Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 633

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч С.Төмөрбат, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: М*******НҮТББ.

Нэхэмжлэгч: УПК.

Хариуцагч: Б.О.А.Ж.С

Гуравдагч этгээд: БУДЦГХЗ

Нэхэмжлэлийн шаардлага: “Б.О.А.Ж.С-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар М*******-ийн 4719.4 м кв, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалаар 15238 м кв нийт 19957.4 м кв газар цуцалсан нь хууль бус б******* болохыг тогтоолгох, авто зогсоол баригдаагүй 7210.87 м кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зогсоол баригдсан 12746.53 м кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг даалгуулах, дээрх А/88 дугаар тушаалаар УПК-ийн газраас 6567,5 м кв, А/128 дугаар тушаалаар 4155 м кв нийт 10722,5 м кв газар цуцалсан нь хууль бус б******* болохыг тогтоолгох, авто зам, зогсоол баригдаагүй 10720,5 м кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зам зогсоол баригдсан 1,08 м кв, 0,92 м кв газрыг ижил төстэй чанар алдагдахгүй газар олгож өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд БУДЦГХЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, иргэдийн төлөөлөгч Б.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М*******, УПК нь 2016 онд БОАЖС-ын А/116, А/189 тоот тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэлээр улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гэрчилгээ болон гурван талт гэрээг байгуулан газар ашиглах эрхээ авч б*******. Тус сургуулийн ашиглаж байгаа газрын газар ашиглах эрхийг цуцалсан мэдэгдлийг 2015 оны 4 сарын 19-ний өдөр Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн. Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалаар Монголын үндэсний их сургуулиас 4,719,4 метр квадрат газар, УПК-ийн газраас 6,567,5 метр квадрат газрыг цуцалсан болохыг мэдэгдсэн мэдэгдэл ирсэн. Мэдэгдлийг хүлээж аваад Байгаль орчин аялал жуулчлалын яаман дээр очсон. Ямар учраас цуцалсныг нь асуухад Авто зогсоол, үйлчилгээний цогцолбор барих зорилгоор цуцалсан гэсэн. Бид авто зогсоол барихад хөрөнгө оруулаад, тодорхой зардлыг нь даагаад, авто зогсоол баръя, хамтран ажиллая, хаана барихыг нь хэлэлцэж байгаад шийдье. Манай эзэмшлийн газрыг хэвэнд нь үлдээнэ үү гэсэн санал тавьсан. Гэтэл биднийг үл тоомсорлон та нар шүүхэд ханд. Хэрэв шүүхэд хандвал дахин нэмж газар эзэмших эрхийг чинь цуцална шүү гэсэн хариуг Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Р******* гэж хүн өгсөн. Тушаалаар шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх гэсэн тусгай зарчмыг баримтлаагүй. Мэдэгдсэн гэдэг боловч хэнд, хэзээ мэдэгдсэн гэдэг тодорхойгүй. Мэдэгдсэн гэдэг нотлох баримтаа одоог хүртэл хавтас хэрэгт өгөөгүй. Иймээс Байгаль орчин, аялал, жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаал мөн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 тоот газар эзэмших эрхийг цуцалсан тухай тушаалуудыг хууль бус б******* болохыг тогтоолгож, хүчингүй болгох, Авто зогсоол баригдаагүй 7210,87 метр квадрат газрыг буцааж олгохыг даалгах, Авто зогсоол баригдсан 12746,83 метр квадрат газрыг ижил төстэй чанар алдагдахааргүй газраар солин олгож өгөхийг даалгаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “А/88 тоот тушаалыг хууль бус гэж үзээд шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд А/128 тоот тушаалыг гаргасан. Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд ирж заргалдлаа гэж А/128 тоот тушаалыг гаргасан. А/128 тоот тушаалыг гаргахдаа А/88 тоот тушаалыг хүчин төгөлдөр бус болгоогүй бөгөөд тухайн газар нь хоорондоо давхцаж байна. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нийтийн зориулалтаар газрыг түр ашиглахдаа газар эзэмшигчтэй зөвшилцөх заалттай байдаг. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасныг баримталсан, Монгол улсын засгийн газрын 2015 оны 624 тоот  тогтоолыг үндэслэсэн гэдэг. Энэ тогтоол нь аялал жуучлалыг хөгжүүлнэ гэсэн тогтоол болохоос маргаан бүхий газартай холбогдсон тогтоол биш. