гээд явсан хойгуур би түүж дуусаад машиндаа хийчхээд сууж байсан. Тэгээд буцаад явж байгаад Баянчандмань сумын Цагдаагийн постон дээр дөхөж ирээд салах замаа хэтэрсэн байсан учир бууж бие засангаа А.А дуудаад зүгээр болсон уу гэхэд зүгээр болсон гэхээр нь пост тулаад ирчихлээ чи бариад гарчих гээд өөрөөр нь бариулаад 20:30 цагийн үед постоор өнгөрөх гэтэл зогсоож шалгаад саатуулсан. Өөрсдөө л татах гэж түүсэн. Би хамгийн анх 5 жилийн өмнө ХБНГУ-д хэлний бэлтгэлд явж байхдаа каннабис гэх ургамлыг цаасанд ороосон байдалтай байхад нь татаж хэрэглэж үзэж байсан шиг санагдаж байна. Би түүнээс хойш Цагдаагийн байгууллагад баригдахаас өмнөх өдөр өвс татаж хэрэглэсэн. Би Улаанбаатар хотод 11-р хороолол Уран бүтээлчдийн нэгдсэн урлангийн барилгын хажуугаас өвс ургаж байсан. Тэрийг би аваад хатаагаад татаж үзсэн. Өвс гэж миний интернэтээс харсантай төстэй ургамал харагдсан тийм ургамлыг өвс гэж хэлж байсан. Тэгээд өчигдөр татсан өөр татаж байгаагүй. Бид А.А Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан." гэх мэдүүлэг /хх 44, 51-52, 107/,

 

Шүүгдэгч А.А өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 09 цаг болж байхад Э.Э-тай утсаар холбогдсон ба хөдөө яваад ирье машин чинь байна уу гэсэн. Тэгэхээр нь би өчигдөр өдөржингөө дэлгүүр дээрээ суусан шөнө тоглоод ядраад байна машин бол байна нойр хүрээд явахгүй байх гэхэд А.А ах байгаа цаадах чинь барчихна гэсэн. Тэгээд 13 цаг болох гэж байхад бид хоёр уулзаад миний тээврийн хэрэгсэлтэй А.А ахтай холбогдоод гэрт очиж авсан. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад Э.А  ах бас гэртээ завтай байна гэхээр нь бид гурав Э.А ахыг очиж аваад Хархорины тэнд байдаг хоолны газарт орж хоол идсэн. Тэгээд тэндээ бид 4 юм ярьж сууж байгаад Э.А, А.А ах хоёрын найз байдаг хөдөө ажлаар явахаар ярилцсан бөгөөд бид нар 1 савтай том пиво авч явсан. Тэгээд Э.А ах машин бариад пиво уугаагүй бөгөөд Э.Э бас айхтар их уугаагүй бараг бүгдийг нь А.А уусан ба би 2-3 татаад нойр хүрээд архи уугаад байдаггүй болохоор бага зэрэг согтсон. Тэгээд унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн Э.А ах зүгээр болсон уу гэж асуусан би зүгээр болсон яасан гэхэд ах нь үнэмлэх байхгүй чи өөрөө бариад постоор гарчих гэсэн. Өдөр яаж гарсан юм гэхэд зам салахаар нь тойроод гарчихсан, сая салдаг замаа олсонгүй гэсэн. Тэгээд би өөрөө машинаа бариад явсан бөгөөд Баянчандмань сумын постон дээр цагдаа шалгаж өвс түүсэн байна гээд саатуулсан. Би тэр талаар огт мэдээгүй нэг чухал ажил гараад машинаараа яваад өгөөч гэхээр нь л хамт явсан. Тэгээд ядраад унтаад өгсөн байсан бас жоохон халамцуухан байсан болохоор нам унтсан байсан. Би урьд өмнө нь огт хэрэглэж үзэж байгаагүй. Би өөрийн Приус-20 маркийн 2687 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг тээврийн хэрэгсэл нь Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Би өөрөө зээлээр авах гээд авч чадахгүй аавын нэр дээр авч байсан. Одоо бол төлөлтөө би өөрөө хийдэг бөгөөд төлөлт нь дуусаагүй байгаа. ...Бид дөрвийг шээлгээд нэг нэг ууттайг нь түүсэн гээд авчих, тэгвэл нээх хориод байхгүй ер нь гайгүй ш дээ гэж бид дөрвийг барьсан цагдаа хэлсэн. Тэгээд бид нарыг нэг нэгээр нь авч ороод мэдүүлэг гэж хэлээгүй шууд бичлэг хийсэн. Би бичлэг хийж байгааг нь мэдээгүй. Анх барьсан ахлах дэслэгч цолтой цагдаагийн алба хаагч ягаан өнгөтэй ноте 4 гар утас, жолооны үнэмлэх хурааж аваад одоо болтол миний гар утас болон жолооны үнэмлэхийг өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх 45, 96, 97/,

 

