Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

  

 

 

 

 

 

 

 

    2021           02               23                                                  2021/ШЦТ/48

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Лхагвадорж,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга,

Хохирогч М.Н /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Г.Т-д холбогдох эрүүгийн 2034000000538 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Г.Т, 1984 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа Төв аймаг Баян-Өнжүүл оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НГ80000009 регистрийн дугаартай.  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Г.Т-ын өгсөн: Тэр өдөр би гэртээ байж байгаад манай нутгийн дүү ирээд намайг авч яваад Алтан овоо гэдэг газар очсон. Сумын удирдлагууд болон хүмүүс очсон байсан. Дээжийнх нь чулууны урд нь хойш нь харж сууж байгаад чулуу аваад хойш нь шидсэн чинь энэ хүний нүүрэн дээр цохисон юм шиг байсан. Өөр сайн санахгүй байна гэх мэдүүлэг, 

 

Хохирогч М.Н-ын өгсөн: Би “Эрдэнэ жас” компанид геологич хийдэг.  Тэр үед Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Алтан овоо гэх газар хайгуулын ажил гүйцэтгэж байсан. Тэгээд хайгуулын үйл ажиллагаа гүйцэтгэж байтал ажлын байран дээр минь сумын удирдлагууд болон ард иргэд бүгдээрээ согтуу ирсэн. Бидний хийж байсан ажилтай танилцана гээд тэгээд танилцаад сүүлд өрөмдөж байсан газар дээр очсон байгаа. Өрөмдөж байсан газар очоод хүмүүст ажлаа танилцуулаад явж байх хооронд Г.Т гэдэг хүн өрөмний хажууд байсан хайрцагтай дээжний хажууд сууж байсан. Байн байн эргэж хараад чулуугаа авч шидэх гэж байхад нь хажуунаас хүмүүс шидэж болохгүй гэсэн. Тэгээд 2-3 удаа зангаж байснаа шууд 15 см хэмжээтэй чөмгөн дээжийг аваад шидсэн. Тэр нь миний зүүн нүдэн дээр онож,  хөдөлмөрийн чадварыг сар гаран алдагдуулсан. Цар тахалтай байсан болохоор гэрээрээ эмчлүүлсэн. Санаатайгаар ажлын байран дээр минь ирж чулуугаар цохисон гэж хэлмээр байна. Тухайн үед хийлгэсэн эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилж байна. Нийт 551 000 төгрөг байгаа байх. Хөдөлмөрийн чадвар алдсан сар гарангын цалингаа  мөн нэхэмжлэх хүсэлт тавьж байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Г.Т-ын өгсөн: “Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг Халзангийн гол гэх газар мал маллаж амьдардаг. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчим худ болох Мөнхбатын гэрт очсон. Мөнхбатынх урьд өдөр нь унага тамгалж найр хийсэн байсан бөгөөд тухайн айлд манай нутгийн Мандах гэх залуу байсан бөгөөд намайг хүргээд өг гэж хэлж байсан юм. Мөнхбатын гэрт байсан хүмүүсийн хамт 0,5 граммын нэг шил архи мөн айраг уусан. Тэгээд тухайн айлдаа сууж байтал Мөнхбат ахын дүү Цэрэндаш ирээд мотоциклоо орхичих Цээл 2 дугаар багийн нутаг Алтан овоо уулыг ухаад байна очиж уулзчихаад ирье Баян-Өнжүүлийн иргэд очиж байна гэж хэлсэн. Тэгээд Цэрэндашийн хамт сумын төвөөр орж цайны газарт орж бууз идчихээд дэлгүүрээс нэг шил архи, идэх юм аваад Алтан овоо уул орохоор хөдөлсөн. Замдаа Зоргол хайрхны энгэрт зогсоод авсан архинаасаа өргөөд үлдсэнийг нь Цэрэндаш, Цэрэндашийн найз Жаргал, Жаргалын эхнэр бид дөрөв хувааж уучхаад хөдөлсөн. 12 цагийн орчим Цээл 2 дугаар багийн нутаг Алтан овоо уулын баруун энгэрт очиход сумын төвөөс засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга, байгаль орчны байцаагч, иргэдийн хурлын төлөөлөл болох 2-3 хүн очиж тухайн уул ухаж байгаа ажиллагааг болиулах талаар шаардлага тавьж байсан. Би машинаасаа буугаад тухайн компанийн үйл ажиллагаа явуулж өрөм тавьж байгаа газар очсон. Газраас дээж гэж гаргасан урд чулуунаас нь нэг хагарсан талыг аваад өөрийнхөө баруун талын мөрөн дээгүүрээ давуулаад шидчихсэн чинь миний ард зогсож байсан эмэгтэйн зүүн талын нүдэн дээр нь оночихсон. Тэгсэн чинь сумын байгаль орчны байцаагч Намжилмаа ирээд болохгүй ээ миний дүү гээд намайг уулнаас буулгаад машинд суулгасан. Тэгээд нөгөө хүмүүс уулзаж дууссаны дараа Цэрэндаш намайг Мөнхбат ахын гэрт хүргэж өгсөн бөгөөд би тухайн айлдаа унтаж амарчхаад 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэртээ харьсан. Би архи ууснаасаа болоод нэлээд халчихсан байсан. Гэхдээ болсон юмаа санаж байгаа. Би хүн онож цохино гэж шидээгүй. Санаандгүй хойшоогоо чулуу аваад шидчихсэн чинь оночих шиг болсон. Би тухайн байгууллагын хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Алтан овоо гэх уул нь тахилгатай догшин манай нутгийн иргэд шүтдэг уул бөгөөд тухайн газрыг ухуулахгүй гэж бухимдсандаа чулуу аваад шидчихсэн юм. Би анх удаа л тухайн газарт очсон. М.Н гэх хүнийг бол танихгүй. Ямар нэг харилцаа холбоо байхгүй.“ гэх мэдүүлэг /хх 36-37/,