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ажлын хэсгийн хамтарсан дүгнэлтэд гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт, Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргааны 05 дугаар сарын 12-ны өдрийн саналыг үндэслэсэн гэсэн байдаг. Энэ дүгнэлтэд М*******, УПК-той холбогдсон заалт байхгүй. Өөр бусад компаниудтай холбогдсон дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг. Тушаал дээр 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг хавсаргав гээд 2017 оны 05 дугаар 16-ны өдөр тушаал гаргасан байдаг. Гэвч хавтас хэрэгт яамнаас авчирч өгсөн мэргэжлийн хяналтын дүгнэлт нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тушаал гарснаас хойш огноотой байгаа. Шүүхэд өгсөн баримтуудыг харахад тус 2 сургуулиас хүчингүй болгосон 1,9 га газраа бүгдийг нь Б******* уулын, Д******* газрын хамгаалалтын захиргаанд олгосон байдаг. Гэтэл өнөөдөр гаргаж өгсөн тушаалыг харахад нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанд 1.9 га газрыг олголоо гэж шийдвэрлэсэн байна. А/128 тоот тушаал 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Гэтэл 05 дугаар сарын 25-ны өдөр Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанд нийт 3 га газрыг аялал жуулчлал, авто зогсоолын журмаар ашиглахаар тушаал гаргасан нь өнөөдрийн өгсөн баримтад харагдаж байна. 2018 онд газар ашиглах гэрээ дүгнэх хуудас гэсэн баримтад бусдын эрх ашиг хөндөгдсөн эсэх гэдэгт шүүхээр маргаантай тус актыг түдгэлзүүлсэн захирамж хэвээрээ байгаа гэдгийг тусгаагүй. Харин ч бусдын газартай давхцаагүй ямар нэгэн зөрчилгүй гээд өөрсдөө дүгнэлт гаргасан байна. Сонсгох ажиллагааны хувьд О******* сайд зурагтаар амралтын газруудын эрхийг хүчингүй болгож байна гэж өөрөө мэдэгдэл хийсэн. Маргааш нь бид яаман дээр очиход тушаал гаргаж өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Яаман дээр өөрөөр сонсгох ажиллагаа хийгдсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч талаас гомдол гаргаад шүүхээр маргаж эхлэх үед А/128 тоот тушаалыг гаргасан. УПК болон М*******-тай байгуулсан гурван талт гэрээ нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд газрын тухай хуулийн 39 болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчвөл газар эзэмших эрхийг цуцална гэж заасан байдаг. Гэвч УПК болон М******* ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар улсын хэрэгцээнд авахаар Монгол улсын засгийн газрын тогтоол гарчихсан байгаа юм бол яагаад урьдчилан мэдэгдэж болоогүй юм бэ? Тэнд УПК болон М*******-ийн 2 үл хөдлөх хөрөнгө байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Уг тушаалуудыг гаргахдаа Монгол Улсын Их Хурлын тогтоол, Монгол улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлж ажилласан байдаг. 2016 онд Монгол Улсын Их Хурал, Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Үүнд аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөлгүй нийтийн авто зогсоол, үйлчилгээний газруудыг барихыг тусгаж өгсөн байдаг. Үүний дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2017 оны төсвийг батлахдаа 2,9 тэрбум төгрөг батлаад Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хаана зогсоол барих шаардлагатай. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ нь хаана байгааг судлахад З*******д байрлах авто зогсоолын асуудал яригдсан. Учир нь дэлхийд хамгийн анхны Д******* газар гэдгээрээ алдартай гадаад болон дотоодын олон жуулчид цуглардаг. Авто замын мэргэжлийн газрууд болон аялал жуулчлалын газрууд судалгаа хийгээд өдөрт хэдэн хүн, хэдэн машин цуглардаг, ямар үйл явдал болдог, гал түймэр гарахад тусгай хэрэгцээний машин очих боломжгүй гэх мэтийн нөхцөл байдлуудыг судлаад 05 дугаар сарын 10-нд Монгол улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайд маргаан бүхий газарт авто зогсоол барихыг дэмжиж газрыг нь олгосон. Үүний дагуу судалж үзэхэд “Энигма” ХХК маргаан бүхий газрыг олон жилийн өмнөөс ашиглаж байгаад өөрийн эзэмшлийн 2 сургуульд газраа хувааж өгсөн байдаг. Нийт 30 га газартай. Энэ газраас хэсэгчилж цуцалж байгаа бөгөөд гэрээг нь хүчингүй болгосон, анх олгосон тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон зүйл байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдэд өмчлүүлснээс бусад газрыг төр буцаан авч болдог. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар үнэлж авч болно. Эдгээр хууль болон Монгол улсын засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.” гэв.