Шүүгдэгч Э.Э-ы өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 00 цаг өнгөрч байхад сааданд сууж байхад Э.А гэдэг залуу 11 дүгээр хорооллын тэр хавиас байрны ар талд ургасан байсан жоохон өвс байсныг бүгдийг нь аваад ирлээ гээд хатсан жоохон өвс авч ирсэн. Тэгээд Э.А бид хоёр тамхины янжуурын дотор талыг авч хаяад тэндээ нөгөө өвсөө хийгээд татаж үзсэн. Тэгсэн би тамхи ч татаж үзээгүй ба татаад уушгилах гээд бага зэрэг хэцүү байсан толгой эргээд сонирхолтой санагдаад ундаа ууж, юм идмээр санагдаад, бас нойр хүрээд эхэлсэн. Тэгээд тэндээсээ би өөрөө зөвшөөрөлгүй гарсан байсан учир шууд гэр лүүгээ харьж амарсан. Маргааш өглөө нь А.А бид хоёр уулзаад цааш явж А.А Э.А хоёртой уулзаад бид дөрөв хоол идэж байгаад нөгөө ургамал хаана ургадаг талаар ярилцахад Э.А хаана ургадгийг нь мэднэ гэж байсан. Зургийг нь гаргаж үзүүлэхэд тиймээ ийм ургамал байсан гээд түүхээр болоод шууд А.А машинтай 16 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Борнуур орохоор явсан. Би өөрөө машин барьж яваагүй болохоор яг хаагуур салсныг сайн мэдэхгүй ямар ч байсан нэг газар ирээд шороон зам дээгүүр явж байхад хажуугаар нь ганц нэг харагдсан ба нөгөө зурагтай адилхан байхаар нь хөөе энэ хавиар чинь байгаа юм байна даа гээд жоохон яваад түүсэн. Замдаа бид нар 1 том пиво авч уусан. Э.А ах машин барьж явсан болохоор уугаагүй. Би бас ганц нэг уугаад сайн ууж чадахгүй болохоор больсон. Тэгээд А.А, А.А хоёр хувааж уугаад хоёулаа унтаад өгсөн. Тэгээд тэр хавиар Э.А ах нөгөө өвсөө 5 уутанд түүсэн. Тэндээсээ шууд хөдлөөд орой болох гээд байсан болохоор нар буулаа гялс явъя гээд явцгаасан. Тэгээд явж байхад Баянчандмань сумын Цагдаагийн постон дээр замын цагдаа зогсоож шалгаад бид нарын түүсэн өвсийг олж хараад тэгээд саатуулсан. Би зургийг нь харж байсан болохоор тэр өвсийг мөн болов уу гээд харж л байсан. Яг түүх гэхээр мэдэхгүй байсан бөгөөд би бие засчхаад ирэхэд Э.А ах аль хэдийн 5 уутанд бага багаар нь түүгээд бэлдчихсэн байсан. Ер нь бол би тэр өвсийг хэрэглэж үзээд боломжийн юм байна гэж бодоод Э.А ах тэнд байдаг гэхээр нь л дахин хэрэглэж үзье гэж бодоод л хамт явсан. Би урьд өмнө огт хэрэглэж үзэж байгаагүй бөгөөд уржигдар орой хэрэглэж үзээд сонирхолтой санагдаад тэгээд түүж хэрэглэж үзэхээр болоод явсан. Би Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг санахгүй байна. А.А өөрийнх нь машинтай явсан ба нэр дээрээ шилжүүлж аваагүй гэж сонсож байсан. Ер нь гадуур интернэтээр зөндөө мэдээлэл явдаг. Би эмээдэг байсан ч гэсэн ганц нэг хэрэглэж үзчих юмсан гэж л боддог байсан тэрнээс огт хэрэглэж үзээгүй.” гэх мэдүүлэг /хх 46, 91, 92/,

 

Гэрч Э.Болдбаатарын өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн замд Төв аймгийн Баянчандмань сумын зам дээр 2687 УНО улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Э.А, А.А, Э.Э, А.А нар нь сэтгэцэд нөлөөлөх ургамал 3 килограммыг тээвэрлэж явсныг зохицуулагч Ж.Отгонбаярын хамт илрүүлсэн. Тэгээд Ж.Отгонбаярын хамт Төв аймгийн Баянчандмань сумын пост нь дээр аваачиж сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгахаар тестээр үзэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Мөн Э.А, А.А,  Э.Э, А.А нар нийт 5 ууттай өвс түүсэн байснаас хүн нэг бүр аль ууттай өвс түүснээ ярьж хэлсэн. Хүн нэг бүрийн хэлсэн зүйлийг Ж.Отгонбаяр өөрийнхөө гар утсаар бичлэг хийж авсан. Тэгээд Ж.Отгонбаяр нь эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгсөн. Хамгийн түрүүнд зохицуулагч, дэслэгч Ж.Отгонбаяр зогсоож шалгасан би шалгаж байхад нь очсон. Анх зогсоож шалгахад яг ямар байдалтай байсныг нь Ж.Отгонбаяр л мэдэж байгаа. Намайг очиход автомашинд дөрвүүлээ байсан. Мөн тэд нар бүгдээрээ сэрүүн байсан. Э.А, А.А, Э.Э, А.А нар нь бүгдээрээ нэг нэгийг түүсэн. Харин нэг уутыг нь бүгдээрээ нийлүүлж түүсэн, анхны удаагаа явж байна гэж хэлж байсан. Тэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Э.А, А.А, Э.Э, А.А нарыг тестээр шалгасан байгаа. Мөн түүнийгээ гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч ажилласан Төв аймгийн Баянчандмань сумын пост дээр 2019.7.16-ны өдөр үндсэн ээлжээр зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаяр бид хоёр ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хх 47-48/,