...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа чулуу аваад шидчихсэн нь үнэн. Би үйлдсэн хэргийнхээ талаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга байна уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тэр хүн рүү хэргээр гэмтээх гэж шидээгүй санамсаргүй үйлдлээс болоод тухайн хүнийг оночихсон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үйл явдлыг санаж байгаа өөрийгөө удирдан жолоодох чадвар бол байсан гэхдээ халамцуу л байсан. Би тухайн хүнийг танихгүй хэрэг гарснаас хойш 3-4 хоногийн дараа нэг ярьсан. Тэр үедээ М.Н-аас уучлалт гуйсан. Би хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй байгаа хохирогчтойгоо холбоо бариад хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 49-50/,

 

Хохирогч М.Н-ын өгсөн: “Би Төв Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн нутаг Алтан-Овоо гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баян-Өнжүүл сумын засаг дарга, Засаг даргын тамгын газрын ажилчид тэргүүтэй хүмүүс ирцгээсэн. Тэгээд тэр хүмүүс эхлээд манай үйл ажиллагаа болон бичиг баримттай танилцаад тэгээд өрөм хийж байгаа талбайтай танилцана гээд хамт явцгаасан. Тухайн газрыг та нар ухчихсан байна гээд байсан. Сүүлд нэг цэнхэр дээлтэй хүн ирсэн тэгээд дээж чулуу үзэж байгаад эхлээд шидэхгүйгээр зангаад байсан тэгээд дээжтэй чулуун дээр сууж байгаад миний зогсож байсан зүг рүү шидсэн тэр чулуу нь зүүн нүдийг оносон ийм учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Нутаг усанд нь явуулж байгаа үйл ажиллагаанаас болж л шидсэн байх гэж би бодож байна. Намайг цохисон гэх хүн согтуу байсан. Тэр хүн намайг чулуугаар миний зүүн нүдэнд нэг удаа л цохисон. Тухайн үед гаднаас ирсэн болон манай ажилчид нийлээд 30 гаруй хүн байсан. Би гомдолтой байна. Тухайн үед зориуд зохион байгуулалтай л ирсэн хүмүүс бас нэг хүн нь тухайн үед хутга гаргаж ирээд чихийг чинь огтлоод өгье гэж байсан.“ гэх мэдүүлэг /хх 7-8/,

            ...Ажлын байран дээр зохион байгуулалттай ирж санаатайгаар миний толгой руу чулуу шидэж гэмтээсэн. Би өмнө зүс л харж байсан хүн сайн бол танихгүй. Зүүн нүд хавдаж цус хурсан байсан эмчид үзүүлээд томографт харуулсан тариа хийлгэсэн шинжилгээгээр тархины хавантай хавдартай гэж байсан мөн нүдний эмчид үзүүлсэн байгаа. Цаашид тархины цахилгаан бичлэг эмчилгээ хийлгэ гэж байсан. Би гомдолтой байгаа. 2020 оны 8 дугаар сарын 24-нөөс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилдаа явж чадаагүй сард 1 500 000 төгрөгийн цалин авдаг.” гэх мэдүүлэг /хх 9/,

 

Гэрч О.Анхбаярын өгсөн: “Би Г О ХХК-нд өрмийн мастер ажил хийдэг. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Алтан овоо гэх газар ирээд ажиллаж эхэлсэн. Тэгтэл 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байх нэг танихгүй эрэгтэй ганцаараа ирээд энэ газрыг битгий өрөмд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол ямар нэг байдлаар бид нар зогсооно гэж хэлээд явсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийж байтал 14 цагийн үед манай өрмөн дээр 17-18 хүн ирсэн. Тэгээд нэг туранхай нүдний шилтэй залуу техникээ доош нь буулга чадахгүй бол өөр арга хэмжээ авна багтална засна гэж хэлсэн. Тэгээд манай геологич М.Н руу 50 гаран насны халамцуу эрэгтэй хүн хутга гаргаж ирээд чихийг нь огтолно уул усны чих огтоллоо гээд байсан. Тэгээд байж байтал бас нэг дээлтэй залуу М.Н эгч рүү чулуу шидээд нүүрэнд нь оносон байх өөр зүйл болоогүй. Манай Г О ХХК-нд тусгай зөвшөөрөл байдаг. Манай ажлаас Шинээ, Отгонбаяр, М.Н гэж хүмүүс байсан. Чулуу шидсэн хүн их согтуу байсан. Тэр нүдний шилтэй залуу техникээ буулгаж үйл ажиллагаагаа зогсоохгүй бол дараа өөр арга хэмжээ авна агтална гэж л хэлсэн.“ гэх мэдүүлэг /хх 10-11, 24-25/,

 

