Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 153

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цэцэг нуур багт оршин суух Тугчин овгийн Вандангийн Лувсаннямын /РД: ДР57031015/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Лувсанням, гэрч Г.Болдбаатар, Ш.Бүсцоо, Д.Далантай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч В.Лувсанням нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1957 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд төрсөн. 1975 онд 18 настай байсан. 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал 3 сар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн Цэцэгнуур бригадад үхэрчин хийж байгаад цэрэгт явсан. 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал “Чойбалсангийн зам” нэгдэлд адуучнаар ажиллаж байсан болно. Адуугаа өгөөд сумын төв дээр орж ирж 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумыг шинээр бүтээн байгуулахад гар биеэр оролцож, тухайн үед барилгын туслах хийж байсан. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэр шатахад тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр шатаж үрэгдсэн шалтгаанаар шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн Цэцэгнуур бригадад үхэрчин, 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал “Чойбалсангийн зам” нэгдэлд адуучин, 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг дуустал шинэ сумын төвийг барих ажилд туслах хийж барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
В.Лувсаннямын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч В.Лувсанням нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн Цэцэг нуур бригадад үхэрчин, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдэлд адуучин, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн захиргаа аж ахуйд барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ. 
В.Лувсанням нь 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн Цэцэг нуур бригадад үхэрчин, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдэлд адуучин, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн захиргаа аж ахуйд барилгачнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 460 дугаартай лавлагаа, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 192, мөн өдрийн 193 дугаартай лавлагаа, лавлагааны хавсралт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 
Гэрч Г.Болдбаатарын “...Барилгын бригадын ахлагчийн ажлыг 8-9 сар хийсэн. Тэгэхэд барилгын бригадын н.Энхтүвшин ахлагчтай багт ажиллаж байсан. 1988 онд цэргээс халагдаад Эрдэнэ сумын Чойбалсан нэгдэлд ажилласан. Манай аав үхэрчин байсан. Манайхтай айл саахалт адуучин айлын хүүхэд. Адуу маллаж морь уядаг байсан. Цэрэгт явахаас өмнө адуучин байсан. Төгсөөд ирэхэд барилгад орчихсон байсан. 1983-1984 оны үед адуучин байсан. Зун барилга дээр байсан. Өвөл уурын зууханд ажиллаж байсан байж магадгүй, сайн мэдэхгүй. Барилгад өрлөгчин, шавар хийдэг байсан. Гэр нь шатаад гэр бүлийн хүн нь нас барсан. Тухайн үед тасарсан байх...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Бүсцоогийн “...В.Лувсаннямын ээж, аавтай нь нэг нутагт нутаглаж байсан. Цэцэг нуур бригадын үхэр, адууг маллаж байсан. Оныг дэс дарааллаар нь сайн мэдэхгүй байна. Машинист, барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ ажиллаж байсан талаар нь сонссон. Гэр нь хэдэн онд шатсан талаар мэдэхгүй байна. Сонсож байсан…” гэх мэдүүлэг
Гэрч Д.Далантайгийн “...Анх үхэр хариулж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд барилга дээр ажилласан. Цэрэгт явж ирээд адуу хариулсан. Машинист хийсэн талаар мэдэхгүй, цэргээс ирээд барилга дээр ажилласан. Гэр нь шатаж байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Иймд В.Лувсаннямыг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн Цэцэг нуур бригадад үхэрчин, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдэлд адуучин, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн захиргаа аж ахуйд барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд В.Лувсаннямыг уурын зуухны машинистийн ажилд түр хугацаагаар, ажил хавсарган гүйцэтгэхээр томилсон байх тул дээрх хугацаанд В.Лувсаннямыг үндсэн ажлаа хийж байсан гэж дүгнэсэн болно. 
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулсан, нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.  
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тугчин овгийн Вандангийн Лувсаннямыг 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн Цэцэг нуур бригадад үхэрчин, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдэлд адуучин, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн захиргаа аж ахуйд барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч В.Лувсаннямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