Гуравдагч этгээд БУДЦГХЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанаас Богд уулын д******* газрын З*******гийн аманд Улаанбаатар хотын иргэдийг ая тухтай амруулах, аялуулахаар аяллын зам, маршрут баталсан байдаг. Тухайн аялж байгаа газартаа иргэд авто машинаа зогсоох, бие засах ямар ч боломжгүй. Мөн аялал, жуучлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэсэн Монгол улсын засгийн газрын хөтөлбөр байдаг. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөгдсөн аялал, жуулчлалын зам, чиглэлийг тэмдэгжүүлэх, шаардлагатай орон, байр барих, тээврийн хэрэгслийн зогсоол барих, биеийн тамирын болон нийтийн бусад арга хэмжээг явуулах газар журмыг тогтоох, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, тэдгээрийг иргэд аж ахуй нэгжүүдтэй хамтран тохижуулах гэсэн БУДЦГХЗ-ны эрх үүргийн дагуу Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны сайдад хандан 3 га газар дээр авто зогсоол болон нийтийн бие засах газрыг баръя гэсэн саналыг тавин тухайн газар дээр авто зогсоол нь баригдсан байна. Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрийг гаргуулсан. Тухайн авто зогсоол, нийтийн бие засах газар нь д******* газарт зайлшгүй шаардлагатай байдаг.  Мөн авто зогсоол, нийтийн бие засах газар барих нь Улаанбаатар хотын иргэдээс гаргасан санаачилга юм. БУДЦГХЗ-ны даргад нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулахад БУДЦГХЗ-ны даргаас эвлэрэх боломжтой гэж ярьсан. БУДЦГХЗ-ны үйл ажиллагаа явуулсан талбайн хажуугийн талбай дээр нийтийн бие засах газар бариад, үлдсэн ашиглалтад ороогүй талбайг буцаан олгоход татгалзах зүйлгүй гэсэн. Германы засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжаар нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулахаар төсөл, хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдсэн. Өнөөдөр маргаашийн дотор барилгын ажлыг эхлүүлэх боломжтой боловч шүүх дээр маргаантай байгаа гэдэг үндэслэлээр тухайн үйл ажиллагаа эхэлж чадахгүй өдийг хүрч байна. Хариуцагч байгууллагаас шийдвэр гаргавал бидний зүгээс нэхэмжлэлийн хоёр болон гуравдах шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн гурван шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болон бусад шаардлагууд хоорондоо давхцах боломжтой юм. Нэг дэх шаардлагыг шүүх хангаж шийдэх юм бол бусад шаардлагыг хангах шаардлагагүй гэж үзэж байна. Хариуцагч талаас Монгол Улсын Их Хурлын тогтоол, нийтийн сайн сайхны төлөө ард иргэдэд үйлчлэх чиг үүргийнхээ дагуу авто машины зогсоол барьсан гэж маргаж байгаа боловч эрх бүхий албан тушаалтан хууль дээдлэх ёсонд захирагдах ёстой. Маргаан бүхий А/88 болон А/128 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч М*******(цаашид М******* гэх)-ийн болон УПК, Б.О.А.Ж.С-ын2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/88, мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын М******* болон УПК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус яамны сайдын А/88 дугаар тушаалаар М*******-ийн 4719.4 м кв, А/128 дугаар тушаалаар 15238 м кв нийт 19957.4 м кв газар цуцалсан нь хууль бус б******* болохыг тогтоолгох, авто зогсоол баригдаагүй 7210.87 м кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зогсоол баригдсан 12746.53 м кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг даалгуулах гэж, дээрх А/88 дугаар тушаалаар УПК-ийн газраас 6567,5 м кв, А/128 дугаар тушаалаар 4155 м кв нийт 10722,5 м кв газар цуцалсан нь хууль бус б******* болохыг тогтоолгох, авто зам, зогсоол баригдаагүй 10720,5 м кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зам зогсоол баригдсан 1,08 м кв, 0,92 м кв газрыг ижил төстэй чанар алдагдахгүй газар олгож өгөхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн  шаардлагаа өөрчилж, энэ хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.    