Гэрч С.Шинэбаярын өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өнжүүл суманд ажлаа хийгээд байж байтал машинтай эрэгтэй, эмэгтэй нийлсэн 20-оод хүн ирсэн. Тэгээд ажилчдын байран дээр байж байгаад өрмөн дээр тэр хүмүүс ирээд Анхбаяр өрмөө асаах гэж байхад нэг залуу Анхбаяр луу томроод байх шиг байсан. Тэгээд тэр М.Н гэдэг хүн бид нар ажлын талбай засаж байна гэж хэлсэн чинь та нар энийг ажлын талбай засаж байна гэж байгаа юм уу тэгвэл бид нар та нарыг засаад өгий гээд байсан. Би огт танихгүй болохоор хэн тэгж хэлснийг мэдэхгүй байна. Настай эрээн хувцастай нэг халамцуу ах хутга гаргаж ирээд одоо засаад өгий гээд байсан. Тэгтэл дээлтэй нэг согтуу хүн дээж чулуу оролдож сууж байгаад чулуу аваад шидтэл М.Н гээд хүний нүүрэнд оночихсон. Ер нь бол өрмөө зогсоо гээд байсан. Манай Г О ХХК-нд тусгай зөвшөөрөл байдаг. Надад бол ямар нэгэн гомдол санал алга байна. Тухайн хүмүүс согтуу байсан. Би тэр хүмүүсийг харвал танина. Би ирсэн хүмүүсийг огт танихгүй. Харин манай ажлаас Анхбаяр, Отгонбаяр, М.Н гэх хүмүүс байсан. Намайг зодож дарамталсан зүйл байхгүй. Тэр дээлтэй согтуу залуу газар сууж байгаад дээж чулуунаас шидсэн чинь нүүрэнд нь нэг удаа оносон өөр зодож цохиогүй.“ гэх мэдүүлэг /хх 12-13, 26-27/,

 

Гэрч М.Сүхбатын өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өнжүүл суманд шөнийн ээлжинд гарчхаад амарч байтал орой нь баахан хүмүүс ирээд явсан гээд өрөмдлөгийн ажил зогсчихсон байсан. Тухайн үед яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Хэн гэдэг хүн ямар шалтгааны улмаас цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Манай Г О ХХК-нд тусгай зөвшөөрөл байдаг. Надад огт таних хүн байхгүй, урьд өмнө ирж дарамталсан зүйл байхгүй.“ гэх мэдүүлэг /хх 14-15, 28-29/,

 

Гэрч О.Алтанбаярын өгсөн: “Тэр өдөр би Амгалангийн хамт Баян-Өнжүүл сумын Засаг дарга Амармэнд, Иргэдийн хурлын дарга Өлзийсүрэн нартай уулзаад Алтан-Овоог ухаж байгаа Ээж ХХК-ийн талаар уулзаж ярилцаад тэгээд үйл ажиллагаатай нь танилцах тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг зогсоох Засаг даргын захирамжтай тэр газарт очсон. Тэгээд үйл ажиллагаатай нь танилцаад байж байхад нутгийн иргэд бид нарыг ирэх сургаар цугларсан байсан тэгээд бид нар тухайн ХХК-д үйл ажиллагаа зогсоох талаар шаардлага тавьсан тэгтэл уурхайг хариуцаж байсан М.Н бид нарын өөдөөс их муухайгаар бид нар ухаагүй би засаж байна гэж хэлсэн. Тэгтэл нэг залуу мод барьчихсан М.Н-ыг чихийг чинь огтолно шүү гэж хэлж байсан ер нь тухайн үед М.Н тэнд байсан нутгийн иргэдийг даапаалсан маягаар харьцаад байсан. Би яг хэн шидсэн талаар хараагүй. Би тухайн үед огт тэгж дарамталсан зүйл байхгүй. Тэнд тэгж хутга барьсан хүн огт байхгүй. Ээж ХХК үйл ажиллагааг нутгийн захиргааны байгууллагатай хамтран зогсоох шаардлага хүргүүлэхээр л очсон. Тэр газарт ажиллаж байсан хүмүүсийг нутгийн иргэд болон миний бие огт дарамталсан зүйл байхгүй. Ямар учраас тэгж яриад байгааг нь ойлгохгүй байна.“ гэх мэдүүлэг /хх 16-17, 32-33/,

 

Гэрч А.Цэрмаагийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баруун алтан овоо гэдэг газар ажлаар очсон. Тухайн үед Г.Т жоохон халамцуу тэнд сууж байсан. Тэгээд дээж чулуу оролдож сууж байгаад хойшоогоо шидэх шиг болсон тэгсэн чинь нэг эмэгтэй нүдээ дараад яваад ирсэн. Тухайн үед Г.Т санаатай чулуу шидээгүй. Ийм л зүйл болсон. Уг нь тэнд хэрүүл маргаан болоогүй. Г.Т тухайн үед нэлээн халамцуу байсан. Г.Т зүгээр газар сууж байгаад хойшоогоо санамсаргүй чулуу шидэх шиг болсон тэгсэн чинь тэр хүүхэн зүүн нүдээ дараад яваад ирсэн. Тухайн үед тэр уурхайн ажилчид тэгээд манай сумын засаг дарга, ИТХ-н дарга, байгаль орчны байцаагч байсан.“ гэх мэдүүлэг /хх 18-19/,

 