 

Гэрч Э.Жаргалсайханы өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би 19 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын пост дээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад өвс аччихсан 4 залуу явж байна гээд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаяр тэр дөрвөн залууг 2687 УНО улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн хамт пост нь дээр авч ирсэн. Тэгээд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаяр тэр дөрвөн залууг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгана гээд байцаагч нарын өрөө рүү аваад орсон. Тэр дөрвөн залуу амыг нь зангидаж боосон тортой эд зүйл аваад орж байгаа харагдсан. Тортой зүйл дотор ногоон өнгийн ургамал харагдаж байсан. Би Э.А, А.А, Э.Э, А.А нартай постны үүдэн дээр тааралдсан. Тэр үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинж тэмдэг харагдаагүй. Төв аймгийн Баянчандмань сумын пост дээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр үндсэн ээлжээр зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаяр, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Жаргалсайхан нар ажиллаж байсан. Тэд нар яг юу ярьж байсныг нь мэдэхгүй байна. Учир нь дэслэгч Ж.Отгонбаяр өрөө рүүгээ аваад орсон. Э.А, А.А, Э.Э, А.А нарын биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 49-50/,

 

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би өөрийнхөө ногооны талбай дээр байсан. Манай ногооны талбай Төв аймгийн Борнуур сумын Агьт гэдэг газар байдаг. Манай ногооны талбайн зүүн талд сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг газар нэг саарал жижиг Приус 20 маркийн машин байхаар нь яваад очсон чинь шууд машинаа асаагаад дөрвүүлээ машиндаа суугаад засмал зам руу зугтаачихсан. Тэгээд тэд нар Улаанбаатар хот руу явдаг замаар ороод явчихсан. Би ардаас нь дугаарыг нь хараад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэр машины улсын дугаар нь 2687 УНО улсын дугаартай Приус 20 маркийн машин байсан. Намайг тэд нар дээр очих гээд явж байхад дөрвүүлээ өвс ургасан газар цагаан торонд юм түүгээд байж байсан. Төв аймгийн Борнуур сумын Агьт гэдэг газар нэг хэсэгт ургадаг тэрнээс дөрвөн эрэгтэй хүн түүж байхаар би очсон. Би хувцсыг нь хараагүй, анзаараагүй. 2019.7.16-ны өдрийн 13-15 цагийн хооронд өвс түүж байсан.” гэх мэдүүлэг /хх 181-182/,

 

Гэрч П.Батмөнхийн өгсөн: “Би Төв аймгийн Борнуур сумын газрын даамлын ажил эрхэлдэг. Манай Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутагт “Агьт” гэх нэртэй газар байдаг. “Агьт” гэх газар нь Борнуур сум болон Жаргалант сум хоёрын аль алинд нь байдаг бөгөөд голоор засмал зам явж хуваагдсан байдаг. Засмал замын ертөнцийн зүгээр зүүн тал нь Төв аймгийн Борнуур сумын нутаг баруун тал нь бол Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр болж явдаг.” гэх мэдүүлэг /хх 183-184/

 

