Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2017/00313

 

 

 

  

 

 

 

 

   2017      03          17                                                         138/ШШ2017/00313

 

                                             Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

         Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Т.Байгалмаа, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар:

 

          Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох 

 

Гэм хорын хохирол 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2017 оны 1 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар  оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 3 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны Да хүрээ зах дээр байж байхад надтай ирж уулзаад “та надад 5 сарын хугацаатай машинаа зээлээр өгвөл таны машиныг 12.500.000 төгрөгөөр худалдаж авья” гэхээр нь би зөвшөөрөөд урьдчилгаа авалгүй машинаа өгч явуулсан. 2015 оны 8 сарын 1-н болоод луу залгахад утасаа авахгүй зугтах болсон. Арга ядаад 2015 оны 9-р сард Дорнод аймагт ирэхэд миний машиныг өөр хүн унаад явж байсан. Тэр хүнээс учрыг асуухад “аас 9 сая төгрөгөөр худалдан авсан, 8.500.000 төгрөгийг нь өгчихсөн, 500.000 төгрөгийг нь бичиг баримтаа шилжүүлэхдээ өгнө гэж тохирсон” гэж хэлсэн. Тэгээд уруу залгахад таны машиныг зараагүй, миний таньдаг ах, түр барьж байгаа гэж хэлсэн. ыг худлаа яриад байгааг би мэдээд цагдаагийн газарт хандсан. Цагдаагийн газар асуудлыг шалгаад прокурорт шилжүүлсэн боловч ын үйлдлийг өршөөлийн хуульд хамруулж хэрэгсэхгүй болгосон. Цагдаагийн газар уг асуудлыг шалгахдаа миний машиныг аас авч битүүмжлэн 6.000.000 төгрөгөөр үнэлсэн. Иймд би аас 6.000.000 төгрөг нэхэмжилсэн. Гэхдээ ын саналыг сонсоод эвлэрэх боломжтой бол эвлэрье гэж бодож байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн төрсөн ахын найз тэй 2015 оны 3 сарын 11-ний өдөр зээлээр худалдан авах гэрээг амаар байгуулан төлбөрийг нь 2015 оны 9 сарын 1-ний өдөр төлөхөөр “Prius-20” маркийн машиныг 11.500.000 төгрөгөөр худалдан авсан. Харин би урьдчилгаагүй авч байгаа юм чинь гээд нэг сая төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Бид 2 хүүтэй өгнө гэж ямар нэгэн гэрээ хийгээгүй учир хүү төлөх ёсгүй юм билээ. ...Тэр үед надад мөнгөний яаралтай хэрэг гараад 2015 оны 5 сарын сүүлээр Бямбаа гуайд машиныг 8.500.000 төгрөгөөр зарж мөнгийг цувуулан авсан. Би энэ тухайгаа ахад хэлж байсан...

... нь нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гомдол гарган өгч надад залилангийн гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Би болсон асуудлын талаар мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Энэ хугацаанд нь Бямбаа гуайгаас мөрдөн байцаагч ахмад Чулуунбаатараар машиныг хураалган өөрийн эзэмшилд авч ямар ч хохиролгүй болсон. ...Иймд Ч.******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      

Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: миний бие Ц.******* холбогдуулан 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Миний бие 3.000.000 төгрөгнөөс татгалзан, үлдэгдэл 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 4 сарын 25-нд 2.000.000 төгрөг, 5 сарын 25-нд 1.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид нар энэ хэргийн талаар дахин маргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.******* холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 9 сарын 29-ний өдрийн 2417 дугаар тогтоолоор нь иргэн Ч.******* эзэмшлийн 12.500.000 төгрөгийн үнэтэй “Тоёота Приус” маркийн автомашиныг 2015 оны 8 сарын 01-ний өдөр мөнгийг нь төлнө хэмээн итгэл төрүүлэн зээлээр худалдан авч 2015 оны 4 сард Бямбаа гэгчид 9.000.000 төгрөгөөр худалдсан буюу Ч.******* эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна, нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ц.******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгнөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 4 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 5 сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч нь нэхэмжлэгч эд эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

           3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 Улсын  тэмдэгтийн   хураамжийн   тухай   хуулийн   7  дугаар   зүйлийн 7.1.1-д зааснаар  хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.ГАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                       Т.БАЙГАЛМАА

                                                                                         Б.ТҮМЭНЦЭЦЭГ