Гэрч Г.Рэгзэдмаагийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баруун Алтан овоо орсон. Тухайн үед Г.Т өөдөөс жаахан халамцуу ирсэн. Тэгээд бид нар уурхайн ажилтан нартай уулзаж байхад Г.Т дээж чулууг нь оролдоод сууж байгаа харагдсан. Тэгээд сүүлд нэг эмэгтэй нүүрээ дарчихсан ирсэн. Хэрүүл маргаан болсон зүйл байхгүй санамсаргүй л шидсэн байх. Тухайн үед тэр эмэгтэй Г.Т-ын хойд талд байсан. Тэнд Баян-Өнжүүл сумын засаг дарга, ИТХ-ын дарга, Байгаль орчны байцаагч, Цэрмаа, Г.Т тэгээд уурхайн ажилчид байсан. Тухайн үед Г.Т-тай хэрүүл маргаан үүсгэсэн хүн байхгүй.“ гэх мэдүүлэг /хх 20-21/,

 

Гэрч Б.Амармэндийн өгсөн: “Би 2020 оны 8 дугаар сарын 24-ний Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Ээж ХХК-ийн үйл ажиллагааны талаар танилцахаар иргэдийн хурлын дарга Өлзийсүрэн болон байгаль орчны байцаагч Намжилмаа нарын хамт очсон. Тэгээд хамт Рэгзэдмаа, Цэрмаа нар очсон. Тухайн үед Алтанбаяр, Амгалан, Даш байсан. Тэгээд бичиг баримтыг нь үзэж шалгаад байж байхад Г.Т, Даш нар орж ирсэн. Тэгээд байж байтал Г.Т газар сууж байгаа харагдсан. Би хүмүүстэй юм яриад байж байтал Ээж ХХК-ийн геологич намайг чулуугаар цохичихлоо гэж ирсэн. Тухайн үед би хараагүй. Тухайн үед Г.Т согтуу байсан. Тухайн үед нутгийн иргэд газар шороогоо ухуулахгүй гэж маргаад гартаа хутга барьсан харагдсан. Хэрүүл маргаан үүсгэсэн зүйл байхгүй.“ гэх мэдүүлэг /хх 22-23/,

 

Гэрч Б.Бадрахын өгсөн: “Тухайн үед Төв Баян-Өнжүүл сумаас манай үйл ажиллагаа явуулж байгаа талбай дээр хүмүүс ирцгээсэн юм. Тэгээд хайрцагт хийсэн байсан өрмийн дээж чулуун дээр тэр хүмүүс ирцгээгээд та нар ухаад байна гээд их бухимдалтай байсан. Тэгээд манай гэр лүү орж бичиг баримттай танилцаад дээшээ өрмийн талбай руу явцгаасан. Тэгээд тэр хүмүүс одоо ажиллуулахгүй Алтан овоогийн зүүн чихийг ухчихсан байна гэсэн чинь эрээн цамцтай малгайтай настайвтар хүн хутга гаргаж ирээд М.Н-т руу өөрийнх нь чихийг огтолчихъё гэсэн. Тэгээд тэр хүмүүс та нар ухчихсан байна гэхээр бид нар талбайгаа зассан гэтэл нэг нь өөрсдийг нь засаад хаячихъя гэсэн. Тэгээд сүүлд цэнхэр дээлтэй хүн ирээд дээж чулуун дээр сууж байгаад нэг дээж чулуу барьж аваад шидсэн чинь М.Н-ын нүүрэнд нь оночихсон. Тэгээд дахиад шидэх гээд завдсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад автал нэг хүн ирээд тэр хүнийг аваад явсан. Мөн манай нэг хайрцагтай дээж чулууг хөмрөөд хаячихсан. Зориуд турхирах санаатай л тэгсэн байх. 50-60 насны орчим туранхай бор ногоон эрээн цамцтай цагаан өнгийн малгайтай хүн байсан. Би тэр хүнийг яг сайн мэдэхгүй байна. Тэр хоёр согтуу байсан. Гэр нураана, засна гэх зэргээр яриад байсан. Тухайн үед цэнхэр футболктой, ягаан футболктой хүмүүс тэгж ярьсан.“ гэх мэдүүлэг /хх 30-31, 34-35/,

 