Иргэний нэхэмжлэгч П.Ганбилэгийн өгсөн: “Зээлдэгч С.Хандмаа нь 2019.01.25-ны өдөр “Есөн шижир” ХХК-тай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2,9 хувийн хүүтэй зээлж 2687 УНО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг өмчлөх эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлэн зээлдэгч унаж явах нөхцөлтэйгөөр дамжуулан зээл авсан. Унаж явах нөхцөлтэйгөөр зээлсэн тохиолдолд тухайн автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, осол аваар гаргавал бусдад учруулсан хохирлыг манай компани болон гуравдагч этгээдэд төлөх, татвар торгууль төлөх зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Төлөлтийг сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр график гаргасан. Сард төлөх мөнгө нь 642 544 төгрөгийг төлөх ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар 2019.10.20-ны төлөлтийг хийгээгүй. Зээлийн үлдэгдэл төлбөр нь 8 300 000 төгрөг байна. Хэрвээ манай компанид зээлээ төлөхгүй, барьцаа хөрөнгөд ямар нэгэн хохирол учирвал нотлох баримтаа бүрдүүлэн зээлдэгч С.Хандмаагаас нэхэмжлэх болно. Мөн барьцааны гэрээнд зааснаар зээлийн төлбөр болон зээлийн хүүг 2 сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд “Есөн шижир” ХХК автомашиныг хурааж, өөрийн эзэмшилд байлгахаар заасан байдаг. Иймээс манай “Есөн шижир” ХХК-нд барьцаа хөрөнгө болох автомашин нь маш чухал юм. 2687 УНО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Есөн шижир” ХХК мөн. Тус тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байхгүй. Энэ машин нь гаалиар дөнгөж орж ирээд манай компаниас лизингийн зээлээр авсан автомашин. Зээлдэгч нь тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирол, тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо, торгууль, татвар зэргийг өөрөө хариуцахаар гэрээнд заасан байдаг.” гэх мэдүүлэг /хх 39-40/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4140 дугаартай дүгнэлт: “1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Э.А” гэсэн хаягтай шээс, “Э.Энхнамуун” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. “А.А” гэсэн хаягтай шээс, “А.А” гэсэн хаягтай шээс зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55, 56-57/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4139 дугаартай дүгнэлт: “1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Ургамал объект-1 жин 646 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл, “Ургамал объект-2 жин 675 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл,  “Ургамал объект-3 жин 290 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл,  “Ургамал объект-4 жин 966 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл, “Ургамал объект-5 жин 303 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 4.Манай лабораторид тодорхойлох боломжгүй. 5.Дээрх ургамлын хадгалалт, хамгаалалтаас шалтгаалан чанар байдалд /жин муудах/ ямар нэг өөрчлөлт орох боломжтой. Нойтон ургамлыг хатааж цаасан уутанд хийж хадгална.” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх 60-61, 62-63/, 

 

            гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-16/, 2687 УНО улсын дугаартай T.Prius 20 /Приус 20/ маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хяналтын прокурорын 2020.02.07-ний өдрийн 03 дугаартай тогтоол /хх 195-196/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-26/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019.7.19, 21-ний өдрийн шүүгдэгч нарыг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай талаарх №923, 909, 910, 924 дугаартай дүгнэлт /хх 65-66, 68-69, 71-72, 74-75/, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 5 913 600 төгрөгөөр тогтоосон талаарх “Эй жэй жэй эм” ХХК-ны үнэлгээний тайлан /хх 202-210/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 108-111/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 136-158/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э, Э.А, А.А, А.А нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн нутаг “Агьт” гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй бодис”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 2687 УНО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:

  

Шүүгдэгч А.А-ын өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой Э.А залгаад хамт хөдөө явах уу нөгөө найзын чинь байдаг газар ургадаг өвсийг очиж үзэх үү гэж асуусан. Би зөвшөөрч 3-4 цагийн үед Борнуур явахаар тохиролцсон. Тэгээд маргааш өдөр нь 15 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гараад замдаа бид нар 2 литрийн Сэнгүр пиво 1 савыг аваад түүнийгээ уугаад явсан. Э.А машин бариад явсан. Тэгээд би нэлээн согтсон. Урьд шөнө нь шөнөжингөө тоглоом тоглоод унтаагүй болохоор их ядарсан арын суудал дээр унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн Төв аймгийн Борнуур сум орж байгаа харагдсан бөгөөд тэндээс Урьхан зоогийн газраас жоохон өнгөрөөд замаас салах шиг болсон. Тэгээд нэг сэрээд хартал Э.А машинаа бариад буцаад Улаанбаатар хот руу явж байсан. Замдаа Баянчандмань сумын Цагдаагийн постон дээр саатуулагдан шалгуулахад ууттай өвс түүсэн байсан. Угаасаа түүх талаар яриад, түүх зорилготой байсан. Ядраад унтаад өгсөн байсан. Ер нь бол өөрсдөө л хэрэглэх гэж түүхээр явсан. Би урьд өмнө нь ганц нэг удаа татаж үзэж байсан.” гэх мэдүүлэг /хх 43, 102/,