Нэхэмжлэгч “хуулийн дагуу тусгай хамгаалалттай газарт ашиглаж байгаа газраас Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл байхгүй байхад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж төрийн захиргааны байгууллагад ашиглуулахаар олгож байгаа нь хууль бус” гэж харин хариуцагч “Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан эрх хэмжээний хүрээнд нийгмийн зайлшгүй шаардлага, нийтийн хэрэгцээг хангаж бүтээн байгуулалт хийх үндэслэлээр нэхэмжлэгчийн ашиглаж буй газраас 3 га газрыг хэсэгчлэн цуцалж БУДЦГХЗ-д олгосон нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргаж байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргахыг даалгаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Б.О.Н.Х.А.Ж.С-ын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар нэхэмжлэгч М*******-д 15.5 га газрыг Эко сургуулийн зориулалтаар, мөн сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар М*******-д 10 га, УПКид 12.7 га газрыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар олгосон байна. Б.О.А.Ж.С-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай” А/88 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэн, иргэдийг ая тухтай амарч зугаалахад зориулж, автомашин болон дугуйн зогсоолын цогцолбор үйлчилгээ, нийтийн бие засах газар байгуулахад Б******* уулын д******* газрын З*******гийн аманд газар ашигладаг М*******-ийн газраас 4719.4 м кв, УПКийн газраас 6567.5 м кв талбайг хэсэгчлэн цуцалж дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох газартай хамтран ажиллаж гэрээ байгуулахыг Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгожээ.

Б.О.А.Ж.С-ын энэхүү шийдвэр хуулийн дагуу газар ашиглагч этгээдийн ашиглаж байгаа талбайгаас тодорхой хэмжээний газрыг хэсэгчлэн цуцлахдаа Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрхийг цуцлах талаарх заалтуудад үндэслээгүй, зөвхөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн ойлгомжгүй шийдвэр болжээ.

Сайдын тушаал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”, 36 дугаар зүйлийн 36.1 “Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах” гэсэн заалтуудыг үндэслэсэн нь нэхэмжлэгчийн ашиглаж байгаа газраас хэсэгчлэн цуцлах эрх зүйн ямар үндэслэл байсныг баримтлаагүй, нэхэмжлэгч газар ашиглах явцдаа Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн эсэх үйл баримтад үндэслээгүй нь уг захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан гэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий А/88 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ашиглаж б******* газраас хэсэгчлэн цуцалсан шийдвэр холбогдох хууль, журамд үндэслээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэв.

Хариуцагчийн тайлбар, уг тушаалаар цуцалсан маргаан бүхий газарт иргэдийг ая тухтай амрахад зориулж авто зогсоол, нийтийн бие засах байгууламж, хогийн цэг байгуулах зэргээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас дүгнэхэд уг тушаал Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан “нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн нийтийн эдэлбэрт газрыг ашиглах” зорилгоор гарсан, уг зорилгодоо нийцсэн гэж дүгнэхээр байна.

Б.О.А.Ж.С-ын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах, эрх олгох тухай” А/128 дугаар тушаалаар УПКид олгосон 12.7 га газраас 4155 м кв, М*******-д олгосон 15.5 га газраас  8522 м кв, мөн тус сургуульд олгосон 10 га газраас 6716 м кв нийт 1.9 га газрыг нийгмийн зайлшгүй шаардлагыг харгалзан Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг хууль зүйн үндэслэлээ болгон цуцалжээ.

Тушаалд баримталсан Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалд нь “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болох” зохицуулалт байна.

Гэхдээ Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч Захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хуулийн дагуу ашиглаж байгаа газрыг нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд ашиглаж шийдвэр гаргах эрхтэй  боловч хуулийн энэ заалт иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болохгүй.

Энэ нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно.” гэж зааснаар тодорхойлогдож байна. 

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх зохицуулалтаар бусдын ашиглалтад байгаа газрыг нийгмийн сайн сайхны төлөө ашиглах шаардлага байгаа бол үүссэн шаардлагын хүрээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болохыг захиргааны байгууллагад зөвшөөрснөөс бус тухайн шаардлагыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцлах эрхийг олгоогүй гэж тайлбарлаж хэрэглэхээр байна.

Иймд шүүх хариуцагч Б.О.А.Ж.С дээрх А88, А128 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг цуцалсан нь буруу байх тул алдаатай захиргааны актуудаа зөвтгөх байдлаар дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Гэхдээ хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхийн шийдвэрийг биелүүлж дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч М******* болон УПКийн маргаан бүхий газарт хөндөгдсөн 3 га газрыг ашиглах эрх нь сэргээгдэн хуулийн хүрээнд хадгалагдан үлдэх байдлаар шийдвэрлэх үүрэгтэй болно.

Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг газар нутагт газар ашиглах талаарх төрийн бодлого боловсруулж хэрэгжилтийг хангах эрхтэй хэдий ч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн хүрээнд зөв шийдвэрлэх үүрэгтэй.