Гэрч Т.Намжилмаагийн өгсөн: “Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны байцаагчаар ажилладаг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралттай байхад манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Өлзийсүрэн над руу утсаар яриад хотоос хүмүүс ирж байгаа гэнэ Алтан овоо гэх газрыг ухаж байгаа газрыг очиж Ээж ХХК-ийн хүмүүстэй уулзана гэнэ чи ирээд холбогдох бичиг баримтыг гаргаж өг гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очиж бичиг баримт гаргаж өгөхөд засаг даргын өрөөнд сумын уугуул иргэн Д.Баярсайхан, О.Алтанбаяр, Б.Амгалан нар сууж байсан. Баян-Өнжүүл сумын засаг дарга Б.Амармэнд, иргэдийн хурлын дарга С.Өлзийсүрэн, иргэдийн хурлын төлөөлөгч А.Цэрмаа, Б.Рэгзэдмаа нарын хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг Алтан овоо гэх газарт хайгуул явуулж байгаа Ээж ХХК-ийн хүмүүстэй уулзахаар хөдөлсөн. Тухайн газар 12 цагийн орчим очиход Ээж ХХК нь Алтан овоо уулын баруун энгэрт өрөм тавьж байсан бөгөөд компанийнх нь гэрт очиж уулзацгааж бичиг баримтыг нь сумын төлөөлөл үзсэн. Мөн засаг дарга Б.Амармэнд тухайн үйл ажиллагааг түр зогсоож албан бичгийг геологич М.Н-д өгсөн. Тэгээд өрөм тавьж байгаа газар дээр нь очиж үзэхээр очтол сумын иргэдийн төлөөлөл цуглачихсан байсан. Бид нарыг очоод өрөм тавьж байгаа газрыг үзээд өрмийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг тавиад байж байтал өрөм тавьж байгаа төхөөрөмжийн баруун талд нь зумпны нүхний хажууд байж байтал төхөөрөмжийн эсрэг талд Ээж ХХК-ийн төлөөлөл геологич М.Н, зураг авч байсан нэг эрэгтэй байсан. Тухайн хүмүүсийн хажууд сумын иргэдийн төлөөлөл байж байсан бөгөөд өрмийн дээж авсан хайрцган дээр сууж байсан манай сумын иргэн Г.Т нэг чулуу аваад шидчих шиг болсон чинь ард зогсож байсан М.Н нүдээ дараад тонгойсон. Тэгснээ зураг авч байсан залуу нь М.Н-ын нүүрнийх нь зургийг авсан. Тэгсэн чинь Г.Т дахин чулуу авчихсан сууж байхад нь зураг авч байсан залуу чулууг нь авч хаясан бөгөөд сумын хурлын төлөөлөгч Рэгзэдмаа Г.Т-ыг аваад өрмийн хойно аваачиж зогсоосон. Тэгээд байж байтал Г.Т футболкоо тайлаад нүцгэлчихсэн хашхираад байхаар нь очиж хувцсыг нь өмсүүлж дагуулаад тухайн газарт ирж машинд нь суулгаж чи ингэж болохгүй хүний нүд цохичихлоо гэж загнахад би хүний нүд цохисон юм уу гээд орж гараад байсан. Тэгээд бид нар тухайн хүмүүстэй уулзчихаад сум руу буцсан. Тухайн хүний зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгэхдээ цус гоожоогүй байсан. Тухайн байгууллага нь албан ёсны зөвшөөрөлтэй. Тэгэхдээ манай сумын иргэдээс тахиж шүтдэг уул хангайгаа ухуулахгүй гэсэн үүднээс зөрчилдөөнтэй байдаг. Удаа дараа багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж иргэдийн гарын үсгийг цуглуулж холбогдох газруудад хүргүүлдэг боловч шийдэгддэггүй юм.“ гэх мэдүүлэг /хх 38-39/,

 

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн №492 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-42/,

            гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2-р багийн нутаг “Алтан овоо” гэх газар иргэн М.Н-ын нүүрэн тус газар нь чулуу шидэж М.Н-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

Шүүгдэгч Г.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Тэр өдөр би гэртээ байж байгаад манай нутгийн дүү ирээд намайг авч яваад Алтан овоо гэдэг газар очсон. Сумын удирдлагууд болон хүмүүс очсон байсан. Дээжийнх нь чулууны урд нь сууж байгаад чулуу аваад хойш нь шидсэн чинь энэ хүний нүүрэн дээр цохисон юм шиг байсан. Өөр сайн санахгүй байна." гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад өгсөн: “Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг Халзангийн гол гэх газар мал маллаж амьдардаг. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчим худ болох Мөнхбатын гэрт очсон. Мөнхбатынх урьд өдөр нь унага тамгалж найр хийсэн байсан бөгөөд тухайн айлд манай нутгийн Мандах гэх залуу байсан бөгөөд намайг хүргээд өг гэж хэлсэн. Мөнхбатын гэрт байсан хүмүүсийн хамт 0,5 граммын нэг шил архи мөн айраг уусан. Тэгээд тухайн айлдаа сууж байтал Мөнхбат ахын дүү Цэрэндаш ирээд мотоциклоо орхичих Цээл 2 дугаар багийн нутаг Алтан овоо уулыг ухаад байна очиж уулзчихаад ирье Баян-Өнжүүлийн иргэд очиж байна гэж хэлсэн. Тэгээд Цэрэндашийн хамт сумын төвөөр орж цайны газарт орж бууз идчихээд дэлгүүрээс нэг шил архи, идэх юм аваад Алтан овоо уул орохоор хөдөлсөн. Замдаа Зоргол хайрхны энгэрт зогсоод авсан архинаасаа өргөөд үлдсэнийг нь Цэрэндаш, Цэрэндашийн найз Жаргал, Жаргалын эхнэр бид дөрөв хувааж уучхаад хөдөлсөн. 12 цагийн орчим Цээл 2 дугаар багийн нутаг Алтан овоо уулын баруун энгэрт очиход сумын төвөөс засаг дарга, иргэдийн нийтийн хурлын дарга, байгаль орчны байцаагч, иргэдийн хурлын төлөөлөл болох 2-3 хүн очиж тухайн уул ухаж байгаа ажиллагааг болиулах талаар шаардлага тавьж байсан. Би машинаасаа буугаад тухайн компанийн үйл ажиллагаа явуулж өрөм тавьж байгаа газар очсон. Газраас дээж гэж гаргасан урд чулуунаас нь нэг хагарсан талыг аваад өөрийнхөө баруун талын мөрөн дээгүүрээ давуулаад шидчихсэн чинь миний ард зогсож байсан эмэгтэйн зүүн талын нүдэн дээр нь оночихсон. Тэгсэн чинь сумын байгаль орчны байцаагч Намжилмаа ирээд болохгүй ээ миний дүү гээд намайг уулнаас буулгаад машинд суулгасан. Тэгээд нөгөө хүмүүс уулзаж дууссаны дараа Цэрэндаш намайг Мөнхбат ахын гэрт хүргэж өгсөн бөгөөд би тухайн айлдаа унтаж амарчхаад 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэртээ харьсан. Би архи ууснаасаа болоод нэлээд халчихсан байсан. Гэхдээ болсон юмаа санаж байгаа. Би хүн онож цохино гэж шидээгүй. Санаандгүй хойшоогоо чулуу аваад шидчихсэн чинь оночих шиг болсон. Би тухайн байгууллагын хүмүүстэй маргалдсан зүйл байхгүй. Алтан овоо гэх уул нь тахилгатай догшин манай нутгийн иргэд шүтдэг уул бөгөөд тухайн газрыг ухуулахгүй гэж бухимдсандаа чулуу аваад шидчихсэн юм. Би анх удаа л тухайн газарт очсон. М.Н гэх хүнийг бол танихгүй. Ямар нэг харилцаа холбоо байхгүй.“ гэх мэдүүлэг /хх 36-37, 49-50/,