Шүүгдэгч Э.А-гийн өгсөн: “Би одоогоор 2 долоо хоногийн өмнө өдрийг нь сайн санахгүй байна 11 дүгээр хороололд байдаг Уран бүтээлчдийн нэгдсэн Урлангийн ард ганцаараа тамхи татаад зогсож байтал намхан 3-4 ширхэг жижиг каннабисийн ургамалтай адилхан ургамал байхаар нь аваад гэртээ авч очиж өрөөндөө дэвтрийн завсар хийгээд хатаасан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө салхилах санаатай Э.Этай уулзаад нөгөө хатаасан өвсөө тамхины дотор талыг нь гаргаж байгаад хийж татсан. Тэгээд тэр өвсийг татсан чинь нойр хүрээд айхтар сүртэй мэдрэмж төрөөгүй. Хоолны дуршил нэмэгдэж байсан өөр онц зүйл болоогүй. Тэгээд Э.Эд би уг өвс хаана ургадаг талаар хэлсэн ба маргааш хамт явахаар болж би А.Аыг хамт явах талаар утсаар асуухад зөвшөөрсөн. Тэгээд ямар унаагаар явах уу гэж яриад Э.Эы найз А.А машинтай учир асуугаад зөвшөөрвөл хамт авч явахаар болсон. Тэндээсээ тараад гэртээ очиж амарчхаад маргааш өдөр нь Э.Э 15 цагийн үед А.А машинтай нь авчирсан. А.А ирээд уулзацгаагаад 16 цаг өнгөрч байхад бид дөрөв Борнуур явахаар болсон. Өмнө жил А.А бид хоёр наадмаар Борнуур суманд очиход тэр өвс ер нь ургасан байсан харагдсан. Тэгээд тэрийг ярьж байгаад бөөндөө явахаар болоод л явцгаасан. А.А лангуун дээр суугаад ядраад байна гэсэн болохоор би машин барьж явсан. Би эрхийн үнэмлэхгүй болохоор Баянчандмань сумын постыг тойроод гарсан. Тэгээд Борнуур суманд очиж нөгөө өвсөө олж 5 уутанд хувааж түүсэн бөгөөд тэр үед А.А, А.А 2 замдаа ганц нэг пиво уугаад  тэгээд нойргүй хоносон гээд унтацгаасан байсан. Э.Э бие засаад хүрээд ирье гээд явсан хойгуур би түүж дуусаад машиндаа хийчхээд сууж байсан. Тэгээд буцаад явж байгаад Баянчандмань сумын Цагдаагийн постон дээр дөхөж ирээд салах замаа хэтэрсэн байсан учир бууж бие засангаа А.А дуудаад зүгээр болсон уу гэхэд зүгээр болсон гэхээр нь пост тулаад ирчихлээ чи бариад гарчих гээд өөрөөр нь бариулаад 20:30 цагийн үед постоор өнгөрөх гэтэл зогсоож шалгаад саатуулсан. Өөрсдөө л татах гэж түүсэн. Би хамгийн анх 5 жилийн өмнө ХБНГУ-д хэлний бэлтгэлд явж байхдаа каннабис гэх ургамлыг цаасанд ороосон байдалтай байхад нь татаж хэрэглэж үзэж байсан шиг санагдаж байна. Би түүнээс хойш Цагдаагийн байгууллагад баригдахаас өмнөх өдөр өвс татаж хэрэглэсэн. Би Улаанбаатар хотод 11-р хороолол Уран бүтээлчдийн нэгдсэн урлангийн барилгын хажуугаас өвс ургаж байсан. Тэрийг би аваад хатаагаад татаж үзсэн. Өвс гэж миний интернэтээс харсантай төстэй ургамал харагдсан тийм ургамлыг өвс гэж хэлж байсан. Тэгээд сүүлд өчигдөр татсан өөр татаж байгаагүй. Бид А.А Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан." гэх мэдүүлэг /хх 44, 51-52, 107/,

Шүүгдэгч А.А өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 09 цаг болж байхад Э.Этай утсаар холбогдсон ба хөдөө яваад ирье машин чинь байна уу гэсэн. Тэгэхээр нь би өчигдөр өдөржингөө дэлгүүр дээрээ суусан шөнө тоглоод ядраад байна машин бол байна нойр хүрээд явахгүй байх гэхэд А.А ах байгаа цаадах чинь барьчихна гэсэн. Тэгээд 13 цаг болох гэж байхад бид хоёр уулзаад миний тээврийн хэрэгсэлтэй А.А ахтай холбогдоод гэрт нь очиж авсан. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад Э.А  ах бас гэртээ завтай байна гэхээр нь бид гурав Э.А ахыг очиж аваад Хархорины тэнд байдаг хоолны газарт орж хоол идсэн. Тэгээд тэндээ бид 4 юм ярьж сууж байгаад Э.А, А.А ах хоёрын найз байдаг хөдөө ажлаар явахаар ярилцсан. ...Би өөрийн Приус-20 маркийн 2687 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан.” гэх мэдүүлэг /хх 45, 96, 97/,