Түүнчлэн энэхүү төрийн захиргааны төв байгууллага иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ашиглаж байгаа газрыг нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагаар хуульд заасан тодорхой болзлыг хангаж тусгай хэрэгцээнд ашиглах шийдвэр гаргаж болох хэдий ч гагцхүү хуульд үндэслэсэн шийдвэр гаргах эрхтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.О.А.Ж.С-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/88 дугаар тушаалаар 1.1 га газрыг цуцлах болсон тухай мөн оны 04 дүгээр сарын 12 буюу 2 хоногийн өмнө 217 дугаар албан бичгээр, 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалаар 1.9 га газрыг  цуцлах болсон тухай 05 дугаар сарын 15-ны өдөр Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргааны даргын гарын үсэг бүхий 338 дугаар бүхий албан бичгээр тус тус мэдэгдэл хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26 дугаар зүйлийн 26.2-т “энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонгох ажиллагаа гэнэ.” гэж хуульчилснаас үзэхэд хариуцагч захиргааны акт гаргах талаараа эрх нь хөндөгдөж байгаа этгээдэд зөвхөн мэдэгдээд зогсохгүй түүнд тайлбар, санал гаргах боломжит хугацаа олгосон байхыг ойлгохоор байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд энэ хэргийн гуравдагч этгээд болох БУДЦГХЗ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий газрын ашиглалтын талаар нэхэмжлэгчтэй эвлэрэх санал тавьсан нь хариуцагч өөрийн гаргасан захиргааны актын алдааны талаар ойлгож, харилцан буулт хийж асуудлыг шийдвэрлэх гарц  байгаа гэж ойлгогдохоор байгаа бөгөөд энэ нь хариуцагчийг дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэх бас нэг үндэслэл болсон гэж үзнэ.  

Нөгөө талаар хариуцагчийн А/88, А/128 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ашиглаж б******* газраас хэсэгчлэн цуцалсан 3 га газрыг Б******* уулын д******* газрын хамгаалалтын захиргаанд олгож,гэрчилгээ олгон гэрээ байгуулсныг зөвтгөх боломжгүй.

Учир нь хамгаалалтын захиргаанд нийтийн үйлчилгээнд зориулсан автомашины зогсоол, бие засах газар, хогийн цэгийг хариуцан өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг байхгүйн дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх хуулиар олгогдоогүй байна.

Мөн түүнчлэн Б.О.А.Ж.С-ын А/88, А/128 дугаар тушаалаар цуцлагдсан нэхэмжлэгчийн 3 га газар нь автомашины болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хогын нэгдсэн цэг барихаар төлөвлөсөн газартай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/952 дугаар албан бичиг түүний хавсралт зураг , 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/1279 дүгээр албан бичиг түүний хавсралт зураг , 07 дугаар сарын 24-ны өдрийн 1/1310 дугаар албан бичиг түүний хавсралт  -аар тогтоогдож байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШЗ2017/3772 дугаар захирамжаар Б.О.А.Ж.С-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/88, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын М*******, УПК-д холбогдох хэсгүүдийг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд энэ шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШТ2017/0507 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэдий ч энэ захирамж, тогтоолыг хариуцагч биелүүлээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй.....” гэсэнтэй нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.  

Нэгэнт Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь зохицуулалт нь газар ашиглагчийн тухайн газраа ашиглах эрхийг болон тухайн газарт баригдсан автозогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэгийн байгууламжийг ашиглах эрхийг хязгаарлахгүй тул нэхэмжлэгч М*******-ийн “авто зогсоол баригдаагүй 7210.87 м.кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зогсоол баригдсан 12746.53 м.кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг, УПК-ийн “авто зам, зогсоол баригдаагүй 10720.5 м.кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зам, зогсоол баригдсан 1.08 м.кв, 0.92 м.кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг хариуцагчид даалгах” гэсэн үлдсэн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв..

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11,106.3.13-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.О.А.Ж.С-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/88, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын М******* болон УПК-д холбогдох хэсгүүдийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг даалгаж, нэхэмжлэгч М*******-ийн “авто зогсоол баригдаагүй 7210.87 м.кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зогсоол баригдсан 12746.53 м.кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг даалгах”, УПКийн “авто зам, зогсоол баригдаагүй 10720.5 м.кв газрыг буцааж олгохыг даалгах, авто зам, зогсоол баригдсан 1.08 м.кв, 0.92 м.кв газрыг ижил төстэй чанар алдахгүй газар олгож өгөхийг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн үлдсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинээр захиргаааны акт гаргаагүй тохиолдолд тус яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/88, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалуудын М******* болон УПК-д холбогдох хэсгүүд хүчингүй болохыг дурдсугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

ШҮҮГЧИД С.ТӨМӨРБАТ

Д.ХАЛИУНА