 

Хохирогч М.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "Өрөмдөж байсан газар очоод хүмүүст ажлаа танилцуулаад явж байх хооронд Г.Т гэх хүн өрөмний хажууд байсан хайрцагтай дээжний хажууд сууж байсан. Байн байн эргэж хараад чулуугаа авч шидэх гээд байхаар нь хажуунаас хүмүүс шидэж болохгүй гэсэн. Тэгээд 2-3 удаа зангаж байснаа шууд 15 см хэмжээтэй чөмгөн дээжийг аваад шидсэн. Тэр нь миний зүүн нүдэн дээр онож,  хөдөлмөрийн чадварыг сар гаран алдагдуулсан. Цар тахалтай байсан болохоор гэрээрээ эмчлүүлсэн. Санаатайгаар ажлын байран дээр минь ирж чулуугаар цохисон гэж хэлмээр байна. Тухайн үед хийлгэсэн эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилж байна. Нийт 551 000 төгрөг байгаа байх. Хөдөлмөрийн чадвар алдсан сар гарангын цалин 2 500 000 төгрөг нэхэмжлэх хүсэлт тавьж байна." гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад өгсөн: “Би Төв Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн нутаг Алтан-Овоо гэх газарт 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Баян-Өнжүүл сумын засаг дарга, Засаг даргын тамгын газрын ажилчид тэргүүтэй хүмүүс ирцгээсэн. Тэгээд тэр хүмүүс эхлээд манай үйл ажиллагаа болон бичиг баримттай танилцаад өрөм хийж байгаа талбайтай танилцана гээд хамт явцгаасан. Тухайн газрыг та нар ухчихсан байна гээд байсан. Сүүлд нэг цэнхэр дээлтэй хүн ирээд  дээж чулуу үзэж байгаад эхлээд шидэхгүйгээр зангаад байсан тэгээд дээжтэй чулуун дээр сууж байгаад миний зогсож байсан зүг рүү шидсэн тэр чулуу нь зүүн нүдийг оносон ийм учраас Цагдаагийн байгууллагад хандсан. Нутаг усанд нь явуулж байгаа үйл ажиллагаанаас болж л шидсэн байх гэж би бодож байна. Намайг цохисон гэх хүн согтуу байсан. Тэр хүн намайг чулуугаар миний зүүн нүдэнд нэг удаа л цохисон. Тухайн үед гаднаас ирсэн болон манай ажилчид нийлээд 30 гаруй хүн байсан. Би гомдолтой байна. Тухайн үед зориуд зохион байгуулалтай л ирсэн хүмүүс бас нэг хүн нь тухайн үед хутга гаргаж ирээд чихийг чинь огтлоод өгье гэж байсан.“ гэх мэдүүлэг /хх 7-8/,

            ...Ажлын байран дээр зохион байгуулалттай ирж санаатайгаар миний толгой руу чулуу шидэж гэмтээсэн. Би өмнө зүс л харж байсан хүн сайн бол танихгүй. Зүүн нүд хавдаж цус хурсан байсан эмчид үзүүлээд томографт харуулсан тариа хийлгэсэн шинжилгээгээр тархины хавантай хавдартай гэж байсан мөн нүдний эмчид үзүүлсэн байгаа. Цаашид тархины цахилгаан бичлэг эмчилгээ хийлгэ гэж байсан. Би гомдолтой байгаа. 2020 оны 8 дугаар сарын 24-нөөс 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилдаа явж чадаагүй сард 1 500 000 төгрөгийн цалин авдаг.” гэх мэдүүлэг /хх 9/,

 

Гэрч О.Анхбаярын өгсөн: “Би Г О ХХК-нд өрмийн мастер ажил хийдэг. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Алтан овоо гэх газар ирээд ажиллаж эхэлсэн. Тэгтэл 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байх нэг танихгүй эрэгтэй ганцаараа ирээд энэ газрыг битгий өрөмд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол ямар нэг байдлаар бид нар зогсооно гэж хэлээд явсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажлаа хийж байтал 14 цагийн үед манай өрмөн дээр 17-18 хүн ирсэн. Тэгээд нэг туранхай нүдний шилтэй залуу техникээ доош нь буулга чадахгүй бол өөр арга хэмжээ авна багтална засна гэж хэлсэн. Тэгээд манай геологич М.Н руу 50 гаран насны халамцуу эрэгтэй хүн хутга гаргаж ирээд чихийг нь огтолно уул усны чих огтоллоо гээд байсан. Тэгээд байж байтал бас нэг дээлтэй залуу М.Н эгч рүү чулуу шидээд нүүрэнд нь оносон байх өөр зүйл болоогүй. Манай Г О ХХК-нд тусгай зөвшөөрөл байдаг. Манай ажлаас Шинээ, Отгонбаяр, М.Н гэж хүмүүс байсан. Чулуу шидсэн хүн их согтуу байсан. Тэр нүдний шилтэй залуу техникээ буулгаж үйл ажиллагаагаа зогсоохгүй бол дараа өөр арга хэмжээ авна агтална гэж л хэлсэн.“ гэх мэдүүлэг /хх 10-11, 24-25/,