Шүүгдэгч Э.Э-ы өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 00 цаг өнгөрч байхад сааданд сууж байхад Э.А гэдэг залуу 11 дүгээр хорооллын тэр хавиас байрны ар талд ургасан байсан жоохон өвс байсныг бүгдийг нь аваад ирлээ гээд хатсан жоохон өвс авч ирсэн. Тэгээд Э.А бид хоёр тамхины янжуурын дотор талыг авч хаяад тэндээ нөгөө өвсөө хийгээд татаж үзсэн. Тэгсэн би тамхи ч татаж үзээгүй ба татаад уушгилах гээд бага зэрэг хэцүү байсан толгой эргээд сонирхолтой санагдаад ундаа ууж, юм идмээр санагдаад, бас нойр хүрээд эхэлсэн. Тэгээд тэндээсээ би өөрөө зөвшөөрөлгүй гарсан байсан учир шууд гэр лүүгээ харьж амарсан. Маргааш өглөө нь А.А бид хоёр уулзаад цааш явж А.А Э.А хоёртой уулзаад бид дөрөв хоол идэж байгаад нөгөө ургамал хаана ургадаг талаар ярилцахад Э.А хаана ургадгийг нь мэднэ гэж байсан. Зургийг нь гаргаж үзүүлэхэд тиймээ ийм ургамал байсан гээд түүхээр болоод шууд А.А машинтай 16 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Борнуур орохоор явсан. Би өөрөө машин барьж яваагүй болохоор яг хаагуур салсныг сайн мэдэхгүй ямар ч байсан нэг газар ирээд шороон зам дээгүүр явж байхад хажуугаар нь ганц нэг харагдсан ба нөгөө зурагтай адилхан байхаар нь хөөе энэ хавиар чинь байгаа юм байна даа гээд жоохон яваад түүсэн.” гэх мэдүүлэг /хх 46, 91, 92/,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би өөрийнхөө ногооны талбай дээр байсан. Манай ногооны талбай Төв аймгийн Борнуур сумын Агьт гэдэг газар байдаг. Манай ногооны талбайн зүүн талд сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг газар нэг саарал жижиг Приус 20 маркийн машин байхаар нь яваад очсон чинь шууд машинаа асаагаад дөрвүүлээ машиндаа суугаад засмал зам руу зугтаачихсан. Тэгээд тэд нар Улаанбаатар хот руу явдаг замаар ороод явчихсан. Би ардаас нь дугаарыг нь хараад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэр машины улсын дугаар нь 2687 УНО улсын дугаартай Приус 20 маркийн машин байсан. Намайг тэд нар дээр очих гээд явж байхад дөрвүүлээ өвс ургасан газар цагаан торонд юм түүгээд байж байсан. Төв аймгийн Борнуур сумын Агьт гэдэг газар нэг хэсэгт ургадаг тэрнээс дөрвөн эрэгтэй хүн түүж байхаар би очсон. Би хувцсыг нь хараагүй, анзаараагүй. 2019.7.16-ны өдрийн 13-15 цагийн хооронд өвс түүж байсан.” гэх мэдүүлэг /хх 181-182/,

Гэрч Э.Болдбаатарын өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн замд Төв аймгийн Баянчандмань сумын зам дээр 2687 УНО улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Э.А, А.А, Э.Энхнoмун, А.А нар нь сэтгэцэд нөлөөлөх ургамал 3 килограммыг тээвэрлэж явсныг зохицуулагч Ж.Отгонбаярын хамт илрүүлсэн. Тэгээд Ж.Отгонбаярын хамт Төв аймгийн Баянчандмань сумын пост нь дээр аваачиж сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгахаар тестээр үзэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Мөн Э.А, А.А, Э. Э.Э, А.А нар нийт 5 ууттай өвс түүсэн байснаас хүн нэг бүр аль ууттай өвс түүснээ ярьж хэлсэн. Хүн нэг бүрийн хэлсэн зүйлийг Ж.Отгонбаяр өөрийнхөө гар утсаар бичлэг хийж авсан.” гэх мэдүүлэг /хх 47-48/,

Гэрч Э.Жаргалсайханы өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би 19 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын пост дээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад өвс аччихсан 4 залуу явж байна гээд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаяр тэр дөрвөн залууг 2687 УНО улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн хамт пост нь дээр авч ирсэн. Тэгээд зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаяр тэр дөрвөн залууг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгана гээд байцаагч нарын өрөө рүү аваад орсон. Тэр дөрвөн залуу амыг нь зангидаж боосон тортой эд зүйл аваад орж байгаа харагдсан. Тортой зүйл дотор ногоон өнгийн ургамал харагдаж байсан. Би Э.А, А.А, Э.Э, А.А нартай постны үүдэн дээр тааралдсан. Тэр үед ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртээгүй, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинж тэмдэг харагдаагүй. Төв аймгийн Баянчандмань сумын пост дээр 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр үндсэн ээлжээр зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаяр, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Жаргалсайхан нар ажиллаж байсан. Тэд нар яг юу ярьж байсныг нь мэдэхгүй байна. Учир нь дэслэгч Ж.Отгонбаяр өрөө рүүгээ аваад орсон. Э.А, А.А, Э.Э, А.А нарын биед ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 49-50/,

Гэрч П.Батмөнхийн өгсөн: “Би Төв аймгийн Борнуур сумын газрын даамлын ажил эрхэлдэг. Манай Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутагт “Агьт” гэх нэртэй газар байдаг. “Агьт” гэх газар нь Борнуур сум болон Жаргалант сум хоёрын аль алинд нь байдаг бөгөөд голоор засмал зам явж хуваагдсан байдаг. Засмал замын ертөнцийн зүгээр зүүн тал нь бол Төв аймгийн Борнуур сумын нутаг баруун тал нь бол Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр болж явдаг юм.” гэх мэдүүлэг /хх 183-184/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4140 дугаартай дүгнэлт: “1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Э.А” гэсэн хаягтай шээс, “Э.Э” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “А.А” гэсэн хаягтай шээс, “А.А” гэсэн хаягтай шээс зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55, 56-57/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 4139 дугаартай дүгнэлт: “1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн “Ургамал объект-1 жин 646 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл, “Ургамал объект-2 жин 675 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл,  “Ургамал объект-3 жин 290 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл,  “Ургамал объект-4 жин 966 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл, “Ургамал объект-5 жин 303 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн нойтон ургамал мэт зүйл зэргээс дельта-9-тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. 4.Манай лабораторид тодорхойлох боломжгүй. 5.Дээрх ургамлын хадгалалт, хамгаалалтаас шалтгаалан чанар байдалд /жин муудах/ ямар нэг өөрчлөлт орох боломжтой. Нойтон ургамлыг хатааж цаасан уутанд хийж хадгална.” гэх, гэрэл зургийн үзүүлэлт /хх 60-61, 62-63/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14/, шүүгдэгч нараас 5 ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамлыг эд мөрийн баримтаар тооцон хураан авах ажиллагаа, 5 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт, 4 ширхэг CD бичлэг зэргийг хүчинтэйд тооцсон хяналтын прокурорын 2019.7.18-ны өдрийн 15, 18 дугаартай тогтоол /хх 31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.А, А.А нар нь  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай өвс” гэх нэршилтэй ургамлыг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт ургадаг болохыг мэдсэн үүний үндсэн дээр дээрх ургамлыг түүхээр Э.Э, А.А нартай үгсэн тохиролцож Улаанбаатар хотоос Борнуур сум руу тээврийн хэрэгслээр явж улмаар уг ургамлыг таньж түүн 5 уут савлан машины багажид хийсэн үйлдэл нь  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Э.А, А.А Э.Э, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

шүүгдэгч Э.Э, А.А, А.А нар нь "Э.А түүсэн. Ямар ургамал байдгийг мэдээгүй учраас түүгээгүй."  гэж гэм буруу дээр маргасан бөгөөд шүүх шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн:

 шүүгдэгч А.А-ын: “Би 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой Э.А залгаад хамт хөдөө явах уу нөгөө найзын чинь байдаг газар ургадаг өвсийг очиж үзэх үү гэж асуусан. Би зөвшөөрч 3-4 цагийн үед Борнуур явахаар тохиролцсон. ...угаасаа түүх талаар яриад, түүх зорилготой байсан. Ер нь бол өөрсдөө л хэрэглэх гэж түүхээр явсан. Би урьд өмнө нь ганц нэг удаа татаж үзэж байсан.” гэх мэдүүлэг /хх 43/,

Шүүгдэгч Э.Агийн өгсөн: “...А.А ирээд уулзацгаагаад 16 цаг өнгөрч байхад бид дөрөв Борнуур явахаар болсон. Өмнө жил А.А бид хоёр наадмаар Борнуур суманд очиход тэр өвс ер нь ургасан байсан харагдсан. Тэгээд тэрийг ярьж байгаад бөөндөө явахаар болоод явцгаасан. ...Өөрсдөө л татах гэж түүсэн. Би хамгийн анх 5 жилийн өмнө ХБНГУ-д хэлний бэлтгэлд явж байхдаа каннабис гэх ургамлыг цаасанд ороосон байдалтай байхад нь татаж хэрэглэж үзэж байсан шиг санагдаж байна. Би түүнээс хойш Цагдаагийн байгууллагад баригдахаас өмнөх өдөр өвс татаж хэрэглэсэн." гэх мэдүүлэг /хх 44, 51-52/,

Шүүгдэгч А.А өгсөн: “...13 цаг болох гэж байхад бид хоёр уулзаад А.А ахтай холбогдоод миний тээврийн хэрэгсэлтэй гэрт нь очиж авсан. Тэгээд бид гурав юм ярьж сууж байгаад Э.А ах бас гэртээ завтай байна гэхээр нь бид гурав Э.А ахыг очиж аваад Хархорины тэнд байдаг хоолны газарт орж хоол идсэн. Тэгээд тэндээ бид 4 юм ярьж сууж байгаад хөдөө явахаар ярилцсан.” гэх мэдүүлэг /хх 45/,

Шүүгдэгч Э.Э-ы өгсөн: “...маргааш өглөө нь А.А бид хоёр уулзаад цааш явж А.А, Э.А хоёртой уулзаад бид дөрөв хоол идэж байгаад нөгөө ургамал хаана ургадаг талаар ярилцахад Э.А хаана ургадгийг нь мэднэ гэж байсан. Зургийг нь гаргаж үзүүлэхэд тиймээ ийм ургамал байсан гээд түүхээр болоод шууд А.А машинтай 16 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Борнуур орохоор явсан." /хх 46/ гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн гэж үзэв.