 

Гэрч С.Шинэбаярын өгсөн: “...дээлтэй нэг согтуу хүн дээж чулуу оролдоод сууж байгаад чулуу аваад шидтэл М.Н гээд хүний нүүрэнд оносон тийм л зүйл болсон. Ер нь бол өрмөө зогсоо гээд л байсан. Манай Г О ХХК-нд тусгай зөвшөөрөл байдаг. Надад бол ямар нэгэн гомдол санал алга байна. Тухайн хүмүүс согтуу байсан. Би тэр хүмүүсийг харвал танина. Би ирсэн хүмүүсийг огт танихгүй. Харин манай ажлаас Анхбаяр, Отгонбаяр, М.Н гэж хүмүүс байсан. Намайг зодож дарамталсан зүйл байхгүй. Тэр дээлтэй согтуу залуу газар сууж байгаад дээж чулуунаас шидсэн чинь нүүрэнд нь нэг удаа оносон өөр зодож цохиогүй.“ гэх мэдүүлэг /хх 12-13, 26-27/,

 

Гэрч А.Цэрмаагийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баруун алтан овоо гэдэг газар ажлаар очсон. Тухайн үед Г.Т жоохон халамцуу тэнд сууж байсан. Тэгээд дээж чулуу оролдож сууж байгаад хойшоогоо шидэх шиг болсон тэгсэн чинь нэг эмэгтэй нүдээ дараад яваад ирсэн. Тухайн үед Г.Т санаатай чулуу шидээгүй. Уг нь тэнд хэрүүл маргаан болоогүй. Г.Т тухайн үед нэлээн халамцуу байсан. Г.Т зүгээр газар сууж байгаад хойшоогоо санамсаргүй чулуу шидэх шиг болсон.“ гэх мэдүүлэг /хх 18-19/,

 

Гэрч Г.Рэгзэдмаагийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баруун Алтан овоо орсон. Тухайн үед Г.Т жаахан халамцуу ирсэн. Тэгээд бид нар уурхайн ажилчидтай уулзаж байхад Г.Т дээж чулууг нь оролдоод сууж байгаа харагдсан. Тэгээд сүүлд нэг эмэгтэй нүүрээ дарчихсан ирсэн. Хэрүүл маргаан болсон зүйл байхгүй санамсаргүй л шидсэн байх. Тухайн үед тэр эмэгтэй Г.Т-ын хойд талд байсан.“ гэх мэдүүлэг /хх 20-21/,

 

Гэрч Б.Бадрахын өгсөн: “...сүүлд цэнхэр дээлтэй хүн ирээд дээж чулуун дээр сууж байгаад нэг дээж чулуу барьж аваад шидсэн чинь М.Н-ын нүүрэнд нь оночихсон. Тэгээд дахиад шидэх гээд завдсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад автал нэг хүн ирээд тэр хүнийг аваад явсан. Мөн манай нэг хайрцагтай дээж чулууг хөмрөөд хаячихсан. Зориуд турхирах санаатай л тэгсэн байх. 50-60 насны орчим туранхай бор ногоон эрээн цамцтай цагаан өнгийн малгайтай хүн байсан. Би тэр хүнийг яг сайн мэдэхгүй байна. Тэр хоёр согтуу байсан. Гэр нураана, засна гэх зэргээр яриад байсан. Тухайн үед цэнхэр футболктой, ягаан футболктой хүмүүс тэгж ярьсан.“ гэх мэдүүлэг /хх 30-31, 34-35/,

 