 

Дээрх мэдүүлгээс шүүгдэгч Э.Э, А.А, А.А нарыг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

  Гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцох бөгөөд шүүгдэгч А.А-ын: “...нөгөө найзын чинь байдаг газар ургадаг өвсийг очиж үзэх үү гэж асуусан. Би зөвшөөрч 3-4 цагийн үед Борнуур явахаар тохиролцсон. ...угаасаа түүх талаар яриад, түүх зорилготой байсан. Ер нь бол өөрсдөө л хэрэглэх гэж түүхээр явсан.” гэх мэдүүлэг /хх 43, 102/, шүүгдэгч Э.А-ий өгсөн: “...А.А ирээд уулзацгаагаад 16 цаг өнгөрч байхад бид дөрөв Борнуур явахаар болсон. Өмнө жил А.А бид хоёр наадмаар Борнуур суманд очиход тэр өвс ер нь ургасан байсан харагдсан. Тэгээд тэрийг ярьж байгаад бөөндөө явахаар болоод явцгаасан. ...Өөрсдөө л татах гэж түүсэн." гэх мэдүүлэг /хх 44, 51-52, 107/, шүүгдэгч А.А.А өгсөн: “...Тэгээд тэндээ бид 4 юм ярьж сууж байгаад хөдөө явахаар ярилцсан.” гэх мэдүүлэг /хх 45, 96, 97/, шүүгдэгч Э.Э-ы өгсөн: “...маргааш өглөө нь А.А бид хоёр уулзаад цааш явж А.А, Э.А хоёртой уулзаад бид дөрөв хоол идэж байгаад нөгөө ургамал хаана ургадаг талаар ярилцахад Э.А хаана ургадгийг нь мэднэ гэж байсан. Зургийг нь гаргаж үзүүлэхэд тиймээ ийм ургамал байсан гээд түүхээр болоод шууд А.А машинтай 16 цагийн үед Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Борнуур орохоор явсан." /хх 46, 91, 92/  гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг Делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг түүхээр урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлуудыг нотлоогүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хавтаст хэрэгт хуурамчаар нотлох баримтууд бэхжүүлсэн, хавтаст хэргийн 185-188 дугаар хуудсанд хэрэгт байхгүй байсан нотлох баримтуудыг хавсаргасан, мөн энэ хуудсанд давхардсан нотлох баримтууд авагдсан зэрэг үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах мөн миний үйлчлүүлэгч Э.Э, А.А, А.А нар энэ хэргийг үйлдээгүй талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруу нь тогтоогдоогүй гэж үзэн ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг;

 шүүх мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон энэ зүйл хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэгийг нотлоогүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасан тул өмгөөлөгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсхүл шүүгдэгч Э.Э, А.А, А.А нарыг гэм буруугүйд тооцуулах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.  

  

            Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д 5 жил хорих ял, шүүгдэгч А.А, Э.Э, А.А нарт тус бүр 4 жил хорих ял оногдуулах санал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүгдэгч Э.Агийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, шүүгдэгч А.А, А.А, Э.Э нарыг хорихгүйгээр хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Э.А 1997 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 23 настай, ам бүл 3, эх, эмээгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон,  

Шүүгдэгч А.А 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, ам бүл 5, өвөө, эмээ, ах, эгч нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, 

Шүүгдэгч Э.Э 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Шинэ Монгол технологийн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан,

 Шүүгдэгч А.А 1999 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй болох нь хавтас хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Э.А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэн түүнд 1 жил 6 сар хорих ял,

Шүүгдэгч А.А, Э.Э, А.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй байх тул үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан тус бүрийг 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нар нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Төв аймгийн Жаргалант сумын нутгаас авахдаа шүүгдэгч А.А.А эзэмшлийн 2687 УНО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн байх бөгөөд;

 

             Дээрх тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.А нь "Есөн шижир" ХХК-наас 11 сая төгрөгөөр 24 сарын хугацаатай төлөх нөхцөлтэйгөөр лизингийн зээлээр худалдан авсан болох нь тус компанийн хуулийн зөвлөх П.Ганбилэгийн өгсөн мэдүүлэг /39-40/, шүүгдэгч А.А.А өгсөн: Би өөрийн Приус-20 маркийн 2687 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг тээврийн хэрэгсэл нь "Есөн шижир" ХХК-ны дээр байдаг. Би өөрөө зээлээр авах гээд авч чадахгүй аавын нэр дээр авч байсан. Төлөлтөө би өөрөө хийдэг гэх мэдүүлгээр түүний эзэмшлийн болох нь тогтоогдсон.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж" ...гэмт  хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгоно.", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураах." тус тус зааснаар 5 913 600 төгрөгийн үнэ бүхий 2687 УНО улсын дугаартай T.Prius 20 /Приус 20/ маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

           

Эрүүгийн 1934005670419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг цагаан ууттай өвсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 4 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 

Шүүгдэгч нарын 2020.3.30-ны өдрөөс 2020.4.01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийг /2-р хх 6-10, 30-32/ эдлэх ялд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Нэрэн Э.Э, Харьд А.А, Бэсүд А.А, Багш Э.А нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э, А.А нарыг тус бүр 1 /нэг/ жил хорих ялаар, шүүгдэгч Э.А-ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э, А.А нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч Э.Ад оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, Э.Э, А.А, Э.А нарын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  5.Эрүүгийн 1934005670419 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг цагаан ууттай ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, 4 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5 913 600 төгрөгийн үнэ бүхий Toyota Prius 20 /Тоёота Приус 20/ маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт оруулсугай.  

 

  7.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, Э.Э, А.А, Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