Гэрч Т.Намжилмаагийн өгсөн: “Би Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны байцаагчаар ажилладаг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ээлжийн амралттай байхад манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Өлзийсүрэн над руу утсаар яриад хотоос хүмүүс ирж байгаа гэнэ Алтан овоо гэх газрыг ухаж байгаа газрыг очиж Ээж ХХК-ийн хүмүүстэй уулзана гэнэ чи ирээд холбогдох бичиг баримтыг гаргаж өг гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр очиж бичиг баримт гаргаж өгөхөд засаг даргын өрөөнд сумын уугуул иргэн Д.Баярсайхан, О.Алтанбаяр, Б.Амгалан нар сууж байсан. Баян-Өнжүүл сумын засаг дарга Б.Амармэнд, иргэдийн хурлын дарга С.Өлзийсүрэн, иргэдийн хурлын төлөөлөгч А.Цэрмаа, Б.Рэгзэдмаа нарын хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг Алтан овоо гэх газарт хайгуул явуулж байгаа Ээж ХХК-ийн хүмүүстэй уулзахаар хөдөлсөн. Тухайн газар 12 цагийн орчим очиход Ээж ХХК нь Алтан овоо уулын баруун энгэрт өрөм тавьж байсан бөгөөд компанийнх нь гэрт очиж уулзацгааж бичиг баримтыг нь сумын төлөөлөл үзсэн. Мөн засаг дарга Б.Амармэнд тухайн үйл ажиллагааг түр зогсоож албан бичгийг геологич М.Н-д өгсөн. Тэгээд өрөм тавьж байгаа газар дээр нь очиж үзэхээр очтол сумын иргэдийн төлөөлөл цуглачихсан байсан. Бид нарыг очоод өрөм тавьж байгаа газрыг үзээд өрмийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг тавиад байж байтал өрөм тавьж байгаа төхөөрөмжийн баруун талд нь зумпны нүхний хажууд байж байтал төхөөрөмжийн эсрэг талд Ээж ХХК-ийн төлөөлөл геологич М.Н, зураг авч байсан нэг эрэгтэй байсан. Тухайн хүмүүсийн хажууд сумын иргэдийн төлөөлөл байж байсан бөгөөд өрмийн дээж авсан хайрцган дээр сууж байсан манай сумын иргэн Г.Т нэг чулуу аваад шидчих шиг болсон чинь ард зогсож байсан М.Н нүдээ дараад тонгойсон. Тэгснээ зураг авч байсан залуу нь М.Н-ын нүүрнийх нь зургийг авсан. Тэгсэн чинь Г.Т дахин чулуу авчихсан сууж байхад нь зураг авч байсан залуу чулууг нь авч хаясан бөгөөд сумын хурлын төлөөлөгч Рэгзэдмаа Г.Т-ыг аваад өрмийн хойно аваачиж зогсоосон. Тэгээд байж байтал Г.Т футболкоо тайлаад нүцгэлчихсэн хашхираад байхаар нь очиж хувцсыг нь өмсүүлж дагуулаад тухайн газарт ирж машинд нь суулгаж чи ингэж болохгүй хүний нүд цохичихлоо гэж загнахад би хүний нүд цохисон юм уу гээд орж гараад байсан. Тэгээд бид нар тухайн хүмүүстэй уулзчихаад сум руу буцсан. Тухайн хүний зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгэхдээ цус гоожоогүй байсан. Тухайн байгууллага нь албан ёсны зөвшөөрөлтэй. Тэгэхдээ манай сумын иргэдээс тахиж шүтдэг уул хангайгаа ухуулахгүй гэсэн үүднээс зөрчилдөөнтэй байдаг. Удаа дараа багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж иргэдийн гарын үсгийг цуглуулж холбогдох газруудад хүргүүлдэг боловч шийдэгддэггүй юм.“ гэх мэдүүлэг /хх 38-39/,

 

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №492 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.М.Н-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 41-42/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Т нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2-р багийн нутаг “Алтан овоо” гэх газар Г О групп ХХК-ны гэрээний дагуу Ээж ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан газар 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр очиж улмаар дээж чулуунаас авч шидэн тус компанийн геологич Н.М-ын нүүрэн тус газар нь онож түүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоосон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

            Гэм буруу нь шууд ба шууд бус санаа гэсэн хоёр төрөлтэй.

 

            Гэмт хэрэг санаатай үйлдэх гэж гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг шууд санаатай, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний үүсэх нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг шууд бус санаатай гэнэ.   

 

            Шүүгдэгч Г.Т-ын хохирогчийг онож цохино гэж шидээгүй. Санаандгүй хойшоогоо чулуу аваад шидчихсэн чинь оночих шиг болсон гэх мэдүүлгээр гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний үүсэх нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

           

            Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн санамсар болгоомжгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн "над руу чулуу шидэх гээд зангаад зайгаа бариад байсан тэгж байгаад хүмүүс хориглоод болиулсан. Тэгээд би болчихлоо гээд тайвшраад байж байтал гэнэт шидчихсэн." гэх мэдүүлэг, гэрч Б.Бадрахын өгсөн: “...сүүлд цэнхэр дээлтэй хүн ирээд дээж чулуун дээр сууж байгаад нэг дээж чулуу барьж аваад шидсэн чинь М.Н-ын нүүрэнд нь оночихсон. Тэгээд дахиад шидэх гээд завдсан. Тэгэхээр нь би гарыг нь бариад автал нэг хүн ирээд тэр хүнийг аваад явсан.“ гэх мэдүүлэг /хх 30-31/-ээр няцаагдсан гэж үзэв.  

           

            Иймд шүүгдэгч Г.Т-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний болон унааны зардалд 549 651 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 2 500 000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний болон унааны зардалд ирүүлсэн 474 681 төгрөгийн бичгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хүлээн авч, ажилгүй байсан хугацааны цалин 2 500 000 төгрөг, толгой бариа заслын 60 000 төгрөг, 14 400 төгрөгийн унааны зардлыг нотлох баримт ирүүлээгүй учраас тус тус гаргуулах боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл  гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгөөч гэх саналыг гаргаж тус тус мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учирсан хохирлыг  нөхөн төлөөгүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2034000000538 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 650 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-аас 474 681 /дөрвөн зуун далан дөрвөн мянга зургаан зуун наян нэг/ төгрөг гаргуулж, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 18-р хороо 14-266 тоотод оршин суух хохирогч Боржигон Мягмаржавын М.Н /РД:ЗЕ60000000/-д олгож, хохирогч М.Н нь 2 574 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 

6.Эрүүгийн 2034000000538 